13/08/2019
Хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэд
1) Олгох нөхцөл : Дараах A~O хэсэгт хамаарах нөхцлийг хангасан иргэн
A. Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага болон засгийн газрын харъяа байгууллага зэргээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд уригдсан хүн.
B. БНСУ-ын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагын урилгаар БНСУ-д зорчих гэж байгаа иргэн
C. Албан ба дипломат паспорттой хүн энгийн паспортоор аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, эмчилгээ аялал, бизнес зэрэг зорилгоор зорчих гэж буй тохиолдолд
D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн
E. Визгүй нэвтрэх боломжтой иргэн(Сүүлийн 2 жилд 4-өөс дээш удаа эсвэл хугацаа харгалзахгүйгээр нийт 10-аас дээш удаа зорчсон иргэн)
F. Сүүлийн 5 жилд OECD-ын гишүүн орнуудын(БНСУ-аас бусад) 2-оос дээш оронд зорчсон болон OECD-ын гишүүн нэг улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн
G. Улиралд төлсөн татварын хэмжээ 500 мянгаас дээш компаний захирал
H. Нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн 1 жилийн цалингийн сарын дундаж бичилт 1 сая 400 мянгаас дээш иргэн
I. ЭСЯ-наас тогтоосон банкнуудын VIP үйлчлүүлэгч
J. БНСУ-д зорчих эмчилгээний аялал жуулчлалын C-3-3 виз хүсэгч иргэн
K. Солонгосын их дээд сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн
L. БНСУ-ын иргэн(БНСУ-ын иргэншилтэй болсон иргэн)-ий эцэг эх, өвөө эмээ болон үр хүүхэд, БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон Монгол улсын иргэн түүний гэр бүл(эцэг эх, өвөө-эмээ, хүүхэд)
M. Оршин суух эрх, байнгын оршин суух эрхтэй иргэний гэр бүл(эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийнх нь аав ээж, өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(гэр бүлгүй)
N. Сурвалжлага(D-5), шашин(D-6), суурин төлөөлөгч(D-7), хөрөнгө оруулагч(D-8), Гадаад худалдааны менежмент(D-9), E ангилал(E-9-өөс бусад)-ын визтэй иргэний гэр бүл(эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийнх нь аав ээж, өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(ганц бие))
O. C~I хүртэлх хэсэгт хамаарагдаж байгаа хүний гэр бүл (эхнэр, нөхөр, өөрийн болон эхнэр нөхрийнх нь ээж аав болон өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(гэр бүлгүй)
☎️📞 Утас: 80737375, 77227337