27/07/2026
Тал нутгийн аргамаг хүлгүүдийн “Тайвань зуншлага” буюу Жао Мэнфугийн уран зурагт дүрсэлсэн аргамаг хүлгүүд
Монголчуудын хувьд морь бол гэр бүлийн нэгэн гишүүн, амин сүнс нь билээ. Далай тэнгисээр хүрээлэгдсэн Тайваний гудамжнуудаар мотоцикл сүлжилдэн давхидаг агаад харин Тайваний Үндэсний Хааны ордон музейн зүрхэн тушаа буюу төв хэсэгт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Монгол морь, аргамаг хүлгүүдийн зарим нь байдаг! Энэ удаагийн тусгай үзэсгэлэнгийн үеэр Юань гүрний үеийн уран зураач, их мастер Жао Мэнфугийн “Хос ажнай” хуйлмал зураг үзмэрт тавигдах болно.
💡 Түүхийн сонирхолтой баримт: Жао Мэнфу бол түүхэн дэх хамгийн алдартай морины зураг зурдаг уран зураач, их мастер юм. Тэрээр монгол морины онцлог шинж чанарыг үнэн зөв, тод томруунаар уран зурагтаа дүрслэн үлдээсэн байдаг. Монгол морь өндөр, биерхүү биш ч гэсэн маш хүчтэй, тэсвэр тэвчээртэй, булчинлаг биетэй байдаг. Энэхүү уран зураг дээр гялтганаж халиурсан үс зүстэй, хүдэр чийрэг бие бялдартай хоёр үзэсгэлэнтэй ажнай хүлэг дүрслэгдсэн байх агаад Монгол язгууртнуудын эрхэмлэдэг морины гоо зүйн төгс илэрхийллийг уран зурагт дүрслэн харуулжээ.
Тайваньд хэдийгээр зах хязгааргүй тал нутаг байхгүй ч төгсгөлгүй үргэлжлэх номин ногоон уулс (Юшан, Алишан), далайн өнгө үзэмж гайхалтайгаар холилдон оршдог. Өвөг дээдсийнхээ домогт ажнай хүлгүүдийн уран зургийг нүдээр үзэж, Кентинг далайн эрэг рүү аялж, давалгаанд сэлж, Тайвань арлын өвөрмөц зуны эрч хүчийг мэдрээрэй!
📌 тусгай үзэсгэлэнгийн мэдээлэл
хэзээ:2026 оны 7-р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 16-ны өдөр хүртэл
хаана:Тайваний Үндэсний Хааны ордон музейн хойд салбар (Тайвань, Тайпэй хот, Шилин дүүрэг, Жишан зам, 2-р хэсэг, 221 тоот)
National Palace Museum (Northern Branch) No.221, Sec. 2, Zhishan Rd., Shilin Dist., Taipei City, Taiwan (R.O.C.)