Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв БОУАӨЯ-ны харьяа байгаль орчны судалгаа, сургалт, мэдээллийн төв Environmental conservation organisation

🤝 ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛААЧингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Э.Энхзолбоо "Цэнгэг усны нөөц байгаль х...
05/08/2026

🤝 ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Э.Энхзолбоо "Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв" УТҮГ хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хүүхэд, залуусын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:
💧 Усны нөөц, байгаль хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх
🌿 ЕБС-ийн сурагчид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд экологын боловсрол олгох хүрээлэн буй орчин, усны үнэ цэнийг практик туршилтын арга зүйтэй хослуулан үе шаттайгаар сургалт зохион байгуулах
🤝 Байгаль орчныг хамгаалах сайн туршлага, санаачилгыг дэмжин хамтарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх
🌏 Ирээдүй хойч үедээ ээлтэй, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хамтран ажиллана.

Эх байгаль сэргээе.
Итгэл найдвараа бадраая. 💙🌱

#ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв #ХүүхдийнЭлч #Энхзолбоо #ХамтынАжиллагаа #БайгальХамгаалал #УсныНөөц #ТогтвортойХөгжил #ЭхБайгальСэргээе #ИтгэжНайдварааБадраая

🚮 Улаанбаатар хотын гол дагуух хог хаягдлын нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж хүргүүллээ.💧 "Цэнгэг усны нөөц байгаль хам...
04/08/2026

🚮 Улаанбаатар хотын гол дагуух хог хаягдлын нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж хүргүүллээ.

💧 "Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв" УТҮГ-ын албан хаагчид Улаанбаатар хотод урсдаг Туул, Сэлбэ, Улиастай голын дагуух ил задгай хог хаягдал, бохирдлын эх үүсвэрийг олж тогтоон, холбогдох байгууллагуудад Байгаль орчны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, бусад холбогдох хуулиуд болон хог хаягдлын менежментийн талаар зөвлөмж хүргүүлэн ажиллав.

Гол, горхи нь бидний ундны усны эх үүсвэр, хотын экологийн тэнцвэрийг хадгалдаг үнэт баялаг юм. Иймээс иргэн, ААН байгууллага бүр:
♻️ Хогоо зориулалтын цэгт хаях
♻️ Голын сав дагуу орчныг бохирдуулахгүй байх
♻️ Байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

💙 Цэвэр гол – Эрүүл хот – Аюулгүй ирээдүй.

#ЦэнгэгУсБайгальХамгаалахТөв #Улаанбаатар #ГолХамгаалал #ХогХаягдал #ЦэвэрОрчин #БайгальХамгаалал #УсныНөөц #ИргэнБүрийнОролцоо

🇲🇳🇰🇷БНСУ-ын аяллын хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн 40 сурагч, багш нар өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах тө...
03/08/2026

🇲🇳🇰🇷БНСУ-ын аяллын хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн 40 сурагч, багш нар өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-өөр зочиллоо.

Зочид музейн үзмэрүүдтэй танилцаж, Монгол орны байгаль, биологийн олон янз байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар мэдээлэл авч, байгаль орчны боловсролын сургалтад идэвхтэй оролцов.

Энэхүү уулзалт нь хүүхэд, залуусын байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт сурагчид, багш нар болон хамтран ажилласан аяллын компанид талархал илэрхийлье.

🌿 Байгалиа хайрлая – Ирээдүйгээ хамтдаа хамгаалъя!

#ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв #БайгальОрчныБоловсрол #МузейнҮйлАжиллагаа #ОлонУлсынХамтынАжиллагаа #СолонгосСурагчид

🌍 COP17 болох хүртэл 15 хоног үлдлээ!Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн хамтын ажиллагаа...
03/08/2026

🌍 COP17 болох хүртэл 15 хоног үлдлээ!

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болох COP17 бага хурал эхлэхэд ердөө 15 хоног үлдлээ.

Монгол Улс энэхүү олон улсын хурлыг зохион байгуулснаар байгаль орчныг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих үйлсэд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

🌱 Эх байгалиа сэргээе.
💚 Итгэл найдвараа бадраая.

Хүн бүрийн оролцоо эх дэлхийгээ хамгаалах томоохон өөрчлөлтийн эхлэл юм.

2026 онд Улаанбаатар хотноо нэгдэж, хамтдаа амжилт бүтээцгээе!

