06/08/2026
📌2026.08.06-ны өдрийн "Явуулын оффис"-оор 140 гаруй иргэнд улсын бүртгэлийн зөвлөгөө мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлсэн байна.
✅“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ- Явуулын оффис" аяны хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төв-д тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс явуулын үйлчилгээг зохион байгуулан ажиллалаа.
✅Тус арга хэмжээний үеэр зөөврийн тоног төхөөрөмж ашиглан улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээ болон холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Тухайлбал,
Иргэний үнэмлэхийн дахин олголтын бүртгэлийн үйлчилгээ – 16
Иргэний улсын бүртгэлийн лавлагаа – 27
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл – 3 буюу нийт 46 иргэнд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж, мөн иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 96 иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллалаа.
✅Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонслоо.