Төрийн Орон Сууцны Корпораци

Төрийн Орон Сууцны Корпораци "ТОСК" ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

🔴ГАДНА ФАСАДЫН ЗАСВАРЫН АЖИЛД ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ 📌Огноо: 2026 оны 08 дугаар сарын 06-ний өдөр📌Гүйцэтгэх ажлын нэр: У...
06/08/2026

🔴ГАДНА ФАСАДЫН ЗАСВАРЫН АЖИЛД ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ

📌Огноо: 2026 оны 08 дугаар сарын 06-ний өдөр

📌Гүйцэтгэх ажлын нэр: Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасадын засвар

📌Үнийн дүн: 20,000,000 төгрөг хүртэл

Нэг.“Аймаг бүрд 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захиалан бариулсан Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасад 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тухайн нутаг дэвсгэрт болсон хүчтэй салхи, шороон шуурганы улмаас нурж унасан нь Увс аймгийн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/078 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасадын засварын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Хоёр.Оролцогч нь дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
• Засварын ажил гүйцэтгэх аргачлал, төлөвлөгөө, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө
• Ажил гүйцэтгэхэд шаардагдах техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
• Үнийн санал

Гурав.Сонирхогч байгууллага нь үнийн саналаа цаасаар болон цахимаар ирүүлэх боломжтой. Саналыг 2026 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүлээн авна.
Дөрөв.Үнийн саналыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд биеэр авчирч өгөх, эсвэл [email protected] имэйлээр ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53-3, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр
Утас:72887788

🇲🇳Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хүй до...
03/08/2026

🇲🇳Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно.

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХЭРХЭН ХАМРУУЛАХ ТАЛААР "ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САН...
31/07/2026

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХЭРХЭН ХАМРУУЛАХ ТАЛААР "ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

✅"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй түрээсийн болон түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төслүүдэд есөн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах тухай тусгайлсан журмыг Монгол Улсын Засгийн газраас баталсан. Энэ есөн бүлэг дотор төрийн үйлчилгээний алба хаагчид тодорхой хувийг эзэлж байна.

✅Энэ хүрээнд "ТОСК" ТӨХХК-иас "Эрүүл мэндийн яам"-ны төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системд эмч, эмнэлэгийн ажилчдыг хэрхэн үнэлэх болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

✅Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хүний оролцоогүйгээр, бүрэн цахимаар зохицуулахаар тусгасан байдаг.

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХ ЦАХИМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР "БОЛОВСРОЛЫН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛ...
29/07/2026

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХ ЦАХИМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР "БОЛОВСРОЛЫН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

✅"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулахдаа цахим сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан. Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хүртээмжтэй хамруулах талаар төрийн болон төрийн бус байгууллага, мэргэшсэн холбоодтой хамтран ажиллах, мэдээлэл солилцох уулзалтуудыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд “ТОСК” ТӨХХК-иас "Боловсролын яам"-ны төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

✅Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системийг хэрхэн зөв үнэлэх аргачлал болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа. "Боловсролын яам"-ны зүгээс багш нарын нийгмийн баталгааг хангах асуудалд орон сууцны хүртээмж нэн чухал болохыг дурдаад, багшлах боловсон хүчний дутагдлыг нөхөх төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцолсон. Цаашлаад багш нарыг төрийн өмчийн орон сууцны хөнгөлөлтийн бодлогод тууштай хамруулах нь багш мэргэжлийг сонгон суралцах бас нэгэн хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

✅Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хүний оролцоогүйгээр, бүрэн цахимаар зохицуулахаар тусгасан байдаг.

28/07/2026

🔴СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж төрийн өмчийн орон сууцанд иргэдийг ямар нэгэн дараалалгүйгээр найдвартай хамруулж өгнө хэмээн залилж буй тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна ‼️

28/07/2026
27/07/2026

🔴Eagle News Ж.Энхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар сарын сүүлээр эхэлнэ

24/07/2026

🔴СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️

▶️Сүүлийн үед “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж төрийн өмчийн орон сууцанд ямар нэгэн дараалалгүйгээр найдвартай хамруулж өгнө хэмээн иргэдийг залилж буй тохиолдол гарч байгаа тул иргэдийг энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна. ‼️

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй.‼️

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т: “Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг.

Одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Төрийн өмчийн орон сууцнуудад иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээллэх болно. ‼️

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХКК 2026.07.24

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХ ЦАХИМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР "ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО"-НЫ ТӨЛӨӨ...
23/07/2026

🔴ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХ ЦАХИМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР "ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО"-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

✅"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулахдаа цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан. Энэ хүрээнд "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хүртээмжтэй хамруулах талаар мэргэшсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох уулзалтуудыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд ТОСК ТӨХХК-иас "Үндэсний статистикийн хороо"-ны төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системийг хэрхэн зөв үнэлэх аргачлал болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. "Үндэсний статистикийн хороо"-ны зүгээс үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд ТОСК ТӨХХК-тай хамтран ажиллаж, төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах цахим системийн хөгжүүлэлтэд шаардлагатай өрхийн болон иргэний мэдээллийг хуульд заасан буюу зөвшөөрөгдөх хэмжээнд гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдээс "Солонго 1-2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөд бэлэн болсон. Энэхүү төсөлд иргэдийг хамруулахдаа цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын системийг ашиглах юм. "Солонго 1-2" төслийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалт эхлээгүй бөгөөд бэлтгэл ажил явагдаж байна.

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Жолооч https://tosk.gov.mn/news/729/Ма...
20/07/2026

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Жолооч https://tosk.gov.mn/news/729/
Материал хүлээн авах хаяг: [email protected]
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.07.31-ны өдрийг хүртэл;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)

Address

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ Чингэлтэй дүүрэг, VI хороо, Их тойруу 53/3 "ТОСК" ийн байр
Ulaanbaatar
15140-0051

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Төрийн Орон Сууцны Корпораци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Төрийн Орон Сууцны Корпораци:

Shortcuts

Share