Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг As of 2022, there are more than 1,587 members and 38 companies licensed to provide certified tax consulting services.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах

To ensure compliance with the Law on Certified Tax Consulting Services within the legal scopes Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэй

гээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

2012 оны арванхоёрдугаар сарын 27–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.

2022 оны байдлаар нийт 1587 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:
Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага байх

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Татвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх мэргэжлийн байгууллага байна. The Mongolian Association of Certified Tax Consultants was established on December 23, 2004 on the basis of the Mongolian-Japanese Tax Accounting Association KaiKei which was founded in 2001, named as “Association “TINZ”of certified Accountants and Consultants” by a group of representatives from Ministry of Finance, general department of Taxation, audit firms, business entities, academics and researchers. After the “Law on Certified Tax Consulting Service” had passed on December 25, 2012, the legal name was changed into Association of Certified Tax Consultants as the legal environment for tax consulting services was established. Vision: To be the leader and a professional organization in the development of a tax system that meets international standards. Mission: It is a professional organization that serves as a bridge between taxpayers and tax authorities and aims to create a good tax system by training certified members.

ТАТВАРЫН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЗӨВЛӨГӨӨН Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сардЕрөнхий зохион байгуулагч: М...
31/07/2026

ТАТВАРЫН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЗӨВЛӨГӨӨН
Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сард
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд Монгол Улсад хэрэгжиж байгаа татвар, санхүүтэй холбоотой...
30/07/2026

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд Монгол Улсад хэрэгжиж байгаа татвар, санхүүтэй холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журамд саналаа нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласаар ирсэн. Энэ удаа Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлийн төсөлтэй холбоотой санал солилцох зорилгоор Татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцон цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Цахим хэлэлцүүлэгт Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Ү.Галмандах оролцож, тус журмын шинэчлэлийн харьцуулалтыг хийж, оролцогч нарт мэдээлэл хүргэлээ. Хэлэлцүүлэгтээ цаг зав, мэдлэгээ зориулан оролцсон гишүүддээ баярлалаа.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжаагүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 8 дугаар сарын
2-ны дотор саналаа ирүүлнэ үү.

Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Такихето Катогийн урилгаар Монгол, Японы ...
21/07/2026

Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Такихето Катогийн урилгаар Монгол, Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа дүгнэн, хэлэлцэх цаашдын зорилтуудаа тодорхойлох зорилгоор хамтарсан уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 11-16-ны хооронд Япон улсад зохион байгуулна. Уг уулзалтад МУ-ын ТМЗН-ийн Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон хороодын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа гишүүд, Салбарын дарга, менежер болон ТМЗ компанийн төлөөлөл оролцохоор төлөвлөж байна.
Уулзалтаар Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны гишүүдийн ерөнхий хурал зохион байгуулагдах бөгөөд МУ-ын татварын ТМЗН-ээс олон нийтэд татварын боловсрол хүргэхэд чиглэсэн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар уулзалт болно.
Жич: Хүний тоо хязгаартай.
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн гишүүдээс уулзалтын зорилгын хүрээнд үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байгааг харгалзан төлөөлөгч нарыг сонгож холбогдох болно.
https://forms.gle/kPMck9Hb3a1q5wjV7

Хэлэлцүүлэгтээ оролцоорой.
20/07/2026

Хэлэлцүүлэгтээ оролцоорой.

📣📢Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлд Татварын мэргэшсэн зөвлөхүүд саналаа нэгтгэн өгөх зорилгоор цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
⌛️Бүртгэл https://members.cpta.mn/ хаягаар явагдаж байна.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжихгүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 7 дугаар сарын
29-ны дотор саналаа ирүүлнэ үү.

МЭНДЧИЛГЭЭТулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын х...
11/07/2026

МЭНДЧИЛГЭЭ
Тулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ.

Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг.

ЦАХИМ ХИЧЭЭЛҮҮД ҮЕ ШАТТАЙГААР ШИНЭЧЛЭГДЛЭЭ Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах болон тасралтгүй боловсролын цахим хи...
07/07/2026

ЦАХИМ ХИЧЭЭЛҮҮД ҮЕ ШАТТАЙГААР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах болон тасралтгүй боловсролын цахим хичээлүүд үе шаттайгаар шинэчлэгдэн www.members.cpta.mn цахим сургалтын программд байршлаа.

📣📢Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөл...
07/07/2026

📣📢Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлд Татварын мэргэшсэн зөвлөхүүд саналаа нэгтгэн өгөх зорилгоор цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
⌛️Бүртгэл https://members.cpta.mn/ хаягаар явагдаж байна.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжихгүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 7 дугаар сарын
29-ны дотор саналаа ирүүлнэ үү.

03/07/2026

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

ТАЛАРХАЛ 👏🤝Татварын мэргэшсэн зөвлөхийн тангарагаа өргөж буй гишүүдэд М.Мөнхчимэг даргатай  Сүхбаатар дүүргийн салбараас...
03/07/2026

ТАЛАРХАЛ 👏🤝
Татварын мэргэшсэн зөвлөхийн тангарагаа өргөж буй гишүүдэд М.Мөнхчимэг даргатай Сүхбаатар дүүргийн салбараас цэцэг бэлэглэн амжилт, сайхан бүхнийг хүслээ. Мэргэжлийн салбарынхаа эрхэм хүндтэй цолоо гардан авахаар Монгол орныхоо өнцөг булан бүрээс зорин ирсэн гишүүддээ болон тэдний амжилт бүрийг нь хуваалцаж байдаг гэр бүл, хамт олонд нь баярлалаа. 📚🎉👏💐

Address

Монгол улс, Улаанбаатар хот-14201, СБД, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метробизнес төв, Б корпус, 4 давхар
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97676118989

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг:

Shortcuts

Share