Посольство России в Монголии

Посольство России в Монголии Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
(ОХУ-ын ЭСЯ)

Адрес: Монголия, г. Улан-Батор, проспект Мира-6.
Телефон: (+97611) 327191, (+97611) 312851
Факс: (+97611) 327018
E-mail: [email protected]
Телеграм: https://t.me/Russian_Embassy_Mongolia

🇷🇺👩‍🎓🧑‍🎓🥇РОССИЙСКОЕ ШКОЛЬНОЕ ОБРАЗОВАНИЕ - СИЛЬНЕЙШЕЕ В ЕВРОПЕНа фото изображена инфографика, отражающая количество золо...
03/08/2026

🇷🇺👩‍🎓🧑‍🎓🥇РОССИЙСКОЕ ШКОЛЬНОЕ ОБРАЗОВАНИЕ - СИЛЬНЕЙШЕЕ В ЕВРОПЕ

На фото изображена инфографика, отражающая количество золотых медалей международных олимпиад школьников. Россия является абсолютным лидером среди европейских государств.

🇷🇺🧑‍🎓👩‍🎓🥇ОРОСЫН ДУНД БОЛОВСРОЛ — ЕВРОПТ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬЭнэхүү гэрэл зурагт олон улсын олимпиадаас сургуулийн сурагчдын...
03/08/2026

🇷🇺🧑‍🎓👩‍🎓🥇ОРОСЫН ДУНД БОЛОВСРОЛ — ЕВРОПТ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ

Энэхүү гэрэл зурагт олон улсын олимпиадаас сургуулийн сурагчдын хүртсэн алтан медалийн тоог харуулсан инфографикийг тусгасан байна. Үүнээс үзвэл ОХУ нь Европын улс орнууд дундаа үнэмлэхүй тэргүүлэгч гэдгээ баталжээ.

"VISIT RUSSIA" ПЛАТФОРМОросоор аялж буй гадаадын жуулчдын аяллыг аль болох тохь тухтай болгоход манай улс уламжлалт ёсоо...
31/07/2026

"VISIT RUSSIA" ПЛАТФОРМ

Оросоор аялж буй гадаадын жуулчдын аяллыг аль болох тохь тухтай болгоход манай улс уламжлалт ёсоор ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд Оросын аялал жуулчлалын салбарын холбооны санаачилгаар "Visit Russia" төслийг хэрэгжүүлж эхлүүлээд байна.

Тус төслийн зорилго нь хиймэл оюун ухаан болон гар утасны аппликейшнд суурилсан цахим платформыг бий болгоход орших бөгөөд уг платформ нь «нэг цонхны» үйлчилгээний зарчмаар ажиллаж, жуулчдад тав тухтай аялалд шаардлагатай бүх үйлчилгээг авах, тэр дундаа цахим виз мэдүүлэх, тус улсад нэвтрэн орж, байх хугацаандаа даган мөрдөх дүрэм журам, интернэтэд орох, үүрэн холбоо, төлбөрийн үйлчилгээ хэрэглэх зэрэгтэй холбоотой найдвартай мэдээллийг олж авах боломжийг олгоно. Уг платформд дэлхийн 36 хэлээр харилцах чадвартай хиймэл оюун ухааны дуут туслах ажиллаж байна.

«Visit Russia» платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах:

https://visitrussia.online/

t.me/MID_Russia/87632

Тус платформ нь зочид буудал, онгоцны тийз захиалах, аяллын даатгал худалдаж авахад тусалж, мөн аяллын маршрут, хөтөлбөрийг төлөвлөх талаар зөвлөмж өгч, онцгой урамшууллыг санал болгож, тухайн хүнд тохирсон тусламж үзүүлдэг.

«Visit Russia» төсөл нь гадаадын иргэдийн дунд, ялангуяа Ойрх Дорнод, Энэтхэг, Туркийн иргэдийн дунд ихээхэн сонирхол татаж эхэлсэн ба уг платформд сар бүр 200,000 гаруй жуулчин хандаж байна.

Посол А.Н. #Евсиков:В эти дни исполняется 70 лет первой туристической поездке организованной группы путешественников в М...
30/07/2026

Посол А.Н. #Евсиков:

В эти дни исполняется 70 лет первой туристической поездке организованной группы путешественников в Монголию. 20 июля 1956 г. в МНР по путевке «Интуриста» прибыли 15 советских граждан, которые провели в стране целых 9 дней. Тогда визиты были затруднительны – основным маршрутом была совсем недавно достроенная Улан-Баторская железная дорога. Дорога из Москвы на поезде «Москва-Пекин» занимала около пяти дней.

