Монгол Улсын Далайн захиргаа

Монгол Улсын Далайн захиргаа Монгол Улсын Далайн Захиргааны албан ёсны хуудас A/33 of 2023, and reports directly to the Ministry.

/English below/

Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элссэн хэдий ч энэ цагаас өмнө “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай” конвенцод 1966 онд, “Далайд гарцгүй орнуудын далбаагаа мандуулах эрхийн тухай” Барселоны тунхаглалд 1976 онд нэгдэж орсон байдаг.

Үүнээс хойш өдгөө далайн салбарын 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн ороод байгаа бөгөөд НҮБ-ын “Далайн эрх зү

йн тухай” конвенцын холбогдох заалтын дагуу Монгол Улс өөрийн улсын далбааг хөлөг онгоцон дээр мандуулах эрхээр хангагдсан бөгөөд өөрийн далбаан дор аялж буй хөлөг онгоцны үйл ажиллагаанд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

1996 онд Монгол Улсын Засгийн газраас “Их далайг ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” 316 дугаар тогтоолыг баталснаар хөлөг онгоцны бүртгэл хийх эхлэлийг тавьж, Улаанбаатар хотыг бүртгэлийн боомт хот болгон зарласан бөгөөд уг тогтоолоор холбогдох яамдуудад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг даалгасан.

Улмаар 1999 онд Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийг УИХ-аар баталсан. Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1999 оны 136 дугаар тогтоолоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомтыг тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамыг түшиглэн тухайн үеийн орон тоо, бүтцэд багтаан байгуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайдад даалгасны дагуу Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 136 дугаар тушаалаар “Монголын хөлөг онгоцны бүртгэлийн боомт”-ыг Авто тээврийн газрын бүтцэд оруулж байгуулахыг Авто тээврийн газрын даргад даалгасан байдаг.

Үүний дараа 2001 онд Засгийн газрын хуралдаанаар хөлөг онгоцны бүртгэлийг Дэд бүтцийн сайдад, загас агнууртай холбоотой үйл ажиллагааг Хүнс, хөдөө, аж ахуйн сайдад даалгасны дагуу тухайн үеийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар Сингапур Улсын “Маритайм Чейн” компанитай хамтран компани байгуулах хэлэлцээр хийж, үр дүнд нь 2003 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийг байгуулснаар хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед Монгол Улс далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааны менежмент, мэдлэг, туршлага дутмаг байсан учраас хамтарсан компанийг Сингапур Улсад байгуулсан нь хамгийн оновчтой шийдвэр байсан. НҮБ-ын “Далайн эрх зүйн тухай” конвенцын холбогдох заалтын дагуу Монгол Улс өөрийн улсын далбааг хөлөг онгоцон дээр мандуулах эрхээр хангагдсан бөгөөд өөрийн далбаан дор аялж буй хөлөг онгоцны үйл ажиллагаанд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ийнхүү, Монгол Улс Далай ашиглах тухай хуулийг 1999 онд, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг 2003 онд, Усан замын тээврийн тухай хуулийг 2003 онд баталснаар далайн болон усан замын салбарын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчны үндэс суурь нь тавигдсан.

Далай ашиглах тухай хуулинд 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 174 дүгээр тушаалаар тухайн үед Авто тээврийн газрын бүтцэд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан Далайн захиргааг 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар бие даасан байдлаар байгуулж, өнөөдрийн байдлаар Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/33 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр нийт 31 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, ажлаа Зам, тээврийн хөгжлийн яаманд тайлагнаж байна.

ОУДБ-ын гишүүн улсууд нэгдэн орсон гэрээ, конвенцын дагуу хүлээсэн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй байдалд аудитын шалгалтыг явуулдаг бөгөөд Монгол Улсад 2016 оны 11 дүгээр сард ОУДБ-аас аудитын шалгалт хийсэн.

Аудитын шалгалтаас өгсөн зөвлөмжөөр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцод заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомждоо тусгах, мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бүртгэлтэй хөлөг онгоцны хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг онцолсон.

Тус зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 онд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Далай ашиглах тухай хуулийг олон улсын гэрээ, конвенцын шаардлага, хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан дагалдан гарах дүрэм, журмуудыг мөн батлуулаад байна.

