Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Government Organization, Ulaanbaatar.

Бүртгэлийн хэлтэс нь иргэдэд гэр бүлийн байдлын 8 төрлийн бүртгэл, иргэний үнэмлэх олголт, шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгийн бүртгэлээр өдөрт дундаж давхардсан тоогоор 1000 гаруй хүнд төрийн үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд та энэхүү хуудсанд нэгдсэнээр Бүртгэлийн хэлтэстэй холбоотой санал хүсэлт мэдээ мэдээлэл цаг алдалгүй авах боломжтой.

✅Хүүхэд багачуудынхаа хичээлийн шинэ жилийг баяр хөөр, урам зоригтой угтуулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар б...
25/08/2026

✅Хүүхэд багачуудынхаа хичээлийн шинэ жилийг баяр хөөр, урам зоригтой угтуулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын дунд “Хөөрхөн үрсдээ бэлэглэе” аяныг зохион байгууллаа.
✅Аяны хүрээнд УБЕГ-ын хамт олон болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчид өөрсдийн санаачилга, оролцоонд тулгуурлан хүүхдүүдэд хэрэг болохуйц хичээлийн хэрэглэл, ном, дэвтэр, нотебүүк, тоглоом болон бусад хэрэглэгдэхүүнийг цуглуулж, бэлэг болгон бэлтгэсэн байна.
Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2026.08.25/ зохион байгуулагдаж, аяны хүрээнд цуглуулсан сэтгэлийн бэлгүүдийг эздэд нь хүргэлээ.
✅Сэтгэлийн бэлгэнд ном, дэвтэр, хичээлийн хэрэглэл, тоглоом, нотебүүк, дүрэмт хувцас зэрэг олон төрлийн бэлэг багтсан бөгөөд хүрэлцэн ирсэн хүмүүс, хүүхдүүд өөрсдийн хүссэн, сонирхсон зүйлсээ сонгон авах боломжийг бүрдүүлсэн юм.
👍Түүнчлэн, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” аяны хүрээнд нийслэлийн дүүрэг болон орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсүүд өөрсдийн санаачилгаар хүүхдүүдэд зориулсан ажил, арга хэмжээг тус тус зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн баяр хөөр, хүсэл тэмүүллийг дэмжих энгийн нэгэн сайхан санаа олон хүний оролцоотойгоор үнэ цэнтэй үйлс болж, ах эгч нараас нь дүү нартаа хүрэх сэтгэлийн бэлэг болон үргэлжилж байна.
👍

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Хүүхди...
25/08/2026

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey-г хүлээн авч уулзлаа.

“Хичээлийн шинэ жил-2026” хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байна Дүүргийн 29-р хороонд Хархорин захын эсрэг ...
25/08/2026

“Хичээлийн шинэ жил-2026” хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байна
Дүүргийн 29-р хороонд Хархорин захын эсрэг талд, KFC сүлжээ хоолны газрын зүүн талд “Хичээлийн шинэ жил-2026” хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ.
Үзэсгэлэн худалдаанд дэвтэр, цүнх, үзэг, сурагчийн дүрэмт хувцас зэрэг сурагчдад шаардлагатай бүхий л зүйлс хямд борлуулагдаж байна. Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 2026.09.01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

“Алтан намар-2026” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа болж байна Дүүргийн 5-р хороонд байрлах Hayan худалдааны төви...
25/08/2026

“Алтан намар-2026” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа болж байна
Дүүргийн 5-р хороонд байрлах Hayan худалдааны төвийн гадна талбайд “Алтан намар-2026” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ. Үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногоо, дэлбээт мөөг, food court, жимс, гурил, будаа, гоймон зэрэг борлуулагдаж байна.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь тариаланчдын гар дээрээс шууд хэрэглэгчийн гарт хүрч байгаа учраас хямд, бөөний үнээр зарагдаж байна. Уг үзэсгэлэн худалдаа ирэх 2026.09.15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

📢Яг одоо "Явуулын оффис" Баянзүрх дүүргийн 23-р хороо, Улиастайн хуучин эцэст байрлан үйлчилгээ үзүүлж байна. Иргэд, та ...
25/08/2026

