Монгол Ардын Намын Бүлэг

Монгол Ардын Намын Бүлэг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлэг
Twitter ID:
YouTube: https://www.youtube.com/channel/UCvFmmaTaI8Q-SxtH8BCSWWw

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлэг
Twitter ID
www.BULEG.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан:✅ Бүх зардалд хэмнэлт хэрэгжүүлнэ.✅ 240 тэрбум төгрөг хэмнэсэн.✅ Тэмдэглэлт ой,...
06/08/2026

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан:

✅ Бүх зардалд хэмнэлт хэрэгжүүлнэ.

✅ 240 тэрбум төгрөг хэмнэсэн.

✅ Тэмдэглэлт ой, баяр ёслол зэрэг үйл ажиллагааны зардлаас 40 тэрбум төгрөг хэмнэхээр байна.

#Чөлөөлье Загджавын Мэндсайхан

28/07/2026

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг хийж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлэв.

Жигжидийн БАТЖАРГАЛ

23/07/2026

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Гадаадын зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг баталлаа. Тус хуулийг батласнаар 2027 оны сүүлийн хагас гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодынхоо хэрэгцээний 55-60 хувийг хангах боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болсон.

Жигжидийн БАТЖАРГАЛ

21/07/2026

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бодитой тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд түлхэц болох гол хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулав. Аж ахуй нэгж, ард иргэдийнхээ ажил, амьдралд шууд тусгалаа олж үр өгөөжөө өгөх хуулиудын нэг бол татвар төлөгчдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, татварын багц хууль юм. Энэхүү татварын шинэчлэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татварын хувь хэмжээг буулгаж, 1.3 сая татвар төлөгч иргэнийхээ жил бүр татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж олголоо. Анхны орон сууцаа авч, гал голомтоо бадраасан иргэдээ татвараас чөлөөлж, бусдад борлуулахад нь ногдуулж байсан 2 хувийн татварыг бүрэн тэглэсэн зэрэг чухал заалтуудыг тусгав.

Жигжидийн БАТЖАРГАЛ

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГ, УЛАМЖЛАЛААР 55 УЛС ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНАМонгол Улсын Ерөнхийлөг...
11/07/2026

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГ, УЛАМЖЛАЛААР 55 УЛС ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэхүү шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм.

Дэлхийн 55 улс өнөөдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх бол манай улсад “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлт 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй 7 худагт болно. Энэ өдөр 10 мянган морьтны их жагсаал, хүчит бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох талаар зохион байгуулагчид хэллээ.

Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ба дэлхийн 60 сая орчим адууны 5 сая гаруй нь монгол оронд байдаг ажээ.

ТАВТАЙ САЙХАН НААДААРАЙМонгол түмэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар...
11/07/2026

ТАВТАЙ САЙХАН НААДААРАЙ

Монгол түмэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төрт ёсны өв уламжлал үндэсний соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэгч
Эрэмгий бөхчүүд нь мэхтэй байг
Эрдэнэт хүлгүүд нь хурдан байг
Эрхий мэргэд нь цэцэн байг

Жигжидийн БАТЖАРГАЛ

10/07/2026

ТУУРГА ТУСГААР УЛСЫН ЭВ НЭГДЭЛ, ЦОГ ХИЙМОРИЙН БЭЛГЭДЭЛ ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳Туурга тусгаар улсын эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх зорилгоор 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР болгон тэмдэглэж ирсэн билээ.

🇲🇳Үндэсний их баяр наадмын өмнө Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаал хийж хүндэтгэл үзүүлдэг уламжлал 17 дэх жилдээ үргэлжилж байна.

🇲🇳Монгол Улс төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй.

УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ: ХАВРЫН ЧУУЛГАНААР ИРГЭН ТӨВТЭЙ ПАРЛАМЕНТЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА✅📌 УИХ-ын 2026 оны хавры...
06/07/2026

УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ: ХАВРЫН ЧУУЛГАНААР ИРГЭН ТӨВТЭЙ ПАРЛАМЕНТЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА✅

📌 УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

📌 УИХ-ын дарга С.Бямбацогт “ Бид хаврын чуулганы хугацаанд улсын хөгжлийг дэмжсэн, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, иргэдийн амьдралын чанар, орлогод анхаарсан, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, тогтоолуудыг баталлаа. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байна. Тус хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, гэнэтийн шийдвэр гаргахгүй, үнэ тогтооход оролцохгүй, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч, санхүү, боловсрол, барилгын салбарт 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн илүү татвар төлсөн нь илүү тэтгэвэр авах, ирэх оны 1 дүгээр сараас ахмадуудын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн ХАОАТ болон ААНОАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, иргэдийн эрүүл мэндэд анхаарсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон Цусны донорын тухай хуулиуд зэрэг олон хуулиудыг баталсан” гэв.

