Онцгой байдлын ерөнхий газар

Онцгой байдлын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг National Emergency Management Agency
(1)

03/08/2026

Зөв.мн 🇲🇳🚒👩🏻‍🚒

АНХААР ❗️Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын нутгаар усархаг аадар борооны үүл хөгжиж байна. Мөндөр,...
03/08/2026

АНХААР ❗️Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын нутгаар усархаг аадар борооны үүл хөгжиж байна. Мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

03/08/2026

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
✅ Мэргжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Зөв.мн
#үерийнаюул
#бүүбас

Болзошгүй үер болон усны аюулаас урьдчилан сэргийлэх нь эрсдэлтэй байдлыг бууруулж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хо...
03/08/2026

Болзошгүй үер болон усны аюулаас урьдчилан сэргийлэх нь эрсдэлтэй байдлыг бууруулж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирол амсахаас тань хамгаална.
#үерийнаюул
#бүүбас

ҮЕРТ АВТСАН, ҮЕРИЙН УСАНД БООГДСОН 82 УДААГИЙН ДУУДЛАГААР ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛААУлсын хэмжээнд он гар...
03/08/2026

ҮЕРТ АВТСАН, ҮЕРИЙН УСАНД БООГДСОН 82 УДААГИЙН ДУУДЛАГААР ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 14 үерийн улмаас үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.

Харин наймдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн үерийн улмаас харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан байна.

Иймд иргэд та бүхэн:
📌Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
📌Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
📌Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих,
📌Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
📌Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх
📌Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
#бүүбас

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-25 СМ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА‼️Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2026.08.03) байдла...
03/08/2026

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-25 СМ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА‼️

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2026.08.03) байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Мөн Туул (Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум) , Сөгнөгөр, Хараа (Дархан), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Онги (Сайхан-Овоо сум), Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см.

Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд иргэд та бүхэн:
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
#үерийнаюул
#усныосол
#бүүбас

COP17: ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛААЦөлжилттэй тэм...
03/08/2026

COP17: ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар ,УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, МУЗН болон “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх шуурхай штаб, урьдчилан сэргийлэх бүлэг, гал түймэр унтраах бүлэг, нүүлгэн шилжүүлэх бүлэг, эрэн хайх, аврах бүлэг, завьт эргүүлийн бүлэг, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, салбар хоорондын уялдаа, холбоог дээшлүүллээ.
https://nema.gov.mn/post/177505

COP17 Mongolia

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 106 ДУУДЛАГААР 56 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛААУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.2...
03/08/2026

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 106 ДУУДЛАГААР 56 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 56 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 56 нь обьектын гал түймэр, 13 нь үер, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
http://nema.gov.mn/post/177528
#7хоногийнтойм
#гамшигосол

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөө...
03/08/2026

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
#бүүбас

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр (2026.08.03) Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
#бүүбас
https://belenbai.mn/pages/70a22124c745433243721432

ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮС, ГОЛЫН ЭРЭГ, ХУУРАЙ САЙР ЖАЛГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНАОйрын өдрүүдэд үргэлжлэн орсон аадар бо...
03/08/2026

ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮС, ГОЛЫН ЭРЭГ, ХУУРАЙ САЙР ЖАЛГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байна.
Иймд иргэд, аялагч та бүхэн:
• Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
•Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гарсаар зорчих
• Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
•Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
• Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх;
• Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг дагах,
•Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
#усныосол
#бүүбас

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Партизаны гудамж-6, Онцгой байдлын ерөнхий газар
Ulaanbaatar
+976 51-263581

Alerts

Be the first to know and let us send you an email when Онцгой байдлын ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Онцгой байдлын ерөнхий газар:

Shortcuts

Share