Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia

Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia Хавдартай өвчтнүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг шаард?

30/06/2026

🌏🎗️ GLOBAL VOICES UNITE FOR CHILDREN IN MONGOLIA!

It was our great pleasure to host the 18th SIOP Asia Congress ( ) in the beautiful city of Ulaanbaatar, Mongolia, from June 25–28, 2026! 🇲🇳

More than 360 pediatric oncology leaders, researchers, healthcare professionals, and inspiring survivors from 55 countries came together to strengthen collaboration, share the latest clinical advances, and shape the future of childhood cancer care.

This milestone event marks a historic step forward in advancing pediatric oncology across Asia and beyond. Together, we are building a brighter, healthier future for every child. ✨

🌏 SIOP Asia 2026 Congress – Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ!Та олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын нэг хэс...
12/06/2026

🌏 SIOP Asia 2026 Congress – Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ!

Та олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын нэг хэсэг болж, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх хүүхдийн хавдрын чиглэлээр ажилладаг эмч, судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна уу?

📢 2026 оны 6-р сарын 25–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах SIOP Asia 2026 Congress олон улсын хурлын сайн дурын ажилтны багт таныг урьж байна.

🤝 Таны оролцоо дараах чиглэлүүдэд хэрэгтэй байна:
• Зочид төлөөлөгчдийг хүлээн авах, чиглүүлэх
• Бүртгэл, мэдээллийн хэсэгт ажиллах
• Хуралдаан, арга хэмжээний зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх
• Орчуулга, харилцааны ажилд туслах
• Хурлын өмнөх бэлтгэл ажилд оролцох
• Олон улсын төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл хүргэх

✅ Бид дараах чадвартай хүмүүсийг хайж байна:
• Англи хэлээр харилцах чадвартай
• Хариуцлагатай, эерэг хандлагатай
• Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах ур чадвартай
• Хурлын хугацаанд ажиллах боломжтой

🎁 Сайн дурын ажилтнуудад олгох боломжууд:
• Олон улсын хурлын зохион байгуулалтад оролцсон бодит туршлага
• Дотоод, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж
• Олон улсын хурлын сайн дурын ажилтны СЕРТИФИКАТ олгоно.

📍 Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
📅 Хурлын хугацаа: 2026 оны 6-р сарын 25–28

📝 Бүртгүүлэх: Дараах линк болон QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү
https://forms.gle/ay9Rp3dKv8nRZaej8

💙 Together for Change: Science, compassion, and hope for every child.

Хүүхэд бүрийн төлөө илүү сайн ирээдүйг бүтээх энэхүү олон улсын арга хэмжээний нэг хэсэг болж, өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулж буй хавдартай хүүхдийн нөхөн сэргээх сувилалд бясалгалын өргөө барих ажил эхэлж б...
01/06/2026

Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулж буй хавдартай хүүхдийн нөхөн сэргээх сувилалд бясалгалын өргөө барих ажил эхэлж байна.

Хангай Арслан Клуб болон Багануур арслан клубууд хамтран бичсэн төсөл олон улсын грантад шалгарч, манай нөхөн сэргээх сувилалд маань бясалгалын өргөө, хүүхдийн тоглоомын талбай барих юм.

Үйл ажиллагааг маань дэмжиж хамтран ажиллаж буй Монголын арслан клубуудэд талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

18/05/2026

Хүүхдүүдийн ирээдүйд эрүүл, ногоон орчин бэлэглэж, Төв аймгийн Баяндэлгэр суманд баригдаж буй сувиллын цогцолборт маань нэрэмжит модоо тарьсан нийт хандивлагч та бүхэндээ гүнээ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЕ! 🌳💚

2026.05.17
#ХавдрынҮндэснийЗөвлөл #НогоонИрээдүй

💚 ТАЛАРХАЛ 💚Монгол Улсад нэн шаардлагатай байгаа “Хавдартай хүүхдийн эмчилгээний дараах нөхөн сэргээх сувиллын цогцолбор...
18/05/2026

💚 ТАЛАРХАЛ 💚
Монгол Улсад нэн шаардлагатай байгаа “Хавдартай хүүхдийн эмчилгээний дараах нөхөн сэргээх сувиллын цогцолбор”-ын талбайд зохион байгуулагдсан "Мод тарих өдөрлөг"-т нэгдэж, хүүхдүүдийн маань ирээдүйд ногоон төгөл, эрүүл орчин бэлэглэсэн нийт хандивлагчдадаа гүн талархал илэрхийлье.
Хүүхдийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж, өөрийн нэрэмжит гацуур модыг тарьсан та бүхний сайхан сэтгэлийн хандив бүр тус цогцолборын өнгө үзэмж, хүүхдүүдийн эрүүлжих орчинд үнэтэй хувь нэмэр боллоо.

