Ерөнхийлөгч Х.Баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулга Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ерөнхийлөгч Х.Баттулга, Political organisation, Ulaanbaatar.

03/08/2017
16/06/2017
Энэ хүн монголын бахархлуудыг бүтээж явна ...Энэ хүн анх ийм байв.Бизнес гэдгийг аав ээжээсээ, ах эгч нараасаа өвлөж биш...
10/05/2017

Энэ хүн монголын бахархлуудыг бүтээж явна ...

Энэ хүн анх ийм байв.

Бизнес гэдгийг аав ээжээсээ, ах эгч нараасаа өвлөж биш. Тэгээс малын хашаанд оёдлын машин тачигнуулж эхэлсэн.

Удалгүй 90 оны эхээр бусдын л нэгэн адил ганзагын наймаанд явж. Тэр жижиг бизнестэй ч, ганзагын бизнестэй ч бусадтай адил олохдоо олж, алдахдаа ч алдаж явсан нэгэн. Тэр босгосон бизнестэй ханаж одоо би боллоо гэж жижиг сэтгээгүй ээ. Тиймдээ ч түүний бизнес олон талаараа цэцэглэн хөгжсөн.

Одоо харин тэр монголын бахархлуудыг том сэтгэж, томоор бүтээж байна.

Би энд түүний ганц хоёрхон бүтээн байгуулалтыг дурдъя.

Тэр эзгүй хээр газар эзэн Чингисийнхээ цогцолборыг барина гэж "тэнэг" сэтгэж том зүйлийг бүтээж чадсан. Түүнийг анхлан тийм зүйл сэтгэхэд нь зарим нэгэн хүн яаж болох юм. Ийм их эрсдэл, тэгээд ч хэрэгтэй, ашигтай бизнес биш гэж хэлж байсанд эргэлзэх юм алга.

Гэхдээ тэр түүнийг хийж бүтээж чадсан.

Тэр бол Цонжин болдог- Монголын бахархал.

Бид Чингисийн удам гэж гайхуулдагч Чингисээр нэрлэгдсэн архи, пивоноос өөр брэндгүй шахам байхад эзэн Чингисийнхээ хамгийн том морьтой хөшөөг босгож монголын бахархалыг бүтээж чадсан.
Цонжин болдогоос гадна

Түмэн хишигтэн бол ирээдүйд монголын нэрийг дэлхийд од болгох том төсөл л дөө.

Мөнгөтэй бол өөрийн дүрийг түмэн хишигтний нэгэн болгож түмэн баатрын нэгэнд мөнхлөх юмсан.Магадгүй 800 жил, 1000 жилийн дараа миний удам энэ миний удмын хүн гэж миний хөшөөнд цэцэг өргөөд зогсож байх ч юм билүү?.

За энэ ч яахав.

Женко Баттулга одоо харин юу юу гэнээ???

1.Их майдар төсөл
2.Жудогийн ордон
3.Морин хуур цогцолбор гэж бизнесмэн хүнийхээ хувьд ямар ч ашиггүй бөөн эрсдэл яриад явж байна.

Зарим нэгэн хувиа бодсон тэрбумтнуудын хажууд зүгээр л солиорол шиг.

Үгүй дээ энэ бол бахархал.

Жудо бөхийн төрлөөр олимпоос анхлан медаль авч дэлхийн дэвжээнд монголын жудочид цахиур хагалаж байгаа энэ үед Жудогийн ордонтой болбол бид бөхийн төдийгүй итгэл сэтгэлийн нэгэн ордонтой боллоо л гэсэн үг.

Бурханы шашинтай монголчууд бидний хувьд Их майдар төсөл бол дэмжин дээдэлмээр ариун нандин зүйл. Сайн цагийн эхэнд Майдар бурхан заларч ирнээ гэсэн нэг байдаг билүү?.

Хүнд хэцүү цагт бид Жанрайсаг бурханыхаа сэрэг дүрийг бүтээж чадсан юм чинь Их майдар төслөө монголчууд нэгэн сэтгэлээр бүтээх байхаа.
Сэтгэл, зүтгэл, сүжиг дэмжлэг байвал болно доо болно.

Хорвоогийн түмэн эгшигийг 2 хон чавхдсанд багтаасан хосгүй нэгэн үндэстэн гэж огшиж, омогшдог бид морин хуураа зөвхөн гэрийнхээ хойморт залаад болох биш улсынхаа нийслэлд тэнгэр багандсан урлаг болгон сүндэрлүүлвэл тэр жинхэнэ бахархал- Дэлхийд улаанбаатарын нэрийн хуудас болох лаг санаа.

Зарим нэгэн улс төрчид бол илүү бараг л байх хэрэггүй. Сүйрч мөхвөл таарна гэж ярьж байхад энэ улс төрч төв гээд тэс хөндлөн бүтэшгүй юм яриад эхэлсэн.
Ярих биш хийж эхэлсэн. Хийж эхлээд хийгээд дуусгасан.

Энэ хүн ийм л хүн.

Түүнд далдагнасан бялдуучлал,зусардсан хоосон магтаал хэрэггүй.

Энэ хүн том сэтгэж, даруу хийж монголын бахархлуудыг бүтээж явна.

Түүнтэй хамт, түүний хүсэл мөрөөдөлтэй хамт монголын бахархлуудыг бүтээх бололцоо, боломж бидэнд бий.

Н.Цэрэнтогтох

Ийм л хvнийг Монголын ард тvмэн бид сонгох нь зvйтэй!!
09/05/2017

Ийм л хvнийг Монголын ард тvмэн бид сонгох нь зvйтэй!!

Жeнко гэдэг хүний зүгээс, түүний багынханы зүгээс хэн нэгнийг харлуулах гүтгэх гүжирдэх зохиомол хар мэдээ мэдээлэл явуу...
09/05/2017

Жeнко гэдэг хүний зүгээс, түүний багынханы зүгээс хэн нэгнийг харлуулах гүтгэх гүжирдэх зохиомол хар мэдээ мэдээлэл явуулахгүй! Харин эсэргээрээ тиймэрхүү мэдээ мэдээлэл их ирээд эхэлжээ.

Х.Баттулга: Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтад хүргэдгийг миний туршлага нотолно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.

Сэтгэл vхрсэн газар Vйл хøдлøл хvрнээ Баттулга минь! Заа одоо явасхийгээд өгнөө хө Х.Баттулгаa... (Y) (Y) (Y) Монголын а...
05/05/2017

Сэтгэл vхрсэн газар
Vйл хøдлøл хvрнээ Баттулга минь!
Заа одоо явасхийгээд өгнөө хө Х.Баттулгаa... (Y) (Y) (Y) Монголын ард түмэн таныг дэмжинэ ээ!

Зиак Женко маань ямартай ч намынхаа сунгаанаас гараад ирлээ. Одоо дэмжээд øгнøø бvгдрээ.Элдэв хар ПиАр-ууд урссаар л бай...
05/05/2017

Зиак Женко маань ямартай ч намынхаа сунгаанаас гараад ирлээ. Одоо дэмжээд øгнøø бvгдрээ.

Элдэв хар ПиАр-ууд урссаар л байх байхдаа... Гэхдээ Монголын ард түмэн түүний талд юм даа!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ерөнхийлөгч Х.Баттулга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share