Вместе с тем к приему туристов Монголия была хорошо подготовлена – в 1954 г. в стране было сформировано Бюро по обслуживанию иностранных туристов (оно всем вам хорошо известно сейчас как компания «Жуулчин»), отстроена первая гостиница «Алтай» (сейчас это уже бывшее главное здание Мэрии Улан-Батора прямо на центральной площади города), укомплектован приличный штат гидов и переводчиков, а также небольшой автопарк. Позднее, в 1961 г., появилась первая гостиница роскошной категории – «Улаанбаатар». В специально разработанную программу включили поездки по основным достопримечательностям города, в том числе музеям и религиозным центрам, а также выезды на природу – чаще всего в национальный парк Горхи-Тэрэлж.

Сейчас рекреационные возможности Монголии многократно превышают потенциал тех далеких лет. Улучшилась логистика, повысились стандарты обслуживания. Туристические компании готовы к приему самых придирчивых гостей. В рамках проекта GoMongolia потенциал активно рекламируется по всему миру.

К сожалению, российские туристы, особенно из западной части России, подзабыли, как прекрасна Монголия. Утеряны традиции организованных поездок туристических групп. Несмотря на развитие технологий, из Москвы в Улан-Батор – как и 70 лет назад – по-прежнему нельзя добраться быстро и с комфортом. Нынешний «туризм», к сожалению, все чаще сводится к взаимным коммерческим поездкам жителей приграничных регионов для посещения магазинов и приобретения продовольствия и нужных в быту товаров.

Уверен, специалисты туристического сектора присмотрятся и увидят неиспользуемый пока потенциал, и совсем скоро мы сможем вновь гордиться новыми достижениями в сфере взаимного обмена гражданами. Кстати, в России на Алтае тоже активно развиваются туристические кластеры, которые могли бы принимать монгольских путешественников и делиться популярными в суровых сибирских регионах отечественными решениями по быстрому возведению автономных комфортабельных деревянных домиков в самых отдаленных от населенных пунктов и живописных местах Монголии.

Элчин сайд А.Н. #Евсиков:Эдгээр өдрүүдэд Монгол Улсад анхны гадаадын зохион байгуулалттай аялагчдын баг хөл тавьсны 70 ж...
30/07/2026

Элчин сайд А.Н. #Евсиков:

Эдгээр өдрүүдэд Монгол Улсад анхны гадаадын зохион байгуулалттай аялагчдын баг хөл тавьсны 70 жилийн ой тохиож байна. Монголын аялал жуулчлалын түүхэн дэх шинэ хуудас 1956 оны 7-р сарын 20-нд Зөвлөлтийн 15 иргэн «Интурист»-ын илгээлтээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ирж, бүтэн есөн хоног өнгөрүүлснээр нээгджээ. Монгол Улсын зам тээврийн гол судас болох Улаанбаатар төмөр зам нь дөнгөж баригдаж дууссан ба Москва-Бээжин чиглэлийн галт тэргээр Москва хотоос Улаанбаатар хүртэл таван хоног аялдаг байсан учир тухайн үед Монголыг зорих нь хэцүүхэн даваа байлаа.

Монгол Улс жуулчдыг хүлээн авахад сайтар бэлдсэн ба 1954 онд Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо (одоо та бүхэн уг товчоог «Жуулчин» компани гэдгээр нь сайн мэднэ)-г үүсгэн байгуулж, «Алтай» хэмээх анхны зочид буудлыг (өдгөө Улаанбаатар хотын төв талбайд байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуучин байр) барьж, хөтөч, орчуулагчдын томоохон багыг бүрдүүлж, мөн тээврийн хэрэгслийн жижиг баазыг байгуулжээ. Хожим нь буюу 1961 онд анхны тансаг зэрэглэлийн «Улаанбаатар» зочид буудал нээгдэв. Тусгайлан боловсруулсан хөтөлбөрт музей, шашны төвүүд зэрэг хотын гол дурсгалт газруудаар аялах, мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар, голчлон Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газраар аялах зэрэг багтаж байжээ.

