03/06/2026
«Ан-нур» сонин маргаашийнхаа дугаарт ажилчдаа Фитна, Якуб хоёрын өмгөр овоохойд тэдний очир алмаасан хуримыг тэмдэглэж их найр хийсэн тухай бүтэн нүүр эзэлсэн мэдээ нийтэлжээ. Мэдээний хамт олон гэрэл зураг тавьжээ. Якубийн дуртгалын зэрэгцээгээр далан таван лаа суулгасан амтат бялууны тухай дурдсан нь онц гайхамшигтай байжээ. Тэдгээр лааг буурал өвгөн Якуб асааж унтраажээ. Найрын тухай гайхалтай өгүүллэг нь «... Якуб далан таван лаагаа үлээж унтраагаад өөрөө нэгэн зэрэг өөд болж амьдрал нь эцэслэв» хэмээх үгээр дуусжээ...
— Намайг Фитна гэдэг юм. Би Якубийн эхнэр. — За, сайн байна. Якубийн эхнэр Фитна гуай «Ан-Нур» сонины ерөнхий редактораас юу хүс ээ вэ? — Якуб,.. Якубийг чи мэдэхгүй г....