Монгол

Монгол Өнө мөнхөд оршихуй

06/08/2026

📌Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсэгт хохирсон иргэдийн төлөөллийг оролцуулна.

📌Иргэд болон Барилгын компаниудтай уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана.

Айрагны баяр 2026 арга хэмжээнд оролцох байгууллагуудын урьдчилсан бүртгэл эхэллээ.Айраг үйлдвэрлэгчид, сүүний үйлдвэрүү...
06/08/2026

Айрагны баяр 2026 арга хэмжээнд оролцох байгууллагуудын урьдчилсан бүртгэл эхэллээ.

Айраг үйлдвэрлэгчид, сүүний үйлдвэрүүд, малчин хоршоо, хүнсний үйлдвэрлэгчид, үндэсний брэндүүд, худалдаа үйлчилгээний байгууллагууд болон хамтран ажиллах хүсэлтэй байгууллагуудыг урьдчилсан бүртгэлдээ хамрагдахыг урьж байна.

📌 Урьдчилсан бүртгэлийн холбоос:
👉 https://forms.gle/zU1YCJgMuYoqoAq67

🗓 Бүртгэл дуусах хугацаа:
2026 оны 08 сарын 18
#төвцэнгэлдэххүрээлэн

06/08/2026

Завьт эргүүлийн алба хаагчдын энгэрийн камерын бичлэг... /2026.08.05-ны өдөр 15 цаг 54 минут/

📌Алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ 28 настай, эрэгтэй, “М”-г голд хөл алдаж, живж байхад нь олж, амь насыг нь аварлаа.

- Иргэн Та голын усны түвшин их байгаа эдгээр өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх;
- Гол, нуурын дэргэд амрахдаа бага насны хүүхдийг ганцааранг нь оруулахгүй байх;
- Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны байранд орон сууц, барилгын салбарт гарч буй залилангийн х...
06/08/2026

Өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны байранд орон сууц, барилгын салбарт гарч буй залилангийн хэргүүд болон иргэдийг хохироож буй асуудлаар холбогдох албан тушаалтнууд, салбарын удирдлагууд яаралтай хуралдаан хийхээр боллоо.

06/08/2026

Төв аймгийн Алтанбулаг сумын хойно туул голын эрэг дээр зургаан хүүхэд тоглож байгаад 13 настай эрэгтэй хүүхэд эндсэн байна. Яг одоо аймгийн онцгой байдлаас 5 албан хаагч эрэн хайх ажлыг хийж байгаа юм.

Хүүгийн ээж амаржаад удаагүй сар гаруйтай байгаа бөгөөд шоконд орж эмнэлэгт хүргэгдсэн. Аав нь мөн адил сэтгэл санааны цочролд орж эмнэлэгт хүргэгджээ.

Нутгийн иргэд морь, эмээл гээд одооноос хайх ажилдаа бэлдэж байна. Сумын удирдлагууд, онцгой байдлын албан хаагчид, хүүгийн ар гэрийнхэн осолдсон газар дээр ирцгээсэн байна.

Гол уснаас хол байцгаана уу!!!

Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч Д.Гончигсүрэн: ТАЛАРХАЛЖилийн өмнө буюу 2025 оны зун Увсын цэнхэр ...
05/08/2026

Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч Д.Гончигсүрэн:

ТАЛАРХАЛ
Жилийн өмнө буюу 2025 оны зун Увсын цэнхэр хязгаарт ажиллах үеэрээ Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Онцгой байдлын газрын усчин аврагчидтай биечлэн уулзаж, усан дээрх эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалт, алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгаа болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.
Тэр үеэр уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор усан завийн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж байсан нь өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж, манай хамт олон шинэ усан завьтай боллоо.
Увс аймаг нь Увс, Хяргас, Үүрэг зэрэг томоохон нуур, гол мөрөн олонтой тул усны ослын эрсдэл өндөр бүс нутаг юм. Зуны улиралд аялал жуулчлал, амралт зугаалга эрчимжихийн хэрээр усны ослын дуудлага нэмэгдэж, усчин аврагчид маань цаг хугацаатай уралдан өдөр, шөнөгүй үүргээ гүйцэтгэдэг.
Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны шуурхай байдал, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, аврагчдын аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлд орсон иргэдэд богино хугацаанд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.
Усчин аврагч бидний дуу хоолойг сонсож, хэлсэн үгээ ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн @Сайнбуянгийн Амарсайхан Танд Увс аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид цаашид ч өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан нэр төртэйгээр үүргээ гүйцэтгэх болно.
Баярлалаа.