Өдгөө Монгол орны амралт зугаалгын нөөц боломж нь тэр үеийнхээс хэд дахин давж байгаа бөгөөд зам тээвэр, логистик сайжирч, үйлчилгээний стандарт дээшилсэн тул аялал жуулчлалын компаниуд хамгийн шаардлага өндөртэй зочдыг ч хүлээн авахад бэлэн байна. Үүний зэрэгцээ «Go Mongolia» үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэхүү давуу талыг дэлхий даяар идэвхтэй сурталчилж байна.

Харамсалтай нь Оросын жуулчид, ялангуяа тус улсын өрнөд хэсгийн оршин суугчид Монгол орон ямар үзэсгэлэнтэйг мартжээ. Зохион байгуулалттай жуулчны багаар аялах уламжлал алдагдсан байна. Технологийн ахиц дэвшил гарсан хэдий ч Москвагаас Улаанбаатар хүрэхэд 70 жилийн тэртээх шиг хурдан бөгөөд тав тухтай аялах боломжгүй хэвээр байгаа бөгөөд өнөөгийн "аялал жуулчлал" нь хил орчмын бүс нутгийн иргэдийн дэлгүүр хэсэх, хүнс, гэр ахуйн бараа худалдан авах арилжааны аяллаар хязгаарлагдах нь улам ихсэж байна.

Аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд үүнийг анхааралдаа авч, хараахан ашиглаагүй байгаа нөөц боломжийг олж харна гэдэгт би итгэлтэй байна. Түүнчлэн манай хоёр орны иргэд харилцан аялах салбарт тун удахгүй шинэ ололт амжилтаар бахархах цаг ирнэ гэдэгт найдаж байна.Ташрамд хэлэхэд, Оросын Алтайн бүс нутагт аялал жуулчлалын кластерууд идэвхтэй хөгжиж байгаа ба тэд Монголын аялагчдыг хүлээн авахаас гадна Сибирийн хатуу ширүүн уур амьсгалд шалгарсан, Монгол орны хамгийн алслагдсан үзэсгэлэнтэй газруудад нэн тохиромжтой, бие даасан тохилог модон байшингуудыг шуурхай барих дотоодын шийдэл, туршлагаасаа хуваалцах бүрэн боломжтой юм.

🇷🇺🇲🇳🤝БУРИАДЫН АХАН ДҮҮС, УЛААН-ҮД ХОТЫНХНЫ ТӨЛӨӨЛӨЛ ИХЭР ХОТ ЭРДЭНЭТИЙН АЛТАН ОЙД БАЯР ХҮРГЭЛЭЭ. 50 жилийн ойн баярт оро...
28/07/2026

🇷🇺🇲🇳🤝БУРИАДЫН АХАН ДҮҮС, УЛААН-ҮД ХОТЫНХНЫ ТӨЛӨӨЛӨЛ ИХЭР ХОТ ЭРДЭНЭТИЙН АЛТАН ОЙД БАЯР ХҮРГЭЛЭЭ.

50 жилийн ойн баярт оролцохоор ах дүүгийн барилдлагатай Улаан-Үд хотын дарга Игорь Шутенков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод хүрэлцэн ирэв.

Ах дүүгийн барилдлагатай Улаан-Үд хотын дарга Игорь Шутенков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярт оролцов

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөл болон Улаан-Үд хотын захиргааг төлөөлөн Улаан-Үд хотын зөвлөлийн дарга Чимит Бальжинимаев, хотын даргын орлогч Николай Намсараев, Соёлын хорооны дарга Наталья Плоткина, мөн хотын захиргааг төлөөлж Жаргал Дашеев, Жаргал Очиров нар багтжээ.

Энэхүү айлчлал нь ажил хэрэгч уулзалт, хамтын ажиллагааны ач холбогдолтойгоос гадна Эрдэнэт хотын иргэдэд зориулсан соёлын онцгой бэлэг болсон юм.

Баярын хүндэтгэлийн тайзнаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Улаан-Үд хотын ардын дуу, бүжгийн “Забава” театрынхан уран бүтээлээ толилуулж, үзэгчдэд баярын уур амьсгал, мартагдашгүй сэтгэгдэл, уран сайхны гайхамшгийг бэлэглэлээ.

