Ашигт малтмал, газрын тосны газар

Ашигт малтмал, газрын тосны газар Төрийн байгууллага

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНААж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас  шатахууны нөхцөл бай...
06/08/2026

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Тэрбээр,
-Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна.
Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй.
-Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно.
- Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна.
-Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна.

ОХУ-ААС СҮХБААТАР БООМТООР ИМПОРТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЭЛ08 дугаар сарын 05-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн 08 ...
06/08/2026

ОХУ-ААС СҮХБААТАР БООМТООР ИМПОРТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЭЛ
08 дугаар сарын 05-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн
08 дугаар сарын 06-ны өдөр /02:30 цагт/ 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж ирлээ.
Буух өртөөд: Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж ШТС-ууд руу ачилт хийж байна.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд 2026.08.01-05-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 10017 тонн Аи-92 автобензин орж ирээд байна.Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

АҮЭБЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНАГазрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...
06/08/2026

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үзэл баримтлалын төслийн эхний хувилбарыг боловсруулан санал авч байна.
📝Санал авах: Ахлах шинжээч А.Пүрэв,
📞 88570838, 264373
📩[email protected]
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/

МОНГОЛ УЛСЫН ШАТАХУУНЫ НӨӨЦ, ТАТАН АВАЛТЫН МЭДЭЭ(2026.08.05-ны байдлаар)Шатахууны нөөцийн түвшин (хоногоор):- АИ-92 авто...
05/08/2026

МОНГОЛ УЛСЫН ШАТАХУУНЫ НӨӨЦ, ТАТАН АВАЛТЫН МЭДЭЭ
(2026.08.05-ны байдлаар)

Шатахууны нөөцийн түвшин (хоногоор):
- АИ-92 автобензин: 11 хоног
- АИ-95 автобензин: 13 хоног
- Дизель түлш: 18 хоног
- ТС-1 (Онгоцны түлш): 10 хоног

2026 оны 08 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 162 вагон буюу 9,720 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.

Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод шатахуун түгээлтийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү зохицуулалтын үр дүнд нэг өдөрт шатахуун авсан автомашины тоо 38,000-аас 115,000 болж өсөн, хүртээмж 2.5 дахин нэмэгдэв. Шатахуун түгээх станцуудын татан авалт хэвийн үргэлжлэх хугацаанд нөөц тасалдах эрсдэлийг бууруулснаар замын болон ШТС-уудын зохиомол дугаарлалт багасах эерэг үр дүн гарч байна.
https://www.facebook.com/share/p/1BQmVo8GoD/

2026.08.05 өдөр Монгол улсад 36 вагон 2160тн АИ-92 автобензин орж ирэв.Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өр...
05/08/2026

2026.08.05 өдөр Монгол улсад 36 вагон 2160тн АИ-92 автобензин орж ирэв.
Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилт хийж эхэллээ.
https://www.facebook.com/share/p/191CHLPoxQ/

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАААж үйлдвэр, эрдэс...
05/08/2026

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг 30 гаруй төлөөлөл оролцсон юм. Тодруулбал,
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасны дагуу 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй яамны харьяа агентлаг, газрын дарга нар болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцсон билээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн урсгал зардлын 65.17% буюу 61,747.2 сая төгрөгийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөх хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж олгох арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд Засгийн газраас олгох татаасны төлбөр, хөрөнгийн зардлын 86.19% буюу 65,163.88 сая төгрөгийг Геологийн судалгаа, эрэл хайгуулын зардал эзэлж буйг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: https://sl1nk.com/5d89zmx
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАДАРГАА: https://sl1nk.com/pgwc2ys
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ, ХҮСЭЛТ ӨГӨХ: https://acesse.one/ywpzm1g

Сүхбаатар боомтоор: 08 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн, 08 дугаар сарын 03-ны өдөр 20 вагон буюу 1,200 ...
04/08/2026

Сүхбаатар боомтоор: 08 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн, 08 дугаар сарын 03-ны өдөр 20 вагон буюу 1,200 тонн нийт 69 вагон буюу 4,140 тонн АИ-92 автобензин орж ирлээ.

Буух өртөөд: Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилт хийж эхэллээ.
https://www.facebook.com/share/p/1GBdEZgiCm/

04/08/2026

#ШУУД: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

03/08/2026

Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 автобензин 12, дизель түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Address

Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, баруун жигүүр
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Ашигт малтмал, газрын тосны газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ашигт малтмал, газрын тосны газар:

Shortcuts

Share