03/05/2022
日本語は下に続きます。
Дэлхийн хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ѳдрѳѳр Монгол Улсын анхны
Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо.
Монгол Улсын барилгын талбайд хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал, ѳндрийн бүс зэргийг түгээмэл хэрэглэх болсон ч, тэдгээр нь олон улсын чанарын стандартын шаардлагад бүрэн нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг ба чанарын шаардлага хангаагүй нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашигладаг барилгын талбай олон бий. Барилгын компани нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, амь нас эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажиллах үүрэгтэй билээ.
Хэдийгээр Монгол Улсын Засгын Газраас хамгаалах хэрэгслийн чанар стандартыг тогтоосон хэдий ч чанарын стандартыг турших тоног тѳхѳѳрѳмжгүйн улмаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тогтолцоог бий болгох нь нэн чухал асуудал байсан.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран “Барилгын салбар дахь хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх тѳсѳл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж буй.
Тѳслийн зорилгод Мэргэжлийн хяналтын ерѳнхий газар (МХЕГ)-ийг түшиглэн “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-ийг байгуулахын зэрэгцээ нэг бүрийн хамгаалах хэрэгслийг турших Монгол Улсын стандартыг шинэчлэн боловсруулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.
Олон Улсын хѳдѳлмѳрийн байгууллагаас (ОУХБ) жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны ѳдрийг Дэлхийн хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ѳдѳр болгон тэмдэглэдэг.
Монгол Улс нь ОУХБ-ийн гишүүн орон бөгөөд жил бүрийн 4 дүгээр сарыг Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон үндэсний хэмжээнд хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг тѳлѳвшүүлэх чиглэлээр олон тѳрлийн аян ѳрнүүлсээр ирсэн.
Энэхүү тэмдэглэлт ѳдрийг тохиолдуулан Монгол Улсад анхны “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-ийг ашиглалтад оруулах нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус лабораторийг хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглосон бөгөөд ѳндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн төмөр бүтээц зэргээс бүрдсэн туршилтын өндөр чадвар бүхий байгууламж болсон.
МХЕГ-нь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавин ажилдаг гол байгууллагуудын нэг юм. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор дээрх хяналтын чадавх нэмэгдэж Монгол Улсын иргэн бүрт хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, эерэг хандлага, соёлыг түгээхэд илүү хялбар болох юм.
Хойшид олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэдэг болсноор Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх нэмэгдэж хөдөлмөрийн аюулгүй байдлаар тэргүүлэгч орон болно гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлж хамтран ажилсан “Нью Богат” ХХК, “Ганхийц” ХХК, “Эйч Эс Си Ти” ХХК“, Мухиа” ХХК-ны удирдлага хамт олонд дахин талархалаа илэрхийлье.
世界労働安全衛生デーにモンゴル初の保安用品性能評価ラボラトリーが運営開始されました。
モンゴル国では建設工事現場でヘルメットや安全靴、安全帯などの着用が普及しつつあるものの、品質や性能が国際基準を満した製品が少ないと考えられており、基準を満たさない保安用品を使用する工事現場や作業員も多いと思われます。建設会社の責任者は、作業員の安全と健康のために指導をする義務があります。
モンゴル政府はヘルメットや安全靴などの性能や規格を制定しているものの、性能評価試験設備がないことから、「性能評価実施体制の構築」が重要な課題でありました。
2017年から、国際協力機構(JICA)はモンゴル政府と連携して「建設分野における労働安全管理能力強化プロジェクト」を実施しています。
このプロジェクトの中で、専門監察庁(GASI)はJICAと連携して保安用品性能評価ラボラトリーの開設に取り組んでおりましたが、保安用品性能評価制度の事前準備も完了しました。
国際労働機関(ILO)は毎年4月28日を世界労働安全衛生デーと定めています。モンゴル国はILOに加入し、毎年4月を全国労働安全衛生月間として国民の労働安全衛生文化を構築するため、様々なキャンペーンを実施しています。
今回、記念すべきこの日に、モンゴル初の「保安用品性能評価ラボラトリー開設」をすることとなりました。
ラボラトリーではヘルメットや安全靴の試験と共に、多様な試験が実施可能な万能試験機を設置しております。また、安全帯性能評価施設も建設し、モンゴル国の保安用品性能評価試験を充実させる施設となっております。
GASIは、従前よりモンゴル国の労働安全に積極的に取り組んでいます。今回のラボラトリー開設により、更なる労働安全の向上と国民への啓発が可能となります。
今後とも、国際基準に適合した保安用品の装着が促進されるとともに、労働安全が更に向上することで、モンゴル国が労働安全の先進国となることをJICAは期待しております。
そして、ラボラトリーに機材の調達、納入、設置、操作訓練などにご協力をいただいた民間事業の皆さんに/NEWBOGAT社、GANKHIITS社、HSCT社、MUKHIA社/この場を借りて改めて感謝を申し上げます。