06/08/2026
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ЯВУУЛЫН ОФФИС" ҮЙЛЧИЛГЭЭ НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВД БОЛЛОО
🇲🇳“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын “Явуулын оффис” 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллалаа.
📌Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсов.
📌Хил хамгаалах байгууллагаас иргэдэд дараах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд эдгээр үйлчилгээг цахимаар авах талаар зөвлөгөө, зааварчилгаа өгч, иргэдийн өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Үүнд:
-Гадаад улсад зорчих эрхийн лавлагаа;
-Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа;
-Хилийн хоригтой эсэх талаарх лавлагаа;
-Цахим гарцаар нэвтрэх заавар, зөвлөгөө;
-Хилийн бүс, зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох;
-Хил хамгаалах байгууллагад ажилласан жил болон хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой.