2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо

2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо Judo of Mongolia

Бүх мэдээллийг Judo we page-ээс
24/06/2022

Бүх мэдээллийг Judo we page-ээс

Judo we page хуудаснаас жүдогийн тухай бүх мэдээллээ аваарай
24/06/2022

Judo we page хуудаснаас жүдогийн тухай бүх мэдээллээ аваарай

Жүдо сонирхогчдын энэ групп хакердуулсан учраас Judo we page хуудаснаас жүдогийн мэдээллээ авна биз ээ. Баярлалаа
24/06/2022

Жүдо сонирхогчдын энэ групп хакердуулсан учраас Judo we page хуудаснаас жүдогийн мэдээллээ авна биз ээ. Баярлалаа

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай гэр бүлийн хос романыг худалдан авч манай нөхөр зохиолч Н. Бадамжавын ...
05/10/2021

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай гэр бүлийн хос романыг худалдан авч манай нөхөр зохиолч Н. Бадамжавын эмчилгээнд нэмэр хандиваа хүртээнэ үү.
-Тэнгисийн зүрх роман-15,000
-Эрчүүд ба бүсгүй тууж-15.000… нэг нэгээр нь салгаж авч болно
-Хаан банк. Ч.Дагмидмаа.5006424348
Баярлалаа. Та бүхний буян хишиг арвижах болтугай
Мөн “Аз хур” номын их дэлгүүр, Багшийн дээдийн Сонор плаза “ Анар” номын дэлгүүрүүдээр худалдаалж байна

10/09/2021

Энэхүү нүүр хуудсыг сонгуулийн үед алдаад эргүүлж авч чадаагүй ч гэсэн хааяадаа жүдогийн мэдээ мэдээлэл оруулж байгаа

🥋Монгол Алтиус ахлах сургууль өнөөдөр хүүхдүүдээ бүртгэж байна. Хичээл нь ирэх 7 хоногийн Даваа гарагт эхлэнэ. Ирээдүйн ...
10/09/2021

🥋Монгол Алтиус ахлах сургууль өнөөдөр хүүхдүүдээ бүртгэж байна. Хичээл нь ирэх 7 хоногийн Даваа гарагт эхлэнэ. Ирээдүйн олимп дэлхийн аваргууд энэ сургуулиас олноороо төрөх болтугай. Амжилт хүсье. 🥋Judo we page 💥

Их спорт тайлбарлагч Сосорбарамын Шижирбат танаа:Хаа хамаагүй бөхчүүдийг Хамаатан нь юм шиг танилцуулаад өгчихдөг Авч зү...
29/07/2021

Их спорт тайлбарлагч Сосорбарамын Шижирбат танаа:

Хаа хамаагүй бөхчүүдийг
Хамаатан нь юм шиг танилцуулаад өгчихдөг
Авч зүүсэн медаль бүрийг нь
Аанай л бас хэлээд өгчихдөг

Надаас томгүй л цээжинд чинь
Яасан их багтаамж байна аа
Намтар яриад урсгаж өгөхөд чинь
Яруухан бодол хөврөөд байна аа

Арай л их ярьчихлаа даа хөөрхий минь
Ам нь цангадаг л байхдаа
Арай л их мэдлэгтэй юмаа Шижирээ минь
Амьдралаа зориулсан болохоор тэр биз ээ

Бөмбөрцгийн олон тайлбарлагчдыг өрсөлдүүлвэл
Бүгдийг нь хаяад холоо түрүүлнэ дээ
Бөхийн амжилтыг нь хэл гэвэл
Бөөндөж яриад гайхал төрүүлнэ дээ

Бөхийн мэдлэг юу ч байхгүй
Бүсгүй хүн хүртэл огшоод байна шүү дээ
Бүүр ч болоогүй шүүгч болчихсон
Вазари гэж хашгираад байна шүү дээ

Энэ хэний гавъяа вэ? гэхэд
Эргэлзэх юмгүй Шижирээ л заасан даа
Телевизийн ардаас хичээл заачихдаг
Тэнгэрлэг тайлбарлагч хичнээн бол доо

Ямар ч вазари байхгүй шүү!
Яа яа яа тэгнэ ээ тэр!
Бөмбөрцөгт арван жил тонгочлоо!
Бүгдээрээ таны үг ээ!

Яг үнэнийг шууд хэлье!
Ямар ч тайлбар хийхгүйгээр
Хоёр хүн барилдахыг үзвэл
Хоолоо давсгүй идэхтэй л адил аа!

Худлаа гэвэл дууг нь хаагаад
Хуухьтай барилдаан мэдрэх гээд үзээрэй
Хундагатай юмандаа дийлдсэн юм шиг
Хурхирч эхлэх вий дээ! анд нөхдөө

Арын хаалгаар аваагүй
Алдар нэр гэж орчлонд байдаг аа
Шижирээгүй жудо үзнэ ээ гэвэл
Шигшээ багаа ч танихгүй болно оо

Цагаа олсон оновчтой үгс нь
Цанхтай адуу шиг тонгочиж өгнө өө
Цайгаа уу даа миний хөгшөөн гэж
Цайлган сэтгэл минь өрөвдөж өгнө өө

Мэргэжлээ төгс эзэмшинэ ээ гэдэг
Олимпод зодоглохоос өөрцгүй юмаа
Мэдрэмжээ төгс ярина аа гэдэг
Онгод орохоос дутахгүй юмаа

Жаахан Монгол орныхоо
Сайхан тайлбарлагчийг шагнах хэрэгтэй
Шүүмжлэх донтой олон этгээдийг
Шүлсээ хатаа гэж загнах хэрэгтэй!

Б.Алтанхүү

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to 2020 оны Сонгогчидын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо:

Share