Invest Mongolia

Invest Mongolia Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
'Хөрөнгө оруулалт, худалдааны газар'

ОРЧУУЛАГЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНАХөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний төв нь гадаадын хөрөнгө оруулагчда...
21/07/2026

ОРЧУУЛАГЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний төв нь гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлдэг билээ. Үйлчилгээгээ тэлж, хөрөнгө оруулагчдад шаардлагатай төрөл бүрийн мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа тул орчуулагчдын жагсаалт гаргаж, тус жагсаалтаа хөрөнгө оруулагчдад мэдээлэл болгож хүргэх юм.

Орчуулагч та бүхэн тус жагсаалтад орохыг хүсвэл мэдээллээ өгнө үү.

Бүртгэл болон тодорхой мэдээлэл авах:
• Утас: 7555-1717 (1007)
• Цахим шуудан: [email protected]
Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/r/HY6Gt8qPuz

🔹 Монгол Улсын үндэсний онцлог бүхий, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох ингэний сүү болон чацарганын тосны олон ул...
20/07/2026

🔹 Монгол Улсын үндэсний онцлог бүхий, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох ингэний сүү болон чацарганын тосны олон улсын зах зээл дэх танигдах байдал, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны техникийн саад тотгорыг бууруулах зорилгоор эдгээр бүтээгдэхүүний Кодекс Алиментариусын олон улсын стандартыг боловсруулах ажлыг Монгол Улс 2025 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.
🔹 Энэ хүрээнд Монгол Улсаас боловсруулсан чацарганын тосны Кодексийн стандарт боловсруулах “Шинэ ажлын санал”-ыг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2026 оны 7 дугаар сарын 6–10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Кодекс Алиментариусын Комиссын (CAC) 49 дүгээр чуулганаар хэлэлцэн дэмжиж, албан ёсоор баталлаа.
🔹 Ийнхүү “Шинэ ажил” батлагдсанаар чацарганын тосны олон улсын Кодексийн стандартыг боловсруулах үйл явц албан ёсоор эхэлж, Монгол Улс уг стандартыг боловсруулах ажилд манлайлан оролцох боломж бүрдэж байна.

09/07/2026

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид олон ажлыг эхлүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө ажиллалаа.

Эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээний цахимжилт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих арга хэмжээ, судалгаа шинжилгээ зэрэг олон чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудаа товч хүргэж байна.

Бид цаашид ч хөрөнгө оруулалт татах, сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Монгол түмэн та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай!

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭГДСЭН БҮРТГЭЛД УРЬЖ БАЙНАХөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн ...
09/07/2026

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭГДСЭН БҮРТГЭЛД УРЬЖ БАЙНА

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй болон шинээр хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад мэргэжлийн, чанартай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг үзүүлэх зорилгоор Үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдийг бүртгэж байна.

Энэхүү бүртгэлийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулагчдад үл хөдлөх хөрөнгө, газар ашиглалт болон хууль, эрх зүйн зөвлөгөөг шуурхай, хүртээмжтэй хүргэх мэргэжлийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ, мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилготой юм.

Салбартаа туршлагатай агентууд, зөвлөх компаниуд болон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Та бүхнийг энэ бүртгэлд идэвхтэй хамрагдаж олон улсын хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхийг урьж байна.

Бүртгэл болон тодорхой мэдээлэл авах:
• Утас: 7555-1717 (1007)
• Цахим шуудан: [email protected]

Та бүхнийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/r/7NvyjXmnZL

ХУУЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭГДСЭН БҮРТГЭЛД УРЬЖ БАЙНАХөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний...
09/07/2026

ХУУЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭГДСЭН БҮРТГЭЛД УРЬЖ БАЙНА

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдад мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг үзүүлэх зорилгоор Хуулийн салбарын мэргэжилтнүүд болон эрх зүйн зөвлөхүүдийг бүртгэж байна.

Энэхүү бүртгэл нь гадаадын хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх мэргэжлийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ, мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилготой юм.

