Сансар, од эрхэсийн ордон

Сансар, од эрхэсийн ордон Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нь

Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв" , Хувилай хааны зарлигаар 1271 онд Юан гүрэнд "Одон орны удирдах төв", Доголон Төмөр хааны ач Үлэгбэк, 1417-1420 онд Самаркандад Одон орны хүрээлэн, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан түүхтэй.
Орчлон ертөнц, од эрхсийг танин мэдэхүйн уламжлалт туршла

гадаа тулгуурлаж ХХ зууны эхэн үед 1921 онд Монгол улсад "Судар бичгийн хүрээлэн үүсгэн улмаар "Одон орны оргил"-ыг 1957 онд байгуулсан юм.
Тэрхүү цаг үетэй тохиож Монголын иргэн, Ж.Гүррагчаа, Зөвлөлтийн иргэн В.А.Джанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт нисч үлгэр домгийн гэгдэх зөгнөлт явдлыг үнэн амьдралд хэрэгжүүлсэн юм. Манай эрдэмтэн мэргэд, одон орон судлаачид шинжлэх ухааны нэгэн гол салбарын хөгжлийн нийт иргэд , ялангуяа өсвөр залуу үед танин мэдүүлэх, орчлон ертөнц од гаригийн талаар тогтолцоотой мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор "Сансар судлал,од эрхсийн ордон"-ийг цогцлоон байгуулж нээлт хийсэн нь манай ШУ-ны түүхийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болж байна.
Планетари
Планетари -Тэнгэрийн мандлыг одтой нь, гаригуудыг дагуултай нь, сүүлт од, солирыг, мананцрыг, галактикийг, мөн нар, сарны хиртэлтийг харуулдаг төхөөрөмжийг хэлдэг байна. Хүн төрөлхтөн анхны планетарыг 1925 онд Герман улсын Мюнхен хотод байгуулж байсан бөгөөд өнөөдөр дэлхий дээр 4000 oрчим планетари ажиллаж байна.
Сансар од эрхсийн ордон
Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг 2009 онд гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус ордонд Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна.
Үүсгэн байгуулагч:
ШУА-ийн Одон орон геофизикийн төв, Монгол Улс, ЗХУ -ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа
Зорилго: Сансар од эрхсийн ордон нь сансар судлал одон орны шинжлэх ухааныг нийт иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, орчлон ертөнц , од гаригийн талаар мэдлэгтэй болгох шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжүүлэх, шинжлэх ухааныг нийгэмд сурталчлах чухал ач холбогдолтой юм.
Бүтэц
1. Сансар танхим :
Нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүх өгүүлэх үзүүлэн.
Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэн
2. Нар сар кино танхим
Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлэх танхим
3. Од эрхэс танхим:
"Минолта MS-8" цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд , бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна
Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн диаметр -9,5 метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтана.
Багтаамж: 60-70 хүн

22/05/2026

Сансар_од_эрхэсийн_ордон буюу #Астропарк нь🚀🚀🚀
2026 оны 05-р сарын 22-д 17:00 цаг хүртэл тогны хязгаарлалт хийгдсэн учир ажиллахгүй болсоныг мэдэгдэж байна🚀🚀🚀

11/05/2026

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХААН БИШ🚀🚀🚀

Тухайн газрууд бүгд өөрсдийн гэсэн үйлчилгээний хэв маягтай учир үйлчлүүлэгчид тэр хэв маягийг нь ойлгож, бусдыг болон өөрийгөө хүндэтгэн үйлчлүүлж сурах хэрэгтэй. ( Хэрэв тэр соёл үйлчилгээ нь таалагдахгүй бол танд үйлчлүүлэхгүй байх гэдэг маш гоё сонголт бий) .