Дотоодын усан замын тээврийн салбарын хувьд Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд батлуулсан бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техник ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Далайн захиргаа нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

- Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын чиглэлээр;
- Хуурай боомт, далайн тээврийн чиглэлээр;
- Усан замын тээврийн бүртгэл, хяналтын чиглэлээр;
- Салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр. Since 1996, Mongolia has been a member of the International Maritime Organization, and has ratified the Convention on Transit Trade of Landlocked States in 1966 and the Barcelona Declaration of 1976 to recognize the Right to a Flag of States having no Sea Coast. Mongolia has also joined over 30 major maritime conventions and, in accordance with the relevant provisions of the UN Convention on the Maritime Law, has the right to fly its national flag on ships. The owner of the flag is responsible for the operations of ships traveling under its own flag, and by implementing flag state control, Mongolia is fulfilling its obligations as stated in international treaties. Mongolia established a legal framework for governing interactions between the maritime and waterway sectors by approving the "Maritime Law" in 1999, the "Mongolian Ship Registry Rules" in 2003, and the "Waterway Transportation Law" in 2003. The Maritime Administration, which was initially a part of the Road Transport Department with only 7 employees, became independent in connection with the 2007 revisions to the Maritime Law by Order No. 174 of 2007 of the Minister of Roads, Transport, and Tourism of Mongolia. The Maritime Administration now employs a total of 31 people, operates under the organizational structure established by the Minister of Road and Transport Development Order No. The IMO-IMSAS conducts an audit on its member states’ implementations of the rights and obligations under the mandatory international instruments and treaties. In November 2016, an audit was carried out by IMO in Mongolia. The audit recommended that Mongolia strengthen the legal framework governing the maritime sector, incorporate mandatory standards outlined in international agreements and conventions into national laws, increase the number of qualified personnel, and enhance the system for inspecting registered ships. In response to the audit recommendations, the government approved a strategy to implement the mandatory IMO instruments, and the "Maritime Law of Mongolia" was revised with the demands and standards of international agreements and conventions. The resolution draft of the revised version of the law was presented to Parliament in 2019 and was approved by joint session of the Parliament on June 3, 2022. Relating to the approval of the renewed version of the Maritime Law of Mongolia, secondary legislations have been approved. Regarding to the inland waterway transportation sector, the revised version of the "Waterway Transportation Law" was approved in 2017. Mongolia is implementing operations to monitor the inventory, registration, and technical safety of watercraft operation to achieve the desired result. The main operational areas of the Maritime Administration are:

• Ship registration and monitoring,
• Dry port and maritime transportation,
• Inland waterway transportation and monitoring, and
• Training national professionals in the maritime field.

🌿 ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯНД МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА НЭГДЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэ...
01/08/2026

🌿 ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯНД МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Хөвсгөл нуурыг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ” аянд Монгол Улсын Далайн захиргааны хамт олон идэвхтэй оролцлоо.

Монгол Улсын Далайн захиргаа нь жил бүр хөвөлтийн улирлын нээлт болон хаалтын үед Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвэрлэгээг орон нутгийн иргэд, завьчид, жуулчны баазын ажилтан, албан байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

Цэвэрлэх явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, углааш болон ахуйн хог, маш их хэмжээний хуванцар, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ гаргаж авлаа.

Түүнчлэн нэг хүний зөвхөн эрэг орчмоос түүсэн тамхины ишээр нэг бүтэн шил дүүргэсэн нь хог хаягдлын бодит хэмжээг илтгэж байна.

Иймд хөвөлтийн улирлын үед нуур орчимд тамхины иш болон ахуйн хог хаягдал хаяхаас урьдчилан сэргийлэх зорилгоор бодит зураг бүхий танилцуулга, сэрэмжлүүлэг, мэдээллийн самбаруудыг байрлуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар хэлэлцэж байна.

🌊 Хөвсгөл нуур бол бидний хамтын өв.
Цэвэр байгаль – Хариуцлагатай аялал.
Хоггүй эрэг – Ирээдүйдээ үлдээх хамгийн том өв юм.

🌍 Цэвэр Хөвсгөл – Хамтын оролцооноос эхэлнэ.

#МонголУлсынДалайнЗахиргаа #ХөвсгөлНуур #ЦэвэрХөвсгөл #БайгальОрчнооХамгаалъя #ХамтынОролцоо

🌿 “ХӨВСГӨЛ НУУРАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭМонгол У...
31/07/2026

🌿 “ХӨВСГӨЛ НУУРАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хөвсгөл нуурыг Төрийн тахилгат болгох тухай зарлигийн хүрээнд зохион байгуулагдсан “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий “Хөвсгөл нуурын экосистемийг судлах, хамгаалах олон улсын хамтарсан төсөл” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Илтгэлийн үеэр Монгол Улсад хэрэгжиж буй SMART-C LC/LP төслийн зорилго, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулж, Монгол Улсын Далайн захиргаа нь International Maritime Organization (IMO) болон 🇰🇷 БНСУ-ын Засгийн газартай хамтран Хөвсгөл нуур болон дотоодын усан орчны хамгаалал, судалгаа, мониторинг, чадавх бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