Хуулийн салбарт үйл ажиллагаа явуулж буй фирм, өмгөөлөгч, эрх зүйн зөвлөх Та бүхнийг энэхүү бүртгэлд идэвхтэй хамрагдаж, олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих: 7555-1717 (1007)
И-мэйл: [email protected]

Та бүхнийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/r/aQfEEnfuWj

"ЧӨЛӨӨЛЬЕ" - ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" үндэсний санаачилгын эхний 1...
07/07/2026

"ЧӨЛӨӨЛЬЕ" - ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" үндэсний санаачилгын эхний 100 хоногийн үр дүнгээс хөрөнгө оруулалт, худалдааны орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажлууд:

🔹Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон дагалдах 90 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлууллаа.
🔹Томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгох шийдвэр гаргаж, хөрөнгө оруулагчдын эрх зүйн баталгаа, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бэхжүүллээ.
🔹Бизнес эхлүүлэх үйл явцыг хялбаршуулж, e-business.mn платформоор дамжуулан зөвшөөрөл, бүртгэлийг цахимаар авах боломжийг бүрдүүллээ.
🔹Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав.
🔹Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай “Phillip Capital” хөрөнгө оруулалтын сан Монгол улсад оффиссоо нээхээр тохиролцлоо.
🔹Төв Азийн 9 улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр байгуулж хэлэлцээг албан ёсоор эхлүүллээ.
🔹Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ боломжийг бүрдүүллээ.
🔹Төрийн оролцоог бууруулж, ил тод, өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих эдгээр бодлого, эрх зүйн шинэчлэлүүд нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, нээлттэй орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн шинэчлэлийн томоохон алхмын эхлэл болж байна.

***

"UNLOCK" – Government's First 100 Days

As part of the Government of Mongolia's "UNLOCK" national initiative, significant progress has been achieved during the first 100 days in strengthening the country's investment and trade environment. Key accomplishments include:

- Enacted the Law on Economic Freedom, together with amendments to more than 90 related laws, establishing a stronger legal foundation for a competitive, market-oriented economy.
- Approved the issuance of Tax Stabilization Certificates for major investment projects, enhancing legal certainty and strengthening long-term investment confidence.
- Streamlined business establishment procedures by enabling businesses to obtain registrations and permits electronically through the e-business.mn platform.
- Signed investment agreements totaling USD 545 million during the Expanded Meeting of the Economic Council.
- Reached an agreement with Phillip Capital, a Singapore-based investment management company with USD 65 billion in assets under management, to establish an office in Mongolia.
- Officially launched negotiations on a Partnership Agreement on Trade and Investment Facilitation with nine Central Asian countries, marking a significant step toward expanding regional economic cooperation.
- Accelerated the development of renewable energy projects, creating new opportunities to attract private sector investment.
- Continued implementing reforms to reduce state intervention and foster a transparent, competitive, and investment-friendly business environment.

These policy initiatives and legal reforms reflect the Government of Mongolia's commitment to improving the country's investment climate, strengthening economic competitiveness, and creating a stable, transparent, and predictable environment for investors and businesses.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХУДАЛДААНЫ ГАЗРААС НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Доорх ажлын байрыг сонирхож байгаа иргэд хүсэлтээ холбогдо...
07/07/2026

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХУДАЛДААНЫ ГАЗРААС НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Доорх ажлын байрыг сонирхож байгаа иргэд хүсэлтээ холбогдох мэйл хаягаар явуулна уу.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАХ ХУУЛИУДЫГ УИХ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА 🇲🇳 Тус хуулийн төслийг дагалдуулан ...
03/07/2026

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАХ ХУУЛИУДЫГ УИХ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

🇲🇳 Тус хуулийн төслийг дагалдуулан хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнийг дагасан бусад хуулиуд, бизнесийн үйл ажилагаа эрхлэхэд олгох зөвшөөрлийн тоо хэмжээ, шалгуурыг бууруулах, зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжийг бий болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагах хуулийн төслүүдийг боловсруулсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагасан бусад хуулиудад дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгасан.

***

PARLIAMENT ADOPTS THE LAW ON ECONOMIC FREEDOM AND ACCOMPANYING LEGISLATIVE AMENDMENTS

The State Great Khural (Parliament) of Mongolia, at its plenary session held on 2 July 2026, officially adopted the Law on Economic Freedom.

Alongside the Law on Economic Freedom, Parliament also adopted amendments to the Law on Investment and other related legislation aimed at strengthening Mongolia's investment framework. These legislative reforms are designed to attract new investment, encourage reinvestment, and enhance the legal protection and guarantees afforded to investors.

In addition, Parliament approved amendments to the Law on Permits and related legislation to improve the business environment by reducing the number of permits and regulatory requirements, while enabling certain business activities to be conducted under a notification-based regime rather than requiring prior permits.

The amendments to the Law on Investment and the accompanying legislation introduce the following key reforms:�

🔹Enhanced investment incentives
- Expanded tax incentives to promote investment and reinvestment.
- Reduced the withholding tax on interest income from eligible loans and debt instruments from 20% to 5%.
- Granted 100% customs duty exemption for eligible imported equipment used in construction projects and for data centre and artificial intelligence infrastructure.
- Facilitated the establishment of foreign bank branches by exempting them from the 20% shareholding threshold under the Banking Law.
- Extended tax incentives for income derived from publicly traded securities, including bonds and shares.

