Соёлын Өвийн Үндэсний Төв

Соёлын Өвийн Үндэсний Төв Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны харьяа СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ (NATIONAL CENTER FOR CULTURAL HERITAGE OF MONGOLIA)

- Төв нь биет ба биет бус соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлж, соёлын өвийг уг санд бүртгэнэ.

- Соёлын биет ба биет бус өвийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын товч тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дүрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэрэг мэдээ баримтыг цуглуулж соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн б

үрдлийг баяжуулна.

- Соёлын өвийг бүртгэх бүртгэлийн програмыг нэвтрүүлэн, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сангийн улсын нэгдсэн сүлжээ, мэдээллийн бааз бий болгоно.

- Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх арга зүйгээр хангаж зөвлөлгөө өгнө.

- Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд хамруулах, утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлтийн тухай саналыг Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тодорхойлох мэргэжлийн зөвлөлд оруулна.

- Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг өвлөсөн билэг авъяастны гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулна.

- Түүх, соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлана.

- Сэргээн засварлах ажлын арга зүй, технологийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

- Соёлын өвийг бэхжүүлж хамгаалах, лабораторийн оношлогоо шинжилгээ хийнэ.

- Гадаад орны ижил төрлийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

04/08/2026
🌏🌏🌏 ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА✅✅✅ ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын атомын энерги...
04/08/2026

🌏🌏🌏 ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

✅✅✅ ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Соёлын өвийн салбарт цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх” үндэсний төслийг хэрэгжүүлж буй билээ.
Энэ хүрээнд ОУАЭА-ийн эксперт, доктор Joseph Cremona 2026 оны 07 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

🔴🔴🔴 Айлчлалын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад албаны хүмүүстэй санал солилцсон юм.

☑️☑️☑️ Мөн Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдсан “Соёлын өвийн салбарт цөмийн технологийг хөгжүүлэх үндэсний төсөл" хэлэлцүүлэг семинарт “Соёлын өвийн эд өлгийн зүйлс болон түүхэн барилга байгууламжийн менежментэд үл эвдэх сорилын хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх үеэр Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, Ерөнхий сэргээн засварлагч О.Онон, Э.Мөнхтуул нар оролцож, байгууллагын үйл ажиллагааны талаар илтгэл танилцууллаа.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#ШУА
#археологийнхүрээлэн
#СоёлынӨв
#ХамтынАжиллагаа
#саналсолилцох
#Уулзалт
#цөмийнэнерги
#ОЛОНУЛСЫН
#Илтгэл
#танилцуулга

🇲🇳"ТАМГАТ ШҮТЭЭН" ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА📌Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хү...
03/08/2026

🇲🇳"ТАМГАТ ШҮТЭЭН" ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

📌Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор “ТАМГАТ ШҮТЭЭН” тахилга, ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газарт зохион байгуулна.

УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА🇯🇵🇯🇵🇯🇵 Япон улсын Такаши...
30/07/2026

УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

🇯🇵🇯🇵🇯🇵 Япон улсын Такашима арлын хэсэгт живсэн Хубилай хааны усан флотын дурсгалт газарт 2017 оноос Япон улсын судлаачидтай хамтарсан судалгаа хийх, усан доорх соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, олдвор, эд өлгийн зүйлийн харьцуулсан судалгаа хийх зэргээр ССАЖЗЯ болон Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

💦💦💦 Энэ удаагийн задгай далайн гүнд шумбах эрх авах онол дадлага хосолсон сургалтад СӨҮТ-ийн Авран хамгаалах эрсдэлийн судалгааны газрын түүх соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Б.Амгаланбат хамрагдаж буй бөгөөд 2025 оноос бэлтгэл сургуулилтаа ханган 2026 оны 7-р сарын 25-наас 8-р сарын 01-ний хооронд Токио хотын Кокүгакүин их сургууль болон Нагасаки хотын далай судлал, усан доор үйл ажиллагаа явуулах цогц үйлчилгээний эрхтэй "Күнитоми” ХХК-тай хамтран хамрагдаж байна.

⛩️⛩️⛩️ Сургалтын үр дүнд 20 метрийн гүнд шумбах техник, шаардлагатай хувцас, тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт хийх, усны даралтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үндсэн дараалал, гэнэтийн ослын үед авах арга хэмжээ, усны гүнд хүчилтөрөгчийн дутагдлаас үүсэх өвчлөл, урьдчилан сэргийлэх аргазүй, усны гүнд шумбах төлөвлөгөө, хүний биед даралтын нөлөөгөөр уусах азотын эрсдэл, шумбалт болон усны гадарга дээр гарах цагийн тооцоолол, усны ёроолд археологийн малтлага хийх үеийн биеийн тэнцвэр олох аргазүй эзэмших зэрэг олон улсын стандартад нийцсэн шумбалт хийх эрхтэй болно.

👨‍🏫👨‍🏫👨‍🏫 "Күнитоми” ХХК-ийн удирдагч багш Мияано Тэппэй, туслах багш Үэхара Макито, зөвлөх багшаар Токио хотын Кокүгакүин их сургуулийн доктор профессор Икэда Ёшифүми, туслах чиглүүлэгч, орчуулагчаар СӨҮТ-ийн Хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын дарга, доктор М.Оюунтулга нар ажиллаж байгаа юм.

