27/05/2026
Хулгайд алдагдсан Төрийн Төмөр зам хаана хэвтэж байна вэ?
Энэ талаар сурвалжилсан тэмдэглэлээс олж харсан зүйл маань маш хэцүү. Монголын цэрэг Арми, Төрийн болон хувийн хэвшил бүгдээрээ хамтран эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж Төрийн өмчит Төмөр замтай болж аваад цааш нь үргэлжлүүлэн Зүүн-Баян-Ханги чиглэлийн төмөр замыг барих гэж байтал У.Хүрэлсүх ЗГ-аа татан унагаж Л.Оюун-Эрдэнэ МУ-ын ЗГ-ыг толгойлох болсон билээ. Тэрбээр Ерөнхий Сайдаар батлагдсан өдрөө Зүүн-Баян-Ханги чиглэлийн Төмөр Замыг барих 28-р тогтоол гаргаж улмаар 2022/03/09-ний өдрийн ЗГ-ын хуралдаанаар энэ Төмөр замыг барих компанийг сонгон шалгаруулалтгүйгээр Болд Төмөр Ерөө Гол компаний 2 охин компанид өгөх тушаалыг төрийн худалдан авах газарт өгсөн байдаг. Ингэж л Төрийн өмчөөр баригдсан төмөр зам дундаасаа таслагдан хувийн компанид шилжиж 2022/03/11-ний өдөр бүтээн байгуулалтаа эхлүүлсэн бөгөөд 8 сарын дараа 2022/11/16-нд бүтээн байгуулалтаа дуусгасан байна. Харин Төрийн өмчийн бүтээн байгуулалтыг хувийн өмчид шилжүүлсэн хэл амыг дарахын тулд өмнөх бүтээн байгуулалтыг гардан хийж дуусгасан "Таван Толгой Төмөр Зам" ХХК болон, түүнийг санхүүжүүлсэн "Эрдэнэс Таван толгой" компаний дарга нарыг шоронд хийж амыг нь барих ажиллагаа эхэлсэн байдгийг энэхүү нэвтрүүлгээс үзээрэй. Элбэгдоржийг "Хонгилын түлхүүр атгасан" гэж гоочилдог хэдий ч түүнээс 1000 дахин аюултай этгээд хэрхэн хувийн Төмөр замтай болсон тухай замналыг та бүхэн эндээс ойлгох болно...