#ЦөлжилттэйТэмцье #ЭхБайгалиаСэргээе #ИтгэлНайдварааБадраая #ТогтвортойХөгжил #МонголУлс

🌍 COP17-г Монгол Улсад зохион байгуулах нь газрын тогтвортой менежментийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэ...
31/07/2026

🌍 COP17-г Монгол Улсад зохион байгуулах нь газрын тогтвортой менежментийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг татах чухал боломж юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН:
🌱 Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
🤝 Олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлнэ.
🌍 Тогтвортой хөгжлийг дэмжиж, ирээдүй хойч үедээ эрүүл, үржил шимтэй эх дэлхийг өвлүүлнэ.
#ЦөлжилттэйТэмцэх #БайгальОрчин #УурАмьсгалынӨөрчлөлт #МонголУлс #ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв

🌍Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн. Иймээс COP17-...
31/07/2026

🌍Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн. Иймээс COP17-г Монгол Улсад зохион байгуулах нь газрын тогтвортой менежментийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг татах чухал боломж юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН:

🌱 Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

🤝 Олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлнэ.

🌍 Тогтвортой хөгжлийг дэмжиж, ирээдүй хойч үедээ эрүүл, үржил шимтэй эх дэлхийг өвлүүлнэ.

#ЦөлжилттэйТэмцэх #БайгальОрчин #УурАмьсгалынӨөрчлөлт #МонголУлс #ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв

🌍 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!💚Өнөөдөр бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй н...
31/07/2026

🌍 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!
💚Өнөөдөр бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй нийт байгаль хамгаалагчид, байгаль орчны салбарын ажилтан, хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Байгаль бол бидний амьдралын үндэс, ирээдүй хойч үедээ үлдээх хамгийн үнэт өв юм. Тиймээс байгалиа хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал билээ.

💚 Эх дэлхийгээ хайрлая.
💚 Байгалиа хамгаалъя.
💚 Ирээдүйгээ хамтдаа бүтээе.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе! 🌿

#ДэлхийнБайгальХамгаалагчдынӨдөр #БайгальХамгаалал #ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв #БайгальОрчин

🌍 UNCCD COP17 – Талуудын бага хурал Монгол УлсадМонгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17...
30/07/2026

🌍 UNCCD COP17 – Талуудын бага хурал Монгол Улсад

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын чухал арга хэмжээнд дэлхийн 196 орон, Европын Холбоо оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шийдвэрүүдийг хэлэлцэнэ.

🌱 RESTORING LAND, RESTORING HOPE
Газраа сэргээж, ирээдүйдээ итгэл найдвар бүтээе.

Цөлжилттэй тэмцэх үйлсэд хүн бүрийн оролцоо чухал.
Хамтдаа эх дэлхийгээ хамгаалцгаая. 🌿
#ЦөлжилттэйТэмцэх #БайгальОрчин #УурАмьсгалынӨөрчлөлт #МонголУлс #ЦэнгэгУсныНөөцБайгальХамгаалахТөв

🌧️ ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ | 2026.07.29 (Лхагва)📍 Улаанбаатар хот🌡️ Өдрийн агаарын температур: +27°C🌧️ Бороо орох магад...
29/07/2026

🌧️ ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ | 2026.07.29 (Лхагва)

📍 Улаанбаатар хот

🌡️ Өдрийн агаарын температур: +27°C
🌧️ Бороо орох магадлал: 80%
💨 Салхины хурд: 5 м/с

⏰ 14:00–17:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна.

⚠️ Иргэд, жолооч нарын анхааралд:

✅14:00–17:00 цагийн хооронд гадуур зорчихдоо шүхэр, борооны цувтай явах
✅Автомашинтай зорчих бол хурд хэтрүүлэхгүй, аюулгүй зай баримтлах
✅Ус тогтсон болон үерийн эрсдэлтэй хэсгээр зорчихоос зайлсхийх
✅Аянга цахилгаантай үед задгай талбайд удаан байхгүй байхыг зөвлөж байна.

☔ Цаг агаарын мэдээг тогтмол авч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган сэрэмжтэй зорчино уу.

ҮЕРИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхр...
27/07/2026

ҮЕРИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ

📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
📌Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх.

Address

Зайсан-9, 11 хороо, ХУД
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670107644

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв:

Shortcuts

Share