📌 Төслийн хүрээнд:
🤝 Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
🌱 Усан орчны экосистем, байгаль орчныг хамгаалах
📊 Мониторинг, судалгааны чадавхыг бэхжүүлэх
📚 Мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах
🚤 Судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон усан онгоц нэвтрүүлэх

Энэхүү төсөл нь Монгол Улсын усан орчны тогтвортой менежментийг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын стандартад нийцсэн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

💬 Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий:

“Хөвсгөл нуур бол Монгол орны төдийгүй дэлхийн цэнгэг усны үнэт өв юм. Байгаль орчноо хамгаалах, усны нөөцөө хайрлан хамгаалах үйлсэд байгууллага бүрийн оролцоо чухал. Манай хамт олон энэхүү аянд идэвхтэй оролцож, нуурын эко системийг судлах, хамгаалах, цэвэрлэх, усан замын тээврийн хяналт тавих ажлыг хариуцан ажиллаж байна.” хэмээн онцоллоо.

🌍 Цэвэр Хөвсгөл – Хамтын оролцооноос эхэлнэ.

#МонголУлсынДалайнЗахиргаа #ХөвсгөлНуур #ЦэвэрХөвсгөл #БайгальОрчнооХамгаалъя #ХамтынОролцоо

🌿 "ХӨВСГӨЛ НУУРАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ📢 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Хат...
30/07/2026

🌿 "ХӨВСГӨЛ НУУРАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

📢 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Соёлын төвд "Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

📄 Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг хүргэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг уриалж байна

26/07/2026

COP17: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай: COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.

Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 5 маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ.

Нийтдээ 160 гаруй автобус, 150–200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байна.

Өглөөний цагаар автобуснууд 5–10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10–20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулж байна.

-English below-🇲🇳🇨🇳 МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ДАЛЯНЬ ХОТЫН ДАЛАЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГА...
24/07/2026

-English below-

🇲🇳🇨🇳 МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ДАЛЯНЬ ХОТЫН ДАЛАЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Далайн захиргааны төлөөлөгчид Далянь Далайн Их Сургууль (Dalian Maritime University) болон Далянь Тэнгисийн Их Сургууль (Dalian Ocean University)-ийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын 2024 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтын ажиллагааны тодорхой чиглэл, арга хэмжээг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөө (Action Plan) боловсруулах, Монгол Улсын Далайн захиргааны албан хаагч, мэргэжилтнүүдийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Түүнчлэн далайн салбарын боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага, мэдлэг солилцох, хоёр талын байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.



🇲🇳🇨🇳 MONGOLIA MARITIME ADMINISTRATION DISCUSSES STRENGTHENING COOPERATION WITH LEADING MARITIME UNIVERSITIES IN DALIAN

As part of its working visit to the People’s Republic of China, representatives of the Mongolia Maritime Administration held meetings with representatives of Dalian Maritime University and Dalian Ocean University to discuss the implementation of the Memoranda of Understanding signed in 2024 and ways to further strengthen bilateral cooperation.

During the meetings, the parties discussed the development of a joint Action Plan to facilitate the implementation of the MoUs and identify concrete areas and activities for cooperation. Discussions also focused on opportunities to provide MMA officials and professionals with short-term professional training, as well as cooperation in professional development and human resource capacity building.

The meetings further covered opportunities to strengthen cooperation in maritime education, scientific research, knowledge and experience sharing, and to further activate and advance cooperation under the existing MoUs.

🇲🇳 Mongolia Maritime Administration

#МонголУлсынДалайнЗахиргаа

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.22) болж, зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төс...
22/07/2026

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.22) болж, зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлын явц, Үндэсний их баяр наадмын өдрүүдийн бэлэн байдалд ажилласан ажлын тайлан, өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай хурлаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулав.

✍️ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ШАТАХУУНЫ НӨӨЦӨД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

✍️COP17 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ӨНДӨР ТҮВШИНД БЭЛТГЭЖ АЖИЛЛАХЫГ ДААЛГАВ

📌Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр дэлхийн 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэхтэй холбогдуулан зочдыг аюулгүй, саадгүй зорчих нөхцөл, ачаа тээшний найдвартай үйлчилгээ, тээврийн зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж ажиллахыг Ажлын хэсгийнхэнд болон холбогдох байгууллагуудад чиглэл болгов.

