Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл

Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл, Public Service, 502 тоот, Лагшин төв, СБД 8-р хороо, Улаанбаатар, Ulaanbaatar.

Ховд-Улаангом чиглэлийн авто зам нь КАРЕК А4 коридор буюу Оросын Холбооны Улсын Хандгайт боомтоос БНХАУ-ын Ярант хилийн боомт хүртэл урдаас хойш холбох чиглэлийн авто замын нэг хэсэг юм.

Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх “Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах...
09/12/2025

Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх “Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх” зорилтын хүрээнд төслийн дараах 2 чиглэлийн ажлын танилцуулга та бүхэндээ хүргэж байна. Үүнд:
1. Улиастай - Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч "Чайна Жиансу Интернэйшнл Экономик энд Техникал Коопорэйшн Групп" компани 2025 онд ажлын 8.72 хувийн гүйцэтгэлтэй ажиллав
Өнөөдрийн байдлаар тус гүйцэтгэгчийн 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж, чулуу бутлах үйлдвэр, бетон завод болон кемп байгуулах ажлууд хийгдсэн. Барилга угсралтын ажлын явцад 144 ажилтан, 120 орчим машин механизм болон төслийн техникийн хяналтын зөвлөх багийн 9 ажилтан төслийн талбайд ажилласан.
Төслийн талбайн Байгаль орчны үнэлгээний ажлууд хийгдэж, 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллажээ.
2. Ховд - Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь гурван багц ажилд хуваагдаж хэрэгжиж байна. 1 дүгээр багцын гүйцэтгэгчээр "Чайна Рөүд энд Бридж" компани, 2 болон 3 дугаар багцын гүйцэтгэгчээр "Лонжиан Рөүд энд Бридж" компани тус тус шалгарч, гэрээ байгуулагдан ажиллаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу төслийн техникийн хяналтын зөвлөх багаас ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон.
Төслийн эдгээр 3 багц ажлын зураг төсөл шинэчлэх ажил хийгдэж байна. 2025 онд барилга угсралтын ажил эхлээгүй боловч төслийн талбайд кемп байгуулах, чулуу бутлуурын үйлдвэр байгуулах болон холбогдох хайгуул судалгааны ажлууд хийгдэж дууссан байна.

🩺 Эрүүл мэнд, хүний эрхийн сургалтыг 2025 оны 10 сарын 16-ны өдөр зохион байгуулав.“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засв...
11/11/2025

🩺 Эрүүл мэнд, хүний эрхийн сургалтыг 2025 оны 10 сарын 16-ны өдөр зохион байгуулав.
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл” Улиастай-Цагаанхайрхан хэсгийн (CW-2 багц)-ийн хүрээнд гүйцэтгэгч талаас Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан суманд орон нутгийн Эрүүл мэндийн төв болон Цагдаагийн газартай хамтран ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-аас урьдчилан сэргийлэх болон Хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, хүний эрхийн ойлголт, хүндлэл, хамгааллын талаарх сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
👩‍⚕️👮 Сургалтыг арьс харшлын эмч Б.Нямсүрэн, сувилагч Д.Балжмаа, мөн Завхан аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах дэслэгч Г.Эрдэнэбат, дэслэгч Д.Саруул нар удирдан явуулав.
🌿 Сургалт, мэдээллийн үйл ажиллагаа нь төслийн Нийгмийн хөгжил, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө (SDGAP) болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны (EHS) зорилтуудыг хэрэгжүүлэх чухал алхам болж, ажилчдын мэдлэг, хандлага, хариуцлагыг нэмэгдүүллээ.

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн хүрээнд баригдах Ховд – Улаангом чиглэлийн 163...
11/11/2025

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн хүрээнд баригдах Ховд – Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 3 багцад хуваагдан хэрэгжиж байна. Төслийн талбайд барилга угсралтын ажлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд доорх ажлууд хийгдэж байна.
1. Төслийн мэдээллийн самбар байршуулах;
2. Орон нутгийн удирдлагуудаас болон холбогдох газруудаас зөвшөөрөл авах;
3. Кемп барих;
4. Чулуу бутлуурын үйлдвэр угсрах;
5. Технологийн ажилд ашиглах усны худаг өрөмдөх зэрэг
3 багцын гүйцэтгэгчид 2026 оны 3 дугаар сард багтаан бүх бэлтгэл ажлыг хангаж, авто замын барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлэхээр ажиллаж байна.

