Эрчим хүчний зохицуулах хороо

Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны фейсбүүк хуудсанд тавтай морилно уу.

💡“ЦАХИЛГААН ТҮГЭЭХ, ЦАХИЛГААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААН...
17/08/2026

💡“ЦАХИЛГААН ТҮГЭЭХ, ЦАХИЛГААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ДҮРМИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅“Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтыг үндэслэн “Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах дүрмийн төслийн хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн төлөөлөл, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчид болон Хорооны холбогдох төлөөллийн бүрэлдэхүүнтэй нийт 27 хүн оролцлоо.

14/08/2026
💡Хэрэглэгч та хол замд явахаар гарахдаа ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтрааж, салгаж хэвшээрэй. ✅
24/07/2026

💡Хэрэглэгч та хол замд явахаар гарахдаа ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтрааж, салгаж хэвшээрэй. ✅

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө,тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө,тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Эрчим хүчний зохицуулах хорооны 25 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ЭХЗХ-ны ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ.
"Алтангадас" одонгоор тус хорооны Дотоод аудитор Чогсомжавын Цоодол, Тусгай зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн Доржсүрэнгийн Ганзориг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар
Захиргаа, удирдлагын газрын дарга Абиланы Айдос,
Үнэ, тарифын газрын мэргэжилтэн Мөнхбаярын Ууганбаяр,
Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Эрдэнэбатын Эрдэнэтуяа, Хэрэглэгч, орон нутгийн газрын мэргэжилтэн Өлзий-Ёндонгийн Чулуунцэцэг нарыг шагналаа.
Шагналыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун гардуулав. Эх орныхоо гал голомтыг бадраах эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулан Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд одон медаль хүртсэн та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

15/06/2026
Өнөөдөр /2026.06.09/ төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөллийг хүлээн авч уулзл...
09/06/2026

Өнөөдөр /2026.06.09/ төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад эрчим хүчний салбарын ахмад үеийнхэн болоод өнөөдөр салбартаа үүргээ гүйцэтгэж яваа залуус, үе үеийн төлөөллүүд оролцсон байна.
Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшуулсан юм. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Эрдэнэчулууны Түвшинчулууныг шагналаа. Тэрээр эрчим хүчний салбарт 32 жил ажиллахдаа ажлын гараагаа цахилгааны монтёроос эхэлж, хариуцлагатай бөгөөд хүнд салбарын шат дамжлага бүрд ажиллажээ.

08/06/2026

Эрчим хүчний салбарын “Цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгийн үеэр
Эрчим хүчний зохицуулах хороо -ны дарга Э.Түвшинчулуунтай ярилцлаа.

Address

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Ж. Самбуугийн гудамж/30
Ulaanbaatar
14201

Telephone

+97611320126

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрчим хүчний зохицуулах хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрчим хүчний зохицуулах хороо:

Shortcuts

Share