🇷🇺🇲🇳УЛААН-ҮД ХОТЫН АРДЫН ДУУ, БҮЖГИЙН «ЗАБАВА» ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД  ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН А...
28/07/2026

🇷🇺🇲🇳УЛААН-ҮД ХОТЫН АРДЫН ДУУ, БҮЖГИЙН «ЗАБАВА» ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

🇲🇳🇷🇺📷ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХНЫ ДУРАНД БУУСАН ЭРДЭНЭТИЙН НААДМЫН ӨНГӨ
27/07/2026

🇲🇳🇷🇺📷ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХНЫ ДУРАНД БУУСАН ЭРДЭНЭТИЙН НААДМЫН ӨНГӨ

ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.В.Оганов, ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Ю.Ивахин нар Эрдэнэт хотын түүхт  ой...
27/07/2026

ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.В.Оганов, ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Ю.Ивахин нар Эрдэнэт хотын түүхт ойн баяр наадмын нээлтийн ёслолд оролцов.

ОРОС–МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙД"Эрдэнэт хотын түүх бол бидний амжилтын түүх. Эрс тэс у...
27/07/2026

ОРОС–МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙД

"Эрдэнэт хотын түүх бол бидний амжилтын түүх.

Эрс тэс уур амьсгалтай, хүн амьтангүй шахам эзгүй хээр талд дэлхийн хамгийн том зэс-молибдений уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон ижил нэртэй орчин үеийн хотыг түүхэн богино хугацаанд барьж байгуулсан юм.

Эрдэнэт хотыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөрөөр байгуулсан нь хэнд ч нууц биш бөгөөд хотын ерөнхий төлөвлөгөөг архитектор Леонид Вавакинаар ахлуулсан баг боловсруулсан. Тэрээр хожим нь Москва хотын ерөнхий архитектор болсон юм.

Эрдэнэт хот үүсэн байгуулагдаж байсан хөгжлийн эхний үе шатанд хотын хүн амын дийлэнхийг Зөвлөлт Холбоот Улсын иргэд бүрдүүлж байсан нь бэлгэдэлтэй. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажилд Зөвлөлт Холбоот Улсын 170 хотоос ирсэн 20 мянга гаруй хүн оролцсон юм. Цэргийнхэн, барилгачид, эмч нар, төмөр замчид, мэдээж уурхайчид гээд бүгд хамтдаа монгол нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллаж, шинэ хотыг сүндэрлүүлэн босгоход өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ.

Түүнчлэн энэ үйл явдалд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас БНМАУ-д сууж асан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Семён Николаевич Щетининий гүйцэтгэсэн үүргийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Тэрээр Аугаа эх орны дайны жилүүдэд Донецк мужийн намын нууц хороог удирдаж байснаараа алдартай нэгэн билээ. Семён Николаевич ЗХУКН-ын Төв хороонд асар нэр хүндтэй байсан бөгөөд түүний хүчин чармайлтын ачаар 1960-аад оны сүүлчээр уулын баяжуулах үйлдвэр байгуулах тухай шийдвэрийг Зөвлөлтийн удирдлагаар шууд гаргуулж чадсан юм.

Өнөөдөр Эрдэнэт хот нь Монгол Улсын аж үйлдвэр, эдийн засаг, соёлын тэргүүлэх төвийн нэг, “Эрдэнэт” үйлдвэр Азийн уул уурхайн томоохон цогцолбор, үндэсний эдийн засгийн тулгуур үйлдвэр хэвээр байна.

Хэдийгээр өнөөдөр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр Орос-Монголын хамтарсан үйлдвэр байхаа больсон нь харамсалтай ч үйлдвэр, түүнтэй ижил нэртэй хот аль аль нь Орос, Монголын найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг хэвээр үлдэж, хагас зууны өмнө тавигдсан сайхан уламжлал нь иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаанд тулгуурласан Орос-Монголын харилцааны тасралтгүй хөгжилд найдвартай түшиг тулгуур болсоор байна.

Эрхэм хүндэт анд нөхөд өө!

Та бүхний энэ сайхан хотод энх тайван, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Мөн 50 жилийн өмнө ч, өнөөдөр ч Эрдэнэт хотыг байгуулж, хөгжүүлэхэд гар бие оролцсон, өнөө ч оролцсоор байгаа хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баярын мэнд хүргэе!"

ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Ю.Ивахин, Эрдэнэт хот, 24.07.2026

Address

Улаанбаатар хот, Энх Тайваны Өргөн чөлөө/6
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Tuesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Wednesday 09:00 - 13:00
13:00 - 18:00
Thursday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Friday 09:00 - 13:00
14:00 - 15:00

Telephone

+97611327071

Alerts

Be the first to know and let us send you an email when Посольство России в Монголии posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Посольство России в Монголии:

Shortcuts

Share