31/10/2025
31/10/2025

📌Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой, “Авто замчдын баяр” өнөөдөр тохиож байна. Улс эх орны хөгжлийг түүчээлэх автозамын салбарт ажил амьдралаа зориулан яваа үе үеийн автозамчид, инженер техникийн ажилчид, алба хаагчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын мэндчилгээ өргөн дэвшүүлж байна. (2025.10.31)

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар багц болох Улиастай – Цагаанхайрхан х...
30/10/2025

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар багц болох Улиастай – Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын талбайд Гүйцэтгэгчийн 70 ажилтан болон 104 тоног төхөөрөмж, машин механизм, Зөвлөх багийн 7 инженер өдөр тутмын техник технологийн хяналтыг хийж гүйцэтгэж байна.
Tөслийн талбайд 2025.10.24-2025.10.30-ний хооронд доорх ажлууд хийгдсэн. Үүнд:
1. Лабораторийн бүх тоног төхөөрөмжүүдийг баталгаажуулж, суурилуулж дууссан;
2. Бетоны үйлдвэр бүрэн угсрагдаж дууссан;
3. Чулуу бутлах үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласан;
4. КМ12 – КМ14, КМ19.9 – КМ21, КМ34 – КМ40-ийн хооронд хэмжилтийн ажлууд хийгдсэн;
5. КМ23 – КМ24-ийн хооронд талбайн цэвэрлэгээний ажил хийгдсэн;
6. КМ5 – КМ9-ийн хооронд газар шорооны ажлууд;
7. КМ16.12 – КМ16.22, КМ16.8 – КМ17.24, КМ17.39 – КМ17.76-ийн хооронд ухмалын ажлууд хийгдсэн;
8. Гүүрийн суурийн хэмжилтийн ажлууд тус тус хийгдсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар б...
24/10/2025

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар багц болох Улиастай – Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын талбайд Гүйцэтгэгчийн 91 ажилтан болон 104 тоног төхөөрөмж, машин механизм, Зөвлөх багийн 7 инженер өдөр тутмын техник технологийн хяналтыг хийж гүйцэтгэж байна.
Tөслийн талбайд 2025.10.17-2025.10.23-ны хооронд доорх ажлууд хийгдсэн. Үүнд:
1. КМ11 – КМ12, КМ17.9 – КМ19, КМ32 – КМ34 болон КМ24 – КМ32-ын хооронд хэмжилтийн ажлууд;
2. КМ20 – КМ23-ын хооронд талбайн цэвэрлэгээний ажил;
3. КМ17 – КМ18-ийн хооронд газар шорооны ажлууд;
4. КМ4 – КМ14.28-ийн хооронд ухмалын ажлууд;
5. Гүүрийн суурийн хэмжилтийн ажлууд;

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Багц-2 Улиастай – Цагаанх...
17/10/2025

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Багц-2 Улиастай – Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто зам барих төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль журмын дагуу хийгдэж БОУАӨЯамаар батлагдаж Гүйцэтгэгч “Чайна Жиансу Интернэйшнл Экономик энд Техникал Корпорэйшн Групп” компани нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд байгаль орчны дараах ажлууд хийгдээд байна.👇☘️

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар б...
17/10/2025

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл”-ийн 2 дугаар багц болох Улиастай – Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын талбайд Гүйцэтгэгчийн 133 ажилтан болон 120 тоног төхөөрөмж, машин механизм, Зөвлөх багийн 7 инженер өдөр тутмын техник технологийн хяналтыг хийж гүйцэтгэж байна.
Tөслийн талбайд 2025.10.09-2025.10.16-ны хооронд доорх ажлууд хийгдсэн. Үүнд:
1. Хэмжилтийн ажлууд;
2. Талбайн цэвэрлэгээний ажил;
3. КМ6.4 – КМ8.88, КМ 14-КМ17-ийн хооронд газар шорооны ажлууд;
4. Гүүрийн суурийн хэмжилтийн ажлууд.

Address

502 тоот, Лагшин төв, СБД 8-р хороо, Улаанбаатар
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын III үе шатны төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category