✍️ТӨСӨВ ХҮНДЭРЧ БУЙ ҮЕД НЭМЭЛТ ТОМИЛГОО ХИЙХГҮЙ БАЙХ, НӨӨЦ БОЛОМЖИНДОО ТУЛГУУРЛАН АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ

📌Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудыг төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд нөөц боломждоо тулгуурлан үр ашигтай ажиллах, нэмэлт томилгоо хийж шаардлагагүй зардал гаргахгүй байх, байгууллагын дотоод зохион байгуулалтаа сайжруулж, албан хаагчдыг бүтээмжтэй ажиллахыг санууллаа.

📌Хурлын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбар тус бүрийн танилцуулсан асуудлуудтай холбогдуулан тодорхой үүрэг, чиглэл өгч, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгов.

22/07/2026
-English below-🇲🇳🤝🇨🇳 Олон улсын чанартай хуурай боомтыг хөгжүүлэх хамтын ажиллагаа өргөжиж байна.🚢 Монгол Улсын Далайн з...
21/07/2026

-English below-

🇲🇳🤝🇨🇳 Олон улсын чанартай хуурай боомтыг хөгжүүлэх хамтын ажиллагаа өргөжиж байна.

🚢 Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Шанхай хотын Инженерийн зураг төслийн хүрээлэн (Групп) ХХК хамтран олон улсын чанартай хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

📌 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
✅ Олон улсын жишигт нийцсэн хуурай боомтын судалгаа, төлөвлөлт хийх;
✅ Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
✅ Зөвлөх үйлчилгээ, туршлага солилцох;
✅ Хамтарсан сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах;
✅ Логистик, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр ажиллана.

🌏 Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийг дэмжих, олон улсын худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🇲🇳🤝🇨🇳 Strengthening Cooperation for the Development of International Dry Ports

The Mongolia Maritime Administration and the Shanghai Municipal Engineering Design Institute (Group) Ltd. of the People's Republic of China have signed a Memorandum of Understanding (MoU) to strengthen cooperation in the development of international dry ports.

📌 Under this cooperation, the two parties will work together to:

✅ Conduct research and planning for international-standard dry ports;
✅ Prepare technical and economic feasibility studies;
✅ Provide technical advisory and consulting services;
✅ Organize joint seminars, workshops, and knowledge-sharing activities;
✅ Promote cooperation in transport, logistics, and dry port development.

🌏 This partnership represents an important step toward enhancing Mongolia's transport and logistics sector, facilitating international trade, and fostering regional connectivity and sustainable economic development.

#МонголУлсынДалайнЗахиргаа #ХуурайБоомт #Логистик #Тээвэр #ОлонУлсынХамтынАжиллагаа

Монгол Улсын Далайн захиргаанаас сэрэмжлүүлж байна
19/07/2026

Монгол Улсын Далайн захиргаанаас сэрэмжлүүлж байна

2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өгийнуурын баруун хойд хэсэгт хүчтэй салхи, давалгааны улмаас каяк ...
18/07/2026

2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өгийнуурын баруун хойд хэсэгт хүчтэй салхи, давалгааны улмаас каяк завьтай явсан хоёр хүүхэд эргээс 200м хол туугдаж, араас нь аврах хантаазгүй, каяктай очсон хоёр том хүн хүчтэй давалгаанд цохигдож, каяк хөмрөн усанд унаж мөн живэх аюултай нөхцөл үүссэн.

Ар гэрийхэн нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст шуурхай дуудлага өгснөөр тус аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Далайн захиргааны усан замын хяналтын улсын байцаагчид мэдэгдсэний дагуу шуурхай арга хэмжээ авч, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч нартай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өгийнуурын хойд хэсгээс усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч М.Тэмүүжин, Х.Хосбаяр нар нь живж байсан иргэдийг эсэн мэнд гаргаж, амь насыг аварсан байна.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд гол, мөрөн, нуурын орчимд аялахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй ажиллагааны дүрэм, сэрэмжлүүлгийг чанд мөрдөхийг Монгол Улсын Далайн захиргаанаас зөвлөж байна.

❗️Гол мөрөн, нуурын эрэг дагуу усанд орохдоо сонор сэрэмжтэй байх;
❗️Аврах хантаазгүйгээр болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг усанд тавьж ашиглахгүй байх;
❗️Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах;
❗️Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны тавьсан аюулгүй байдлын шаардлагыг чанд биелүүлж, анхаарал болгоомжтой аялахыг анхааруулж байна.

https://monmarad.gov.mn/article?id=1079

Address

Юнион Бюлдинг, А блок, 9 давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 хороолол, Нарны зам-62, Улаанбаатар
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670114802

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Далайн захиргаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Далайн захиргаа:

Shortcuts

Share