🤝🤝🤝 Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Токио хотын Кокүгакүин их сургуулийн доктор профессор Икэда Ёшифүми тэргүүтэй баг хамт олонд гүн талархал илэрхийлье.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлспортаялалжуулчлалзалуучуудыняам
#СоёлынӨв





#усандоор
#Судалгаа
#шинжээч

👏👏👏 СОЁЛЫН ӨВИЙГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ, КОНТЕНТ БҮТЭЭХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✅✅✅ Монг...
29/07/2026

👏👏👏 СОЁЛЫН ӨВИЙГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ, КОНТЕНТ БҮТЭЭХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅✅✅ Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон БНСУ-ын Азийн соёлын төв (ACC) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт БНСУ-ын Куанжу хотноо 2026 оны 07 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

👩‍🏫👩‍🏫👩‍🏫 Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав. Сургалтын хүрээнд соёлын өвийг цахимжуулах, зураг үүсгэгч хиймэл оюун ухаан (AI) ашиглан контент бүтээх, практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал (GLAM 2.0)-ийн бүтэцтэй танилцан мэдлэг, туршлага солилцов.

💿💿💿 Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "ЦАХИМ АРХИВЫН ТӨВ"-ийг Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Солонгосын талаас 60 сая воны өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлан 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээхээр төлөвлөж байна.

👩‍💼👩‍💼👩‍💼 Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдэх юм. Мөн оролцогчид БНСУ-ын Азийн соёлын төв (ACC)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

#соёлспортаялалжуулчлалзалуучуудыняам
#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлынконтент
#санхөмрөг
#ЦахимАрхив
#СоёлынӨв



🇲🇳"ТАМГАТ ШҮТЭЭН" ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА📌Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хү...
29/07/2026

🇲🇳"ТАМГАТ ШҮТЭЭН" ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

📌Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор “ТАМГАТ ШҮТЭЭН” тахилга, ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газар зохион байгуулна.

🇲🇳"ТАМГАТ ШҮТЭЭН" ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

📌Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор “ТАМГАТ ШҮТЭЭН” тахилга, ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, #Биндэр уулын дурсгалт газар зохион байгуулна.

📌Та бүхнийг “Хамаг Монголын гал голомт нутаг” хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн “Хорхунаг жибурын хөндий, Хулдгар хуны өвөр”-т хүрэлцэн ирж, байгалийн үзэсгэлэнт газар, Монголын нууц товчоонд гардаг түүхэн газар нутагтай танилцан түүх, соёл, шинжлэх ухааны олон талт арга хэмжээнд оролцохыг урьж байна.

✅Төрт ёсны уламжлалаа дээдэлж, түүх, соёлын өвөө эрхэмлэн хамгаалцгаая.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

☑️☑️☑️ СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭД “ЦАХИМ АРХИВЫН ТӨВ” БАЙГУУЛНА✅✅✅ "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдла...
28/07/2026

☑️☑️☑️ СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭД “ЦАХИМ АРХИВЫН ТӨВ” БАЙГУУЛНА

✅✅✅ "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт 2026 оны 07 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-д боллоо.

🇲🇳🇰🇷🇲🇳🇰🇷🇲🇳 Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2025-2028 он хүртэл үргэлжилнэ. Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв"-ийг Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулах юм. Солонгосын талаас цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлаж, ирэх наймдугаар сард нээхээр төлөвлөсөн.

➡️➡️➡️ Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдлээ.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлспортаялалжуулчлалзалуучуудыняам
#ЦахимАрхив
#СоёлынӨв
#контент
#соёлынконтент
#Дижитал
#санхөмрөг

https://gogo.mn/r/kq985l?fbclid=IwY2xjawTVA1FwZG9mBWV4dG4DYWVtAjExAGJyaWQRMTBLWXZaYnBXM0RVUFNwRmhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeeHQ1YotBjJ-StkqFiW5Vb5TdvkIGPw1dKas1dGtsDadMgCCpxSMM96UON68_aem_5p9720uEG6SUtXZvA0uutQ

Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв"-ийг Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулна. Солонгосын талаас 60 сая воны өртөг бүхий цахим архивы...

23/07/2026

Ерөөлч, магтаалчдын олон улсын 2 дугаар наадам Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн "Талын таван эрдэнэ" олон улсын соёлын цогц наадмаар аман өвийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ адууны соёлыг сурталчилснаараа онцлогтой байв. https://www.facebook.com/reel/1836424167342246

#монголынүндэснийолоннийтийнтелевиз
#СоёлынӨвийнҮндэснийТөв
#СоёлынӨв
#соёлынбиетбусөв
#аманөв
#амануламжлал
#СоёлынНаадам
#өвөрхангай
#урлагсоёл
#адуунысоёл
#магтаал

👨‍🏫👨‍🏫👨‍🏫 ЖЕНДЭРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА☑️☑️☑️ "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль болон бодлогын хэрэг...
20/07/2026

👨‍🏫👨‍🏫👨‍🏫 ЖЕНДЭРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

☑️☑️☑️ "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль болон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, жендэрийн чиглэлээр мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, онол арга зүйг практикт суурилсан хосолмол арга зүйтэй холбох, салбарын болон байгууллагын албан хаагчдад жендэрийн ойлголт мэдлэг олгох сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс харьяа байгууллагууддаа зохион байгуулсан билээ.

✔️✔️✔️ “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг боловсруулж, жендэрийн анхан шатны мэдлэг, чадвар олгох нөлөөллийн арга хэмжээг тус Үндэсний төвийн бүртгэл мэдээллийн мэргэжилтэн Н.Баасансамбуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.

#СоёлынӨвийнҮндэснийТөв
#соёлспортаялалжуулчлалзалуучуудыняам
#Жендэр
#жендэрийнүндэснийхороо
#жендэрийнмэдрэмжтэйажлынбайр

14/07/2026

🌏 ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР

🇲🇳 Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл танин мэдэхүйн контент.

Address

Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын Өвийн Үндэсний Төв
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677779004

Alerts

Be the first to know and let us send you an email when Соёлын Өвийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Соёлын Өвийн Үндэсний Төв:

Shortcuts

Share