Парламентын номын сан / Library of Parliament

Парламентын номын сан / Library of Parliament Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Парламентын номын сан / Library of Parliament, Government Organization, Төрийн ордон, Ulaanbaatar.

1952 онд байгуулагдсан. Монгол, англи, орос хэл дээрх хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн болон нийгмийн салбарын 45000 ном, 1600 нэгж сонин, 1500 нэгж сэтгүүл бүхий хөмрөгтэй.
1992 онд Улсын их хурлын номын сан, 2020 онд Парламентын номын сан болсон.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААҮндэсний их баяр наадмын талаарх мэдээ, сурвалжилга, нийтлэлийг 1922-1990 онд...
09/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Үндэсний их баяр наадмын талаарх мэдээ, сурвалжилга, нийтлэлийг 1922-1990 онд хэвлэгдсэн 6 нэрийн тогтмол хэвлэлийн 30,000 орчим дугаараас "Наадам", "Бөх", "Хурдан морь", "Харваач" болон бусад түлхүүр үгээр хайж, сонирхон уншаарай.

Эдгээр хэвлэлийн хуудаснаас тухайн цаг үеийн хүмүүсийн догдлол, хүлээлтийг тодхон мэдэрч болно. "Наадамд хэн түрүүлэх вэ?", "Хэний морь торгон жолоо өргөх вэ?", "Хэний сум хамгийн цэцтэй байх вэ?" хэмээх ард олны таамаг, яриа, баяр хөөр он цагийг дамнан өнөөдөр ч байсаар л.

Өнөөдрийн үйл явдал маргаашийн түүх болдог. Сонин, тогтмол хэвлэл бол цаг үеийн гэрч, цадиг түүхийн гол сурвалж юм. Тэрхүү үнэт сурвалжийг бид цахимжуулан Та бүхний хүртээл болгож байна.

Хотол олноороо дэлгэр сайхан наадаарай!

https://catalog.parliament.mn/web/news

РЕФЕРЕНТ БАТ-ЭРДЭНИЙН БАЯРАА "ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" БОЛЛОО.УИХ-ын Тамгын Газрын Парламентын Судалгаа, Хөгжлий...
03/07/2026

РЕФЕРЕНТ БАТ-ЭРДЭНИЙН БАЯРАА "ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" БОЛЛОО.

УИХ-ын Тамгын Газрын Парламентын Судалгаа, Хөгжлийн Хүрээлэнгийн Парламентын номын сангийн референт Бат-Эрдэнийн Баяраа 2026 оны 07 сарын 03-ны өдөр буюу "Төрийн албаны өдөр"-өөр "Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.

Бат-Эрдэнийн Баяраа төрийн албанд 1994 оноос эхлэн ажиллахдаа номын сангийн салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж 80 гаруй эрх зүйн баримт бичгийг боловсруулан, батлуулахын зэрэгцээ салбарын хүний нөөцийг чадваржуулах, сургалтын гарын авлага, ном, сурах бичгээр хангах чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ.

Мөн мэдээллийн цахим хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор номын сангийн үйл ажиллагааны цогц программ хангамж /Lib4U, MonBiblio, Кoha/-ийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж улсын хэмжээний 207 сум, 40 гаруй их, дээд сургууль, нийтийн номын сангуудыг цахим каталогийн баазтай болгосон юм.

Түүнчлэн "Парламентын номын сангийн хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулан, батлуулж, иргэдэд мэдлэг, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй хүргэх Цахим номын сан, Салбар уншлагын танхим зэргийг хэрэгжүүлээд байна.

Монгол төрийн бодлого, тэр дундаа соёлын салбар, номын сангийн салбарын бодлогыг тодорхойлж, баталж, хэрэгжүүлж, гүйцэтгэн ажиллахад тэргүүлэгч байсаар ирсэн Танд баяр хүргэж, амьдрал, ажил үйлсэд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

✅ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛ: ШИНЭ ДУГААР“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны №25(1420) дугаар хэвлэгдэн гарлаа.📌 Эмхэ...
02/07/2026

✅ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛ: ШИНЭ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны №25(1420) дугаар хэвлэгдэн гарлаа.

📌 Эмхэтгэлийн энэ дугаарт:

⚖ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
⚖ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай,
⚖ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
⚖ Хууль хүчингүй болсонд тооцох тухай
хуулиуд нийтлэгдлээ.

🌐 https://www.parliament.mn/nn/77782/
🌐 https://www.parliament.mn/nn/77783/
#нээлттэйпарламент
#таныоролцоотаныхяналт

✅ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны №25(1420) дугаар хэвлэгдэн гарлаа.

📌 Эмхэтгэлийн энэ дугаарт

⚖ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
⚖ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай
⚖ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
⚖ Хууль хүчингүй болсонд тооцох тухай

хуулиуд нийтлэгдлээ.