🌳 Бидэнтэй нэгдсэн хандивлагчид:
Мандах Их Сургууль
BNI REGIS Mongolia
ELITE CONTOUR
Монпеллетс ХХК
Төгс Очир Өрнөх ХХК
Ч.Төрбадрахын гэр бүл
Х.Дашнанжидын гэр бүл
Б.Билэгсайханы гэр бүл
Б.Эрдэмсайханы гэр бүл
А.Оюунчимэгийн гэр бүл
Г.Үүрцайхын гэр бүл
С.Чингэсийн гэр бүл
Daz and Daria /London, UK/
Eugo, Zula, Ty and Bogo /California, USA/
Jiij's Family /California, USA/
Хонгорзул, Тод, Анужин
Ганбаа Нарангоо, Ганбаа Сарангоо
Түвшинбаяр, Цэдээ
Д.Тэрбиш
Л.Гомбосэд
Б.Нина
Г.Анхбаяр
А.Өнөржаргал

Хүүхэд бүрийн инээмсэглэл, эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэсэн та бүхэнд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Манай сувиллын цогцолборын ногоон төгөл жил бүр өнгө нэмэн ургах болно. 🌸👶☀️

Хүндэтгэсэн,
“Хавдрын Үндэсний Зөвлөл” НҮТББ-ын хамт олон

2026.05.17
#ХавдрынҮндэснийЗөвлөл #МодТарихӨдөрлөг #НогоонИрээдүй

🌳 ХАВДАРТАЙ ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛАЛД МОД ТАРЬЦГААЯ! 🌳“Хавдрын Үндэсний Зөвлөл”-өөс Төв аймгийн...
07/05/2026

🌳 ХАВДАРТАЙ ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛАЛД МОД ТАРЬЦГААЯ! 🌳

“Хавдрын Үндэсний Зөвлөл”-өөс Төв аймгийн Баяндэлгэр суманд хэрэгжүүлж буй 120 хүүхдийн хүчин чадалтай нөхөн сэргээх сувиллын цогцолборын ногоон байгууламжийг хамтдаа бүтээхийг урьж байна.

🌟 Та бүхний тарьсан мод хүүхдүүдэд цэвэр агаар, эрүүл ая тухтай орчныг бэлэглэх болно.

📍 Хаана: Төв аймаг, Баяндэлгэр сум, 1-р баг https://maps.app.goo.gl/KyKR1EJ8pWyZ3boU7
📅 Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 10, Ням гараг
📞 Бүртгүүлэх бол: 99024017, 93128282 дугаарт холбогдоно уу.

⭐️ Хэрхэн оролцох вэ?
Бид мод үржүүлгийн газраас 1.5-1.8 метрийн өндөртэй гацуур модыг зах зээлийн үнээс хөнгөлөлттэй буюу 185,000 төгрөгөөр авч тарих боломжийг олгож байна. (Энэ нь 100% хандивын үйл ажиллагаа юм).

🎁 Арга хэмжээнд оролцсоноор:
✨Оролцсон гэр бүл, хувь хүн, албан байгууллага тус бүрт Батламж олгоно.
✨Тарьсан мод бүхэн Таны нэрээр нэрлэгдэж, хаягтай болох юм.
✨Та өөрийн нэрэмжит төгөлтэй болох боломжтой.

🤝 Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе!

#ХавдрынҮндэснийЗөвлөл #МодТарихӨдөрлөг #СайнҮйлс #НөхөнСэргээхСувилал #ХүүхдийнТөлөө

Хавдрын оноштой үед сэтгэл зүйн тогтворгүй байдал мэдрэх нь хэвийн зүйл. Та ганцаараа биш гэдгийг санаарай.Мэдрэмжээ тан...
24/04/2026

Хавдрын оноштой үед сэтгэл зүйн тогтворгүй байдал мэдрэх нь хэвийн зүйл. Та ганцаараа биш гэдгийг санаарай.

Мэдрэмжээ таньж, өөрийгөө хайрлах тухай чухал зөвлөмжийг дараах мэдээллээс авна уу. ❤️

24/04/2026

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ!

'Үе үеийн төлөө - Вакцин үр дүнтэй' уриан дор бид нийгмийн эрүүл мэндийн төлөө нэгдэж байна. Вакцинаар сэргийлэх боломжтой өвчнөөс гэр бүлээ хамгаалж, эрүүл ирээдүйг бүтээх нь бидний эрхэм зорилго юм.

#дархлаажуулалтын7хоног #Дархлаажуулалт #ЭрүүлИрээдүй

Та өнөөдөр хангалттай сайн унтсан уу? 🛌💤Бид зөв хооллолт, дасгал хөдөлгөөнд маш их анхаардаг хэрнээ нойроо орхигдуулах н...
23/04/2026

Та өнөөдөр хангалттай сайн унтсан уу? 🛌💤

Бид зөв хооллолт, дасгал хөдөлгөөнд маш их анхаардаг хэрнээ нойроо орхигдуулах нь элбэг. Гэтэл нойр бол эрүүл мэнд, аз жаргал, ажлын бүтээмжийн "гол түлхүүр" юм.

Энэхүү цувралаас нойр бидний биед ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаарх сонирхолтой баримтуудыг олж аваарай.

Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ? Чанартай нойр авч чадаж байна уу? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! 👇

Эх сурвалж: Heather Darwall-Smith, "The Science of Sleep" номоос

Address

Https://goo. Gl/maps/tMJC4jYKtJR 2
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670001494

Alerts

Be the first to know and let us send you an email when Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia:

Shortcuts

Share