Enkhtaivan Nyamtseren

Enkhtaivan Nyamtseren Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Enkhtaivan Nyamtseren, Government Official, Улаанбаатар 14210, Ulaanbaatar.

Унгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориул...
26/08/2026

Унгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн уулзалтын үеэр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Борбала Анна Обрушанскитай таарч, бид гурав хамтдаа дурсгалын зураг татууллаа.

24/08/2026

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны шинэ цахим хуудас ашиглалтад орлоо.

🌐 www.budapest.mfa.gov.mn

Та манай цахим хуудсаар дамжуулан:

• Элчин сайдын яамны үйл ажиллагаа;
• Хоёр улсын хамтын ажиллагааны талаар шинэ мэдээ, мэдээлэл;
• Консулын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл;
• Консулын үйлчилгээний цаг захиалга;
• Холбоо барих хаяг, утас болон ажиллах цагийн хуваарь;

зэрэг өөрт шаардлагатай мэдээллийг монгол болон англи хэлээр цаг алдалгүй авах боломжтой боллоо.

2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Унгар Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Андраш Бака-гийн тухай:Т...
21/08/2026

2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Унгар Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Андраш Бака-гийн тухай:

Төрсөн өдөр: 1952 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Төрсөн газар: Будапешт хот

Боловсрол: Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Хууль зүй, улс төр судлалын сургуульд суралцаж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, 1978.

Ажилласан байдал:

1978-1990 онд Улс төр, хууль зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

1990-1998 онд Төрийн захиргааны дээд сургуулийн захирлаар ажилласан,

1991-2008 онд Страсбург дахь Европын Хүний эрхийн шүүхийн шүүгчээр ажилласан,

2009-2011 онд Унгар Улсын Дээд шүүхийн /хуучин нэрээр “Legfelsőbb Bíróság”/ Ерөнхий шүүгч,

2012-2020 онд Унгар Улсын Дээд шүүхийн /бүтцийн өөрчлөлт орж “Kúria” нэртэй болсон/ ахлах шүүгчээр ажилласан,

2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, тангараг өргөсөн.

Унгар Улсын чөлөөт хэвлэл, мэдээллийн хамгийн том агентлаг “Daily News Hungary”-гийн үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор...
05/08/2026

Унгар Улсын чөлөөт хэвлэл, мэдээллийн хамгийн том агентлаг “Daily News Hungary”-гийн үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор, “DNH Media Group” компанийн Гүйцэтгэх захирал Алпар Катотой уулзалт хийв.

Унгар Улс төдийгүй дэлхийд алдартай “Daily News Hungary” платформоор дамжуулан Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудад суугаа орны мэдээ, мэдээллийг төрөлх монгол хэл дээр хүргэх боломжийг судалж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Унгарын палинка нэрмэл архи үйлдвэрлэх  арга манай монгол нэрмэл гаргахтай их төстэй юм.
23/07/2026

Унгарын палинка нэрмэл архи үйлдвэрлэх арга манай монгол нэрмэл гаргахтай их төстэй юм.

10/07/2026
Унгар дахь монголчуудын “Монгол Наадам” өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
07/07/2026

Унгар дахь монголчуудын “Монгол Наадам” өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраасХүний хүү эрдэм өвөртлөн ирнэ"«Ерөнхийлөгчийн илгээлт — 2100» хөтөлбөрийн хүрээнд У...
02/07/2026

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ"
«Ерөнхийлөгчийн илгээлт — 2100» хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Кодолани Янош их сургуулийг амжилттай төгссөн анхны 14 оюутанд Монгол Улсaaс Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс халуун баяр хүргэж байна!

Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дьөр хотод ажиллаж,  монгол иргэдтэй уулзаж, иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхий...
01/07/2026

Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дьөр хотод ажиллаж, монгол иргэдтэй уулзаж, иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгт оролцож, “Ауди” компанийн үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласл...
01/07/2026

Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов.
Монголын нүүдэлчин ахуй амьдрал, гэр, морьны соёлтой ижил төстэй олон өв уламжлалтай танилцлаа.
Унгарчуудын оюун санааны өвийн нэг хэсэг болсон “талтош”-ийн зан үйл нь Монголын бөө мөргөлтэй ихээхэн төстэй байсан нь сонирхолтой байлаа.

Address

Улаанбаатар 14210
Ulaanbaatar
47°55'00.3"N106°55'16.0"E

Alerts

Be the first to know and let us send you an email when Enkhtaivan Nyamtseren posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Enkhtaivan Nyamtseren:

Shortcuts

Share