Олон улсын Планетариумын өдөр тохиож байна.Өнөөдөр дэлхий дахинд шинжлэх ухааны боловсрол, одон орон судлалын мэдлэгийг ...
07/05/2026

Олон улсын Планетариумын өдөр тохиож байна.
Өнөөдөр дэлхий дахинд шинжлэх ухааны боловсрол, одон орон судлалын мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй планетариумын үйл ажиллагааг алдаршуулан тэмдэглэдэг Олон улсын Планетариумын өдөр тохиож байна.
Орчин үеийн анхны планетариумыг 1923 онд Германд бүтээгдсэн гэж үздэг. Германы оптик, инженерийн алдарт Carl Zeiss AG компанийн инженерүүд анхны механик-оптик планетариумын төхөөрөмжийг зохион бүтээж, туршсан нь дэлхийн планетариумын хөгжлийн эхлэл болсон юм. Энэхүү планетариумын өдөр нь 1991 онд Италид санаачлагдан, 1995 оноос эхлэн International Planetarium Society-ийн дэмжлэгтэйгээр олон улсын хэмжээнд тэмдэглэгдэх болсон түүхтэй.
Планетариум нь зөвхөн тэнгэрийн эрхсийг дүрслэн харуулдаг үзвэрийн орон зай бус, харин шинжлэх ухааны танин мэдэхүй, боловсрол, соёлын харилцаа, технологийн дэвшлийг нэгтгэсэн орчин үеийн боловсролын төв юм. Орчин цагийн гэрлийн бохирдол нэмэгдэж буй нөхцөлд хүн төрөлхтөн байгалийн шөнийн тэнгэртэй харилцах боломжоо аажмаар алдаж байгаа энэ үед планетари нь огторгуйн гайхамшгийг хүн бүрт ойртуулж, сансар судлалын сонирхлыг шинэ үеийнхэнд түгээсээр байна.
Иймд одон орон судлал, сансар судлалын боловсролыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй нийт эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, планетариумын ажилтнууд болон шинжлэх ухаанд дуртай хүн бүхэнд Олон улсын Планетариумын өдрийн мэндийг хүргэе!🚀🚀🚀

Сансар од эрхэсийн ордон нь захиалга ихтэй байгаа тул та анги хамт олноороо ирэх бол заавал цаг авч ирээрэй🚀🚀🚀Доорх цаги...
29/04/2026

Сансар од эрхэсийн ордон нь захиалга ихтэй байгаа тул та анги хамт олноороо ирэх бол заавал цаг авч ирээрэй🚀🚀🚀

Доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
📞📞📞Утас:11480292 дугаараас цаг авч үйлчлүүлнэ.
Даваа гарагт 10:00-16:00
Мягмар гарагт 10:00-16:00
Лхагва гарагт 10:00-16:00
Пүрэв гарагт 10:00-16:00
Баасан гарагт 10:00-16:00
Бямба гарагт 10:00-16:00
Та бүхэн цаг авч үйлчлүүлнэ үү 🚀🚀🚀
💸💸💸Үнэ:6000

02/04/2026
Астрономийн улсын X-р олимпиадын дүн
01/04/2026

Астрономийн улсын X-р олимпиадын дүн

🚀🚀🚀Сансар_од_эрхэсийн_ордон буюу  #Астропарк нь 🚀🚀🚀 2026 оны 03-р сарын 21-с 03-р сарын 24-н хүртэл ажиллахгүй.  03-р са...
19/03/2026

🚀🚀🚀Сансар_од_эрхэсийн_ордон буюу #Астропарк нь 🚀🚀🚀 2026 оны 03-р сарын 21-с 03-р сарын 24-н хүртэл ажиллахгүй. 03-р сарын 25-с цагийн хуваарийн дагуу ажилна.

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.🚀🚀🚀Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орч...
18/03/2026

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.🚀🚀🚀
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ. Өнөөдөр бол эдгээр түүхийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 45 жилийн ой тохиож байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь жил бүр уламжлал болгон Шинжлэх ухааны мэдлэгийг түг...
31/10/2025

Нээлттэй хаалганы өдөрлөг
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь жил бүр уламжлал болгон Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын хүрээнд Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын 7-ны өдөр Астропарк-д зохион байгуулна. Та бүхнийг хөтөлбөртэй танилцаж, өргөнөөр оролцохыг урьж байна.

Address

Одон орон геофизикийн хүрээлэн. Баянзүрх дүүрэг :5-р хороо , ШУА-ын 7-р байр . Жуковын музейгээс хойш, Ж. Лхагвасүрэнгийн гудамж
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Сансар, од эрхэсийн ордон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share