📌 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Хаврын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 16 удаа хуралдаж, улсын хөгжил, эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий 38 асуудал хэлэлцэж, 18 шийдвэр гаргалаа. Эрх баригч бүлгийн хувьд улсын нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний 4 зам - 4 чөлөөлөлт” бодлогыг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл болгосон. Энэ хүрээнд эдийн засгийн томоохон мега төслүүдээ урагш ахиулахаар ажиллаж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлж, үр шимийг монголын ард түмэн хүртэх ёстой. Иймд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан.
Хаврын чуулганы төгсгөлд Монгол улсын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр амжилттай боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Монгол Улс 2037 онд бус энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто”-той тохиролцож чадлаа. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах цонх нээгдэж, долоон жилд нэг удаа хэлэлцдэг байсныг 3 жил болгосон. Ингэснээр бидний Оюу толгой гэх энэ том төслөөс үр ашгийг нь хүртэх боломж наашилж байгаа юм. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан” гэж ярилаа.

📌 УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 4 дэх чуулган дунджаар 82 хувийн ирцтэй нийт 35 удаа чуулсан байна. Намрын чуулгантай харьцуулахад гишүүдийн ирц 5 хувиар нэмэгджээ. Хаврын чуулганы хугацаанд 278 хууль баталсны 220 нь хууль, 58 нь тогтоол байна. УИХ-ын Байнгын хороод нийт 127 удаа хуралдсан талаар өнөөдрийн мэдээлэлд дурдав.

06/07/2026

✍УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.БАТЖАРГАЛ: БҮЛЭГ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 16 УДАА ХУРАЛДАЖ, 38 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН, 18 ШИЙДВЭР ГАРГАЛАА✅

Жигжидийн БАТЖАРГАЛ

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” ҮЗЭСГЭЛЭН ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО✅📌 УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төв аймгийн ЗДТГ-тай хамтра...
06/07/2026

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” ҮЗЭСГЭЛЭН ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО✅

📌 УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төв аймгийн ЗДТГ-тай хамтран Зуунмод хотноо “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Сэргээгдэх эрчим хүчний талаар иргэдэд мэдээлэл хүргэх, холбогдох дүрэм, журам, үнэ тариф танилцуулах, нийлүүлэлт, суурилуулалтын компаниуд болон бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжоор хангах зорилготой уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгж оролцлоо.

📌 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал сэргээгдэх эрчим хүчний талаарх эдийн засгийн үр өгөөжийн талаар тайлбарлаж нарны станц, салхин станцуудыг нэмэгдүүлэх, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр УИХ-ын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн Төв аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, УИХ, Засгийн газрын баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулав. УИХ хаврын чуулганы хугацаанд 79 хоног хуралдаж 18 анхдагч хууль, 2 шинэчилсэн найруулга, 188 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын 58 тогтоол, 7 олон улсын гэрээ соёрхон баталсан гэдгийг онцоллоо.

📌 УИХ-ын гишүүн М.Энхцэцэг сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх УИХ-ын 119 дүгээр тогтоолын зорилго, чиглэл болон эрчим хүчээ хэмнэх, нэмэлт орлого олох тухай танилцуулгыг хийлээ. Тогтоолын хүрээнд 3х100 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэг өрх 10кВт-ийн нарны панел 17,5 сая төгрөгөөр угсран 3 жил дотор зардлаа нөхөн, цаашлаад сар бүр 466 мянган төгрөгийн орлого олох, аж ахуйн нэгжүүд 20 кВт-ийн нарны панел 40 сая төгрөгөөр угсран 2,7 жилийн дотор зардлаа нөхөн, сар бүр 1,3 сая төгрөгийн орлого олох боломжтой болох ажээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд гүйцэтгэгч компаниудад тавигдах шаардлага багасан, төвийн эрчим хүчинд үйлдвэрлэсэн эрчим хүчээ айл өрх, аж ахуй нэгжүүдэд нийлүүлэхэд илүү хялбар болсон гэв.

Жигжидийн БАТЖАРГАЛ
Мөнхчулууны Энхцэцэг Enkhtsetseg Munkhchuluun

Address

Sukhbaatar Square, Government Place
Ulaanbaatar
1111

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Ардын Намын Бүлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Ардын Намын Бүлэг:

Shortcuts

Share