📢Яг одоо "Явуулын оффис" Баянзүрх дүүргийн 23-р хороо, Улиастайн хуучин эцэст байрлан үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд, та бүхэн хүрэлцэн ирснээр өөрт хэрэгтэй улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авах боломжтой.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр
#ИргэнийИтгэлцлийнРеформ
#ЯвуулынОффис
#ИргэнТөвтэйТөр

Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслааҮерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын ...
25/08/2026

Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Дасан зохицох сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран 4, 5, 26, 27 дугаар хороо, нийт 4 хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.
2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой.

🇲🇳🌏COP17: МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТАНИЛЦУУЛЛАА.
25/08/2026

🇲🇳🌏COP17: МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТАНИЛЦУУЛЛАА.

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ” ХУУЛЬ- ААНБ-УУДАД ИРЖ БУЙ ЭРСДЭЛ БА БОЛОМЖ:
25/08/2026

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ” ХУУЛЬ- ААНБ-УУДАД ИРЖ БУЙ ЭРСДЭЛ БА БОЛОМЖ:

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ” ХУУЛЬ- ААНБ-УУДАД ИРЖ БУЙ ЭРСДЭЛ БА БОЛОМЖ (1-Р ХЭСЭГ)

Баяр наадмын өмнөхөн Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийг баталлаа. Наадмын уур амьсгал орчихсон үед нам нүмхэн батлагдсан энэ хууль батлагдсан шигээ нам гүм байдлаар хэрэгжихгүй болов уу гэж найдаж байна. Энэ хууль нь зөвхөн ААНБ-ын хувьд бус Монгол улсын хувьд нэг чухал шилжилтийн үеийг эхлүүлж байна. (Яг л ХАБЭА-н тухай хууль 2008 онд гарсан шиг)

Энэ хуулийн үндсэн зорилго нь хүлэмжийн хийн тэг ялгаралд хүрэхэд чиглэсэн сааруулалт, дасан зохицол, уур амьсгалын эрсдэлийг удирдах, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийг хөгжүүлэх, карбон зах зээлийг бий болгох, мөн хүлэмжийн хийн тооллого–хэмжилт–тайлагнал–баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа.

Уур амьсгалын асуудал нь “байгаль орчны”-ы асуудал байхаа больж, альхэдийнээ байгууллагын бизнесийн удирдлагын асуудал болсон. Гэвч энэ шилжилтийг олж хараагүй, ойлгоогүй удирдлагууд олонх нь байна.

Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага дараах асуултуудыг стратегийн түвшинд авч үзэх хэрэгтэй болсон.
- Бид жилд хэдэн тонн CO₂ ялгаруулдаг вэ?
- Ялгарлын гол эх үүсвэрүүд юу вэ?
- Бид карбон кредит бий болгож чадах уу?
- Бид ногоон санхүүжилт авах боломжтой юу?
- Манай одоогийн болон цаашид хөгжүүлэх бүтээгдэх, үйлчилгээ ирээдүйн бага нүүрстөрөгчийн эдийн засагт нийцэх үү? гэх мэт

Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр ААНБ-уудад маш том боломжийг бий болгож байгаа ба мөн зарим эрсдэл нүүрлэх болж байна.

Тухайлбал:
1. “Carbon data”-гүй байгууллага шийдвэр гаргахад хүндрэлтэй болно. Хуулиар байгууллагын түвшний хүлэмжийн хийн тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын аргачлалыг бий болгохоор заасан. Энэ нь байгууллагуудын хувьд шинэ төрлийн өгөгдлийн шаардлага бий болгоно.

