Зам, Тээврийн Яам

Зам, Тээврийн Яам 2026 ОНЫ ЗОРИЛТ-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ

05/08/2026

COP17: ХӨРС | Баримтат нэвтрүүлэг

Бидний хөл дор орших хөрс бол хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч амьд экосистем юм.

Газрын доройтол зөвхөн байгаль орчны асуудлаас биш, хүн ба байгаль хоорондын харилцааны тэнцвэр алдагдахаас үүдэлтэй.

"ХӨРС" баримтат нэвтрүүлэг нь хөрсний үнэ цэн, үүсэл, үржил шим, газрын доройтол, цөлжилт, газрын тогтвортой менежментийн ач холбогдлыг шинжлэх ухаан, бодит амьдралын туршлага, монголчуудын байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, ухаантай хослуулан өгүүлнэ. Хөрсөө хамгаална гэдэг ирээдүйгээ хамгаална гэсэн үг.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ.
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

🟢"НОГООН БҮСИЙН ПАВИЛЬОН"-Д ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСААР БАЙНАДэлхийн өнцөг булан бүрээс ирэх мянга мянган зочин, төлөөл...
05/08/2026

🟢"НОГООН БҮСИЙН ПАВИЛЬОН"-Д ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСААР БАЙНА

Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх мянга мянган зочин, төлөөлөгч, түншдээ өөрийн ажлыг таниулаарай.
Зөвхөн цөөн тоо үлдлээ.

Дараах хаягаар бүртгүүлнэ үү: https://cop17greenzone.com/submit-expression-of-interest

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

05/08/2026

📌УБТЗ-ЫН ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА Б.БОЛДБАЯР: Энэ сарын 1-4-ний өдрүүдэд УБТЗ-аар ОХУ-аас АИ-92 автобензин 106 вагон, дизель түлш 232 вагоныг тээвэрлэн авчирсан. Мөн БНХАУ-аас 17 вагон онгоцны түлшийг импортлон, шилжүүлэн ачилт хийж агуулахын саванд буулгасан.

📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа ...
05/08/2026

📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна.

📌Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн насжилттай авто зам эзэлж байна.

📌Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.

✍️МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ 13-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ 📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай х...
05/08/2026

✍️МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ 13-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ

📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна.

📌Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн насжилттай авто зам эзэлж байна.

📌Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.

📌Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

👉Иргэд, жолооч тээвэрчид ээ! 2026 оны 8 дугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дуга...
05/08/2026

👉Иргэд, жолооч тээвэрчид ээ! 2026 оны 8 дугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

📌Харин есдүгээр сарын 1-ний өдөр энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хэвийн зорчихыг анхаарна уу?

📌Дараах ангиллын тээврийн хэрэгслүүд уг зохицуулалтад хамрагдахгүй. Үүнд:

👉Мөнх ногоон улсын дугаартай цахилгаан автомашин

👉Түгээлтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл

👉Сургууль, цэцэрлэгийн автобус

👉Такси үйлчилгээний автомашин

👉Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

👉Зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл

👉Оршуулгын үйлчилгээний автомашин

👉Нийслэлийн тусгай зориулалтын үйлчилгээний тээврийн хэрэгслүүд

✍️ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ, ХҮРТЭЭМЖ 2.5 ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙНА📌2026 оны наймдугаар сарын 5-ны байдла...
05/08/2026

✍️ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ, ХҮРТЭЭМЖ 2.5 ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙНА

📌2026 оны наймдугаар сарын 5-ны байдлаар Монгол Улсын шатахууны нөөц АИ-92 автобензин 11, АИ-95 автобензин 13, дизель түлш 18, ТС-1 буюу онгоцны түлш 10 хоногийн нөөцтэй байна.

📌Мөн 2026 оны наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 162 вагон буюу 9,720 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ.

📌Шуурхай штабын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод шатахуун түгээлтийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлж эхэлснээр шатахууны хүртээмж мэдэгдэхүйц сайжирч байна.

📌Тодруулбал, нэг өдөрт шатахуун авч буй автомашины тоо 38 мянгаас 115 мянгад хүрч, хүртээмж 2.5 дахин өссөн байна. Үүний зэрэгцээ шатахуун түгээх станцуудын татан авалт хэвийн үргэлжилж, нөөц тасалдах эрсдэлийг бууруулснаар зам болон шатахуун түгээх станцууд дээр үүсдэг зохиомол дараалал, ачаалал багасах эерэг үр дүн гарч байна.

📌Нөөцийн түвшин (2026.08.05-ны байдлаар):
👉АИ-92 автобензин – 11 хоног
👉АИ-95 автобензин – 13 хоног
👉Дизель түлш – 18 хоног
👉ТС-1 (онгоцны түлш) – 10 хоног

✍️МОНГОЛ УЛСАД 36 ВАГОН 2160 ТН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЭВ📌Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулахаар тээвэрлэл...
05/08/2026

✍️МОНГОЛ УЛСАД 36 ВАГОН 2160 ТН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЭВ

📌Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулахаар тээвэрлэлтийг 24 цагаар тасралтгүй хийж байгаа бөгөөд өнөөдөр (2026.08.05) орж ирсэн 2160 тн шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу түгээлт хийж байна

✍️ЗАСГИЙН ГАЗАР: МОНГОЛ УЛС “COP17”-д “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ"-ГӨӨ ТАНИЛЦУУЛНА📌Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын ...
05/08/2026

✍️ЗАСГИЙН ГАЗАР: МОНГОЛ УЛС “COP17”-д “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ"-ГӨӨ ТАНИЛЦУУЛНА

📌Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар (COP17) бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

📌2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ.

📌Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.

✍️ЗАСГИЙН ГАЗАР: ЭРҮҮЛ МЭНДЭЭС БУСАД БҮХ САЛБАР САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИНЭ📌”Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоо...
05/08/2026

✍️ЗАСГИЙН ГАЗАР: ЭРҮҮЛ МЭНДЭЭС БУСАД БҮХ САЛБАР САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИНЭ

📌”Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

📌Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.

Харин,

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

-Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.

📌Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

📌Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо.

📌Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.

Address

Chinggis Avenue
Ulaanbaatar
14251

Alerts

Be the first to know and let us send you an email when Зам, Тээврийн Яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Зам, Тээврийн Яам:

Shortcuts

Share