Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар

Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар Сүхбаатар аймгийн ГХБХБГазрын албан ёсны хуудас

Permanently closed.
МЭДЭГДЭЛМонгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилг...
05/08/2026

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилгын салбарын үе үеийн ахмад буурлууд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, иргэд, олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна.

Засгийн газрын бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж буй салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🎖️👏🏻🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 8...
24/07/2026

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🎖️👏🏻

🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2026" баяр наадмыг тохиолдуулан аймаг, орон нутаг, салбарынхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мэдлэг, ур чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдлаа.

🏢👷🏻‍♂️ 🇲🇳 Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, халуунд халж, хүйтэнд хөрч, өсөж төрсөн өргөн уудам тал нутгаа хөндлөн гулд хэдэн арван удаа тойрч, газар доорх шугам сүлжээнээс эхлэн тэнгэр өөд сүндэрлэн боссон бүхий л барилга байгууламжид хяналт хэрэгжүүлэн, барилга, хот байгуулалтын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олноо эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө зүтгэсэн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга С. Наранчулуундаа “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар шагнагдсанд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 👏🏻🎖️

🇲🇳🇲🇳🇲🇳МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ 🇲🇳🇲🇳🇲🇳

Самбуу Наранчулуун

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 60 жилийн Түү...
06/07/2026

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 60 жилийн Түүхт ойн баярынхаа босгон дээр Сүхбаатар аймгийн барилгын салбарын ууган зүтгэлтэн, ахмад барилгачин, манай салбарын бахархал болсон Жамбын Моонон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат Барилгачин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Сүхбаатар аймгийн барилгын салбарын 60 жилийн түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад Таны оруулсан жинтэй хувь нэмэр, цуцашгүй хөдөлмөр, гавьяа зүтгэлээр бид бүхэн цаг үргэлж бахархаж явдаг билээ.

Эрхэм гавьяат тандаа эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан бүхнийг хүндэтгэн ерөөе.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхт ойг угтан хөдөө орон нутгаар ая...
06/07/2026

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхт ойг угтан хөдөө орон нутгаар аялуулж буй "Барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн зүүн бүс" аяны тугийг Дорнод аймгаас хүлээн авч тус аяны хүрээнд төлөвлөгөө боловсруулан баталж, салбарын хэмжээнд 11 ажлыг зохион байгуулж гүйцэтгэн, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот газарт 2026 оны 07 дугаар сарын 03-ний өдөр хүлээлгэн өглөө.
Сүхбаатар аймгийн хувьд барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн түүхэн ой тохиож байгаа бөгөөд салбарын 100 жилийн ойн аянтай холбогдуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дунд зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах "STEAM- 2026" тэмцээн
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2026” “ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор аймгийн салбар зөвлөл байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж аж ахуй нэгжүүдийг хамруулж ажиллалаа.
-Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Эв нэгдэл-2026” шилжин явах цомын төлөөх сумдын спортын 5 төрөлт тэмцээнийг хамтран зохион байгууллаа.
- Сүхбаатар аймгийн Барилгын салбарын зөвлөгөөн 2026 арга хэмжээг зохион байгууллаа.
-Ахмад настан болон ахмад барилгачиддаа хамруулсан “Гэр бүл, найз хосын нумт харваа 2026” тэмцээнийг 13 сумын ахмадуудын дунд Ахмадын хороо, Барилгачдын холбоотой хамтран зохион байгууллаа.
- Миний мөрөөдлийн хот Баруун-Урт” сэдэвт гар зургийн уралдааныг Байгууллагын нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутагт дэвсгэрт Барилгачдын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил зураг төслийн дагуу үргэлжлэн хийгдэж байна.

03/07/2026
03/07/2026

ШИНЭЭР ОЛГОХООР ТӨЛӨВЛӨСӨН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар олголт, газар ашиглалтын мэдээллийг нээлттэй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

✅ Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газар олголтын хэмжээ, байршил, зориулалтын мэдээллийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хялбархан үзэж, танилцах боломжийг бүрдүүлэх хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

✅ Ингэснээр иргэд, олон нийт egazar.gov.mn цахим хуудаснаас газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд газар олгохоор төлөвлөсөн болон Засаг даргын шийдвэрээр газар олгосон байршлуудыг газрын зориулалтаар нь ангилан, газрын зураг дээр хялбархан харах боломжтой боллоо.

✅ Төлөвлөлтийн мэдээллийг ийнхүү нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн газар олголтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдээлэл авах, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🇲🇳🇲🇳🇲🇳ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛООМонгол Улсын Засгийн газрын тогтоолоор бий...
03/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бий болгосон “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Төрийн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд томилогдсон 3 албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж", тангарагийн хуудаст гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн Халзан сумын газрын даамал Б.Саранбаатар, Баяндэлгэр сумын газрын даамал А.Сайнбилэг, Эрдэнэцагаан сумын газрын даамал Ж.Отгон-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсье.

🇲🇳 ӨНДӨР ТӨРИЙН МИНЬ СҮЛД
ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ 🇲🇳

Аймгийн Засаг Даргын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар иргэнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх 173 иргэ...
26/06/2026

Аймгийн Засаг Даргын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар иргэнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх 173 иргэний нэрс

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА🇲🇳...
25/06/2026

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.25/ Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэболд тогтоолын төслийн кирил үсгийн латин үсгийн хөрвүүлэгтэй холбоотой асуулт асууж, Улсын Их хурлын гишүүн, Ажлын хэсэг ахлагч Б.Уянга, дэд ажлын хэсгийн ахлагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, академич Ц.Цэрэндорж нар асуултад хариуллаа.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан газар зүйн нэрийн Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг нэмж батлах, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж батлах, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг гишүүдийн 65.7%-ийн саналаар дэмжин баталлаа.

Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр болон хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгаа мэдэх, гудамж, зам, талбай, өвөлжөө, хаваржаа, аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг олгох болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглах, уул, толгой, нуур, голыг албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.

Энэхүү тогтоолыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгаж шийдвэрлэлээ. Үүнд:

✅ Батлагдсан газар зүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх;

✅ Монгол Улсын Их Хурлаас баталсан газар зүйн нэрийг холбогдох стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газар зүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, газар зүйн нэрийн цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

✅ Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрийн дагуу шинэчлэн холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

✅ Мөн энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгалаа.

​Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил 2019 оноос эхэлж өнөөдрийн байдлаар 19 аймгийн 158 сум, нийслэлийн 9 дүүрэг газар зүйн нэрийн тодруулалт хийж тогтоолын хэрэгжилт 50 орчим хувийн явцтай байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь, Булган, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнд хяналт шалгалт хийж байна. Эдгээр аймгууд болон нийслэлийн газар зүйн нэрийг өөрчлөх, нэмж батлуулах тогтоолын төслийг 2027 оны эхээр Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Address

Ulaanbaatar
22000

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар:

Shortcuts

Share