МОНГОЛ УЛСАД 3 ДАХЬ ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТАЕКВОНДОГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ БАГ...
05/08/2026

МОНГОЛ УЛСАД 3 ДАХЬ ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТАЕКВОНДОГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

🔷Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл доор зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний нээлтэд оролцлоо.

🔷Монгол Улс Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнийг эх орондоо гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа нь манай улсын спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, зохион байгуулалтын чадавхыг илтгэсэн онцгой үйл явдал юм.

🔷Эх орныхоо нэрийг тивийн дэвжээнд өндөрт өргөж, ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга бат, эх оронч сэтгэлээрээ өрсөлдөж буй Монголын нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, багийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

🔷Таеквондо бол зөвхөн хүч, хурдны спорт биш. Энэ бол сахилга бат, хүндлэл, тэвчээр, өөрийгөө ялах ухааныг төлөвшүүлдэг олимпын эрхэм спорт юм. Ийм үнэт зүйлсийг эрхэмлэн бэлтгэлээ базаасан Монголын тамирчид эх орныхоо нэрийг Азийн дэвжээнд бахархалтайгаар дуурсгана гэдэгт итгэлтэй байна.

🔷Монгол Улсад хүрэлцэн ирсэн бүх орон орны тамирчид, дасгалжуулагчид, албаны төлөөлөгчдөд халуун дотно ор эх сайхан оронд маань тавтай морилохыг хүсье. Энэхүү тэмцээн спортын өрсөлдөөнөөс гадна найрамдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

🔷Монголын баг тамирчдадаа төрийн далбаагаа өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүлэх бахдам амжилтыг хүсэн ерөөе.

Монголын тамирчдын алдар бадарч, эх орныхоо нэрийг Азийн тэнгэрт мөнхөд мандуулах болтугай!

#Таеквондо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 📌Монгол Улсад 200 орчим шатахуун импортлох зөвшөөрөлтэй ААН байгаа ч 20 хүр...
05/08/2026

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

📌Монгол Улсад 200 орчим шатахуун импортлох зөвшөөрөлтэй ААН байгаа ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирэх чадамжтай. Шатахууныг бүгдэд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болго гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас нээлттэй гаалийн бодлого явуулах шийдвэр гаргалаа.

📌10, 100, 200 литрээр ард иргэд боломжтой бол оруулж ирж болно. Стандарт норм, аюулгүй байдлаа хангасан бол гааль дээр хүндрэл үүсгэхгүй. Хуулийн нөхцлөө бүрдүүлээд шатахууны импортын зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд хориг саад тавихгүй.

📌Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэлээ. Бүх боомтод хэрэгжинэ. БНХАУ-ын хувьд 1 литр АИ-92 автобензинийг 5600 төгрөгийн өөрийн өртгөөр өгнө гэдгээ мэдэгдлээ.

📌ОХУ-ын зүгээс шатахууны импортын хоригтоо Монгол Улсыг багтаахгүйгээ мэдэгдсэн ч үнэ өссөн. Хангалтыг тогтмолжуулах үүднээс гаалийн татварыг тэглэж байж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах юм. Аль болох эх үүсвэрүүдээ олон болгоход онцгой анхаарч байгаа.

05/08/2026

АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

🔷Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.

🔷Энэ хуулиар авлигын хөрөнгийг хураах, хураасан хөрөнгийг хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулахтай холбогдох харилцааг зохицуулахаар боловсруулж байгаа бөгөөд энэхүү хуулийн зорилго нь хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж төр, нийтийн ашиг сонирхлыг сэргээх, хамгаалах, хууль бус хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, улмаар авлигагүй нийтийн албыг бий болгоход оршиж байна

🔷Хуулийн төсөл батлагдсанаар хураан авсан хөрөнгийг улсын орлого болгож, хуулийн төсөлд заасан журмын дагуу нийгмийн салбар, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зориулалт бүхий санд төвлөрүүлэн зарцуулахаар тусгаж байгаа нь хууль бус хөрөнгийг нийгмийн бодит үр өгөөж болгон хувиргах ач холбогдолтой юм.
Хуулийн төслийг дагалдуулан 14 хуулийн төслийг боловсруулна.

🔷Засгийн газрын хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулан шүүх, прокурор, авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгууллагуудаас санал авсны үндсэн дээр хэлэлцүүлэхийг даалгалаа.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category