Шүүхийн ерөнхий зөвлөл

Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
The Judicial General Council of Mongolia

20/08/2026

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталлаа.
Нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад батлагдсан хуваарийн дагуу оролцох бөгөөд шалгалтын дэлгэрэнгүй хуваарьтай танилцана уу.

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАДНЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЛЭЭШүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаа...
20/08/2026

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД
НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 11 нэр дэвшигчийг бүртгэлээ.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 11 нэр дэвшигчийг бүртгэлээ.

20/08/2026

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар дараах давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Тус сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр хүлээн авна.

https://judcouncil.mn/site/news_full/16108

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРШүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөн...
20/08/2026

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор дараах анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Тус сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр хүлээн авна.

https://judcouncil.mn/site/news_full/16107

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор дараах анхан шатны шүүхийн шүүгчийн сул ор....

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЛЭЭ        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026...
07/08/2026

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 6 нэр дэвшигчийг бүртгэлээ.

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 6 нэр дэвшигчийг бүртгэл...

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА        Шүүхийн ерөнхий зөвлөлийн ...
07/08/2026

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

Нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад батлагдсан хуваарийн дагуу оролцох бөгөөд шалгалтын дэлгэрэнгүй хуваарьтай танилцана уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн  168 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдл....

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГТ ДУУСНА        Шүү...
07/08/2026

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГТ ДУУСНА

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр хүлээн авна.

https://www.judcouncil.mn/site/news_full/16102

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар хяналтын шатны шүүхийн ....

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ        Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 2...
05/08/2026

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, шүүхийн Тамгын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, нээлттэй нийгэм форум, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2027 оны төсвийн төслийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг үндэслэн шүүхийн хараат бус байдлыг хангаж, хариуцлагатай, иргэн төвтэй, шүүх тогтолцоог бүрдүүлэх, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн дэд бүтцийг сайжруулах чиглэлүүдийг баримтлан төсвийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөгчид шүүх хараат бус засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй шүүхүүдийн байрны асуудлыг шийдэх, шүүх хуралдааны танхимын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн шүүхийн барилгын ажлын төсвийг дэмжүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааны асуудалд анхаарах, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах шаардлагатайг онцлов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, анхан болон давж заалдах шатны 90 шүүх, 42 Тамгын газрын 2027 оны төсөв болох 646,5 тэрбум төгрөгийн төсвийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хянаж, Улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр тогтсон болно.
https://www.judcouncil.mn/site/news_full/16098

05/08/2026

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.ЗОЛЗАЯА ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАААвстралийн Холбооны Улсын Маргаан шийдвэр...
29/07/2026

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.ЗОЛЗАЯА ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАА

Австралийн Холбооны Улсын Маргаан шийдвэрлэх холбоо (Australian Dispute Resolution Association)-ноос зохион байгуулж буй "Дэлхийн чиг хандлага: Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замууд" сэдэвт олон улсын бага хурал 2026 оны 07 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо болж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа цахимаар оролцож, "Үндсэн хууль болон иргэний эрх зүй дэх гэр бүлийн хамгаалалт" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн харилцааны түүхэн хөгжил, өрнө болон дорнын гэр бүлийн бүтэц, соёлын онцлог, ялгаа, гэр бүлийн харилцааны Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн хамгаалалт, Гэр бүлийн тухай хуульд тусгагдсан шинэ зохицуулалт, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.

Энэхүү Олон Улсын бага хурлаар улс орнуудын эвлэрүүлэн зуучлал, маргаан шийдвэрлэх тогтолцооны шилдэг туршлага, бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, оролцогчид харилцан мэдээлэл солилцож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл Австралийн Холбооны Улсын Маргаан шийдвэрлэх холбоотой шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлагчдын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр 2024 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Address

WVFX+W6J
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Шүүхийн ерөнхий зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Шүүхийн ерөнхий зөвлөл:

Shortcuts

Share