🌐 https://www.parliament.mn/nn/77782/
🌐 https://www.parliament.mn/nn/77783/

#нээлттэйпарламент
#таныоролцоотаныхяналт

30/06/2026

💡 УИХ-ын “Нээлттэй парламент” санаачилгын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим үйл ажиллагаагаа эхлүүллээ
📣 Иргэд энэхүү уулзалтын танхимд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж болно.
✅ Салбар уншлагын танхим нь хууль, эрх зүй, эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 4000 гаруй ном, товхимолын сан хөмрөгтэй.
📌 Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна.


📣"НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ" санаачилгын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээ...
30/06/2026

📣"НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ" санаачилгын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

🌐 https://www.parliament.mn/nn/77749/


30/06/2026

ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ӨДӨР: САЛБАР УНШЛАГЫН ТАНХИМ

Олон улсын Парламентын өдрийг тохиолдуулан Парламентын номын сангийн Салбар уншлагын танхим албан ёсоор нээлтээ хийж, уншигч, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.

Хаяг: УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр, 1 давхар, 101 тоот

ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ӨДӨРТОлон улсын парламентын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг ир...
29/06/2026

ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ӨДӨРТ

Олон улсын парламентын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааны хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордны арын, Тамгатай хөшөөтэй талбайд “Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллана.

Мэдээллийн төвд УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан хөтөлбөр гарган иргэд, олон нийтэд үйлчилж байна.

Парламентын номын сангаас Үндсэн хууль, Парламент, Хүний эрхийн боловсролтой холбогдох ном, материалын үзэсгэлэнг дэлгэн толилуулна.

#ОлонУлсынПарламентынӨдөр
#ПарламентынСудалгааХөгжлийнХүрээлэн
#ПарламентынНомынСан

ХҮНИЙ ГЕНЕТИКИЙН МЭДЭЭЛЭЛ БА ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Ц.АМАРСАНАА ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭПар...
08/06/2026

ХҮНИЙ ГЕНЕТИКИЙН МЭДЭЭЛЭЛ БА ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Ц.АМАРСАНАА ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ
Парламентын номын сангаас уншигч, хэрэглэгчдэдээ зориулан шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн нөхцөлд хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хууль зүйн ухааны доктор Ц.Амарсанаа хүний генетикийн мэдээллийн онцлог, хувь хүний халдашгүй байх эрхтэй уялдах асуудал, олон улсын эрх зүйн зохицуулалт болон гадаад улс орнуудын туршлагыг танилцуулсан юм. Түүнчлэн тэрээр Монгол Улсад энэ чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Сургалтын үеэр оролцогчид дараах гол асуудлуудын хүрээнд санал солилцлоо. Үүнд:
Хүний эрхийг хамгаалах: Генетикийн шинжилгээ, оношилгоо, судалгааны явцад иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих;
Мэдээллийн аюулгүй байдал: Хүний генетикийн эмзэг өгөгдлийг алдагдахаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах;
Зөвшөөрлийн тогтолцоо: Аливаа шинжилгээ, судалгааг зөвхөн иргэний урьдчилж өгсөн, батадсан зөвшөөрөлд суурилуулан явуулахын ач холбогдол;
Хууль тогтоох байгууллагын үүрэг: Цаашид хууль тогтоогчдын зүгээс анхаарч, эрх зүйн зохицуулалтыг чангатгах шаардлагатай чиглэлүүд.
Энэхүү сургалт нь биотехнологийн эрин үед хүний хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн баталгаажуулах, цаашдын эрх зүйн шинэчлэлд ямар зарчим баримтлахыг тодорхойлоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

"СУДЛААЧИЙН ҮГ..." УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАХууль зүйн ухааны доктор(Ph.D) Ц.Амарсанаа "Хүний генетикийн халдашгүй байдал ба эр...
22/05/2026

"СУДЛААЧИЙН ҮГ..." УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

Хууль зүйн ухааны доктор(Ph.D) Ц.Амарсанаа "Хүний генетикийн халдашгүй байдал ба
эрх зүйн зохицуулалт" сэдвээр Парламентын номын сангийн уншигчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулна.

Уулзалт 2026 оны 06 сарын 08-ний өдрийн 10:30 цагаас Төрийн ордоны 4 давхарт, номын санд болно.

ЦАХИМ НОМ: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ СУРВАЛЖМонгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан 1990 оны 09 сары...
22/05/2026

ЦАХИМ НОМ: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ СУРВАЛЖ

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан 1990 оны 09 сарын 03-ны өдөр эхэлсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдааны нээлтийг үг, тогтоол зэргээс эхлэлтэй Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах үйл явцыг харуулсан "Үндсэн хуулийн эх сурвалж" номыг цахимаар уншиж, судлах боломжийг уншигч, судлаачдадаа олгож байна.

Уг сурвалж номыг цахимжуулан цувралаар хүргэх болно.

https://catalog.parliament.mn/

Address

Төрийн ордон
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Парламентын номын сан / Library of Parliament posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share