Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC

Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн 100%-ийн охин компан?

Erdenes Methane LLC was set up in February, 2016 as a wholly owned subsidiary of Erdenes Mongol LLC with a purpose to explore for conventional and unconventional oil and gas, raising investment, managing transportation and providing consultancy services.

12/06/2026
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН БАЯЛГИЙН ҮНЭЛГЭЭ, НӨӨЦИЙН ТООЦООГ БҮРТГЭН АВЛААМонгол Улсад Газрын т...
10/06/2026

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН БАЯЛГИЙН ҮНЭЛГЭЭ, НӨӨЦИЙН ТООЦООГ БҮРТГЭН АВЛАА

Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн босгон дээр тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл тохиож байна.

2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тос, байгалийн хийн асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой ###III” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 2021-2025 онд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авахаар шийдвэрлэлээ.

“Тавантолгой ###III” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хайгуулын ажлыг Төрийн өмчит “Эрдэнэс метан” ХХК болон Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жейд Метан” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Метан газ ресурс” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Тавантолгой ###III талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс метан” ХХК -ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаар тогтоолоор гэрээний эрх үүргийг “Метан газ ресурс” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээлэгч нь 2021-2025 оны хооронд Тавантолгой ###III талбайд хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, үнэлгээ, туршилтын-олборлолт, болон хэвтээ цооног өрөмдөж, нүүрсний давхрааст агуулагдах хийн туршилт, судалгааны ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн хайгуулын ажлын үр дүнд “Тавантолгой ###III” гэрээт талбайн Улааннуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг тооцоолон тогтоосон.

Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн дагуу PDO буюу Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлснээр Ашиглалт, олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний шилжилтийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэлбэлзэлийг тэнцвэржүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах цэвэр түлшний эх үүсвэр болох өндөр боломжтой. Энэ утгаараа “Тавантолгой ###III” төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

https://www.facebook.com/share/p/1B7Xadppt4/

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилц...
08/04/2026

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 4 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 4 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Address

7th Floor, Ayud Tower, Olympic 5 1st Khoroo Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677550999

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрдэнэс Метан ХХК - Erdenes Methane LLC:

Shortcuts

Share