Өнөөдөр компаниуд санхүүгийн дата, үүнээс үүдсэн санхүүгийн тайлан гэсэн тогтолцоотой. Харин цаашид, Үйл ажиллагааны өгөгдөл → эрчим хүч/түлш → ХХЯ ба хэмнэлт/шингээлт→ Уур амьсгалын гүйцэтгэл- Үүний санхүүгийн эффект гэсэн мэдээлэл дата шаардлагатай болж байна.
Өөрөөр хэлбэл байгууллагын carbon accounting system нь санхүүгийн бүртгэлтэй адил ач холбогдолтой болох чиглэл рүү явж байна. (Карбон дата яг л авлага шиг, зээл шиг хэрэглэгдэх боломжтой болж байна)

2. Карбон зах зээлд оролцож санхүүгийн болон бусад боломжийг хүртэхийн тулд ААНБ өөрийн ХХЯ ба шингээлтийг хэмжих-тайлагнах- баталгаажуулах (MRV) ёстой болж байна. Энэ нь байгуууллагад мөн сорилт болж харагдаж байна. Өнөөдөр манай улсын ААНБ-уудын хувьд энэ талын мэдлэг, чадвар хангалттай бий болоогүй гэж үзэхээр байна. (Бидэнд байгаа мэдээллээр ХХЯ ба шингээлтээ зохих аргачлалын дагуу тоолж тайлагнаж буй ААНБ 10 ч хүрэхгүй байна)

3. Энэ хууль зөвхөн CO₂ бууруулах тухай биш. Хуулийн 15 дугаар зүйлд хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх тухай тусгасан.
ААНБ-ын хувьд энэ нь ган, усны хомсдол,зуд, үер, хэт халалт, хүчтэй салхи, ой, хээрийн түймэр,нийлүүлэлтийн тасалдал, эрчим хүчний тасалдал зэрэг УАӨ холбоотой эрсдэлийг бизнесийн тасралтгүй ажиллагаатай холбож харах шаардлага болж байна гэсэн үг.
Товчдоо бол УАӨ-н эрсдэл нь Enterprise Risk Management (ERM)-ийн нэг хэсэг болох хэрэгтэй болж байна гэсэн үг.

5. Шинэ хуульд ногоон санхүүжилтийн тодорхой заалтуудыг тусгасан. Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл нь: бодит, хэмжигдэхүйц, баталгаажихуйц үр дүнтэй байх ёстой. Зүгээр хоосон “ногоон төсөл” гэж нэрлэх нь хангалтгүй. Бодит нотолгоо буюу MRV хэрэгтэй болно. Ахиад л ХХЯ ба шингээлтийн тооллого, түүний баталгаажуулалт шаардлагатай.

4. Хуульд үнэхээр чухал нэг заалт бий.
Энэ нь нь Greenwashing буюу баримт нотолгоогүй "ногооноор угаах"-ийг хориглосон.
Ногоон санхүүжилтийн төсөл, хөтөлбөрийн байгаль орчин, нийгмийн үр нөлөө, үр дүнгийн талаар илт худал, төөрөгдүүлсэн, баталгаажаагүй мэдээлэл ашиглан тайлагнахыг хориглосон.

Уг хуулийн ААНБ-уудад өгч буй хамгийн гол боломж бол Карбон зах зээлд оролцох боломж.
Тэгвэл ямар компаниуд, ямар үйл ажиллагаа, төслөө карбон бизнесийн боломж илүү байна вэ?

• Ойн салбар, ойжуулалт, ой хамгаалал, нөхөн сэргээлт
• Хөдөө аж ахуй, хөрсний хамгаалал, хөрс нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, малаас гаралтай метан бууруулах боломжтой төслүүд
• Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг нэмэгдүүлэх төслүүд
• Боловсруулах үйлдвэрүүд, эрчим хүчний төрлийг солих, эрчим хүчийг хэмнэх төслүүд
• Хог хаягдалын менежмент, дахин ашиглалт, ХХ-аас эрчим хүч үйлдвэрлэх гэх мэт

Товчхондоо “ХХЯ-ыг бууруулах нь ” нь зөвхөн зардал биш, энэ нь шинэ орлогын эх үүсвэр болох боломж нээгдэж буй.

(Үргэлжлэл бий... )

25/08/2026

Толгойт гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажилтай НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Маринейро Сентено Россбах тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа

25/08/2026

Address

Ulaanbaatar
18082

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677221890

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс:

Shortcuts

Share