🔹Strengthened investor protection and dispute resolution
- Established an investor grievance mechanism.
- Guaranteed the right to resolve investment disputes through mutually agreed national or international arbitration if disputes cannot be settled through negotiation or mediation.
- Designated the Investment and Trade Agency to receive investor complaints and coordinate their resolution with relevant government authorities.

🔹Liberalized market access for foreign investors
- Ensured national treatment for foreign investors.
- Opened additional sectors to foreign investment, including banking, environmental impact assessment, intellectual property services, agricultural commodity exchanges, renewable energy, data centres, and artificial intelligence.

🔹Improved investment stabilization framework
- Simplified the eligibility criteria for Stabilization Certificates.
- Extended the stabilization period to 10–20 years for qualifying investment projects implemented for at least five years.

🔹Strengthened legal guarantees for investors
- Reinforced protections against unlawful interference, suspension, or expropriation of investments.
- Enhanced transparency by requiring public consultation and disclosure of decisions affecting investors' rights and legitimate interests.

🔹Improved institutional framework and regulatory efficiency
- Clarified the responsibilities of government institutions in investment promotion and protection.
- Assigned the Investment and Trade Agency expanded responsibilities for investment facilitation, promotion, investor services, statistics, and grievance handling.
- Reduced overlapping inspections by limiting duplicate inspections to no more than two.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, инноваци, олон улсын хамтын ажиллагааг ши...
29/06/2026

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, инноваци, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026" өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тус форумд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан зочин илтгэгчээр оролцож, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлдээ тэрээр Монгол Улс нь хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршил, ардчилсан тогтолцоо, тогтвортой геополитикийн орчин, өргөн хүрээтэй дипломат болон худалдааны харилцаа, сайжирч буй эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ хөрөнгө оруулагчдад таатай боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, бизнесийн орчныг сайжруулах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга цогц шинэчлэл, татвар болон эрх зүйн таатай орчин нь хөрөнгө оруулалтыг дэмжих чухал хүчин зүйлс болж буйг танилцууллаа.

Түүнчлэн уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, экспортын чиглэлүүд нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарууд болохыг онцолж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, бүртгэл, зөвшөөрөл, зөвлөх үйлчилгээ зэрэг төрийн дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Энэхүү форум нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломжийг олон улсад сурталчлан таниулах чухал арга хэмжээ боллоо.

***

Agriculture and Light Industry Investment Forum 2026,” aimed at advancing investment, innovation and international cooperation in Mongolia’s food, agriculture and light industry sectors to a new level, officially opened today in Ulaanbaatar.

At the forum, General Director of the Investment and Trade Agency, B. Zandan, participated as a guest speaker and delivered a presentation on “Mongolia’s Investment Environment.”

In her speech, she emphasized that Mongolia offers attractive opportunities for investors due to its strategic location between two major markets, democratic governance system, stable geopolitical environment, extensive diplomatic and trade relations, and improving economic indicators.

She also highlighted the long-term development policy “Vision 2050” the comprehensive “Unlock” initiative reforms aimed at improving the business environment and favorable tax and legal conditions as key factors supporting investment.

Furthermore, she noted that mining, renewable energy, agricultural product processing and export-oriented sectors are among Mongolia’s priority investment areas and provided information on state support mechanisms such as one-stop services for investors, registration, licensing and advisory services.

The forum serves as an important platform for attracting investment into the food, agriculture and light industry sectors, expanding cooperation between the public and private sectors as well as international organizations and promoting Mongolia’s investment opportunities on the global stage.

#ХөрөнгөОруулалт #ХХААХҮЯ #ХөрөнгөОруулалтХудалдааныГазар

29/06/2026

📣АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ӨМГӨӨЛӨГЧ НАР ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Захиргааны эрх зүйн хороо” нь захиргааны эрх зүйн чиглэлээр дагнан ажилладаг өмгөөлөгчдийн сайн дурын нэгдэл бөгөөд тус хорооноос санаачлан аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн хүрээнд газар, татварын маргаан зэрэг асуудлаар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “Захиргааны эрх зүйн өмгөөлөгч зөвлөж байна” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

🗓️Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 30-нд 10:00-14:00 цаг хүртэл

📍Хаана: 103 тусламжийн төвийн зүүн урд “SAV” plaza 17 давхрын 1702 тоот

Тус өдөрлөгт дараах өмгөөлөгчид зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Address

Government Premises 11, J. Sambuu Street 17, Chingeltei District
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677001717

Alerts

Be the first to know and let us send you an email when Invest Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Invest Mongolia:

Shortcuts

Share