Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

29/07/2026

🇲🇳Ажиллагааны үед алба хаагчийн аюулгүй байдлыг хангах албаны нохойн тактикийн ажиллагаа
ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн хэлтэс албаны нохойг хар тамхи, тэсрэх бодис, эрэл мөрдлөг, эрэн сурвалжлах ажиллагаа, харуул хамгаалалт, хэв журам сахиулах зэрэг найман төрлийн ажиллагаанд бэлтгэдэг.
Үүний нэг нь ажиллагааны үед алба хаагчийн аюулгүй байдлыг хангах албаны нохойн тактикийн ажиллагаа юм. Өндөр түвшинд бэлтгэгдсэн албаны нохой нь эзнийхээ командын дагуу аюул заналыг үнэлж, хамгаалалтын байрлал эзлэх, довтолгоог таслан зогсоох, сэжигтэн этгээдийг хөдөлгөөнгүй болгох зэрэг ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай байдаг.
Үзүүлбэрийг ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахмад И.Хурцбилгүүн үзүүлж байна

28/07/2026
🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэр...
20/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

📌 Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус төвөөс зэрэг дэв дээгүүр цагдаагийн дэд хурандаа цолоор 1, Төрийн дээд шагнал “ Цэргийн хүндэт медаль”-иар 4, Хууль зүйн дотоод хэргийн яамны “ Хүндэт жуух “-ээр 3, Цагдаагийн ерөнхий газрын "Спортын алдар” тэмдгээр 3, Цагдаагийн ерөнхий газрын “ Цагдаагийн албаны төлөө –I, II “ зэргийн медалиар тус бүр 2, Төвийн ” Баярын бичиг” – ээр 2 тус тус шагнууллаа.

Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.👏👏👏

17/07/2026

🫡Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ👮‍♂️

🇲🇳 ТӨВИЙН 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОН АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ...
09/07/2026

🇲🇳 ТӨВИЙН 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОН АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

📌 Тус төвийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг энэ оны 07 дугаарын сарын 08-ны өдөр төвийн байранд зохион байгуулж энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар тооцон үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн санал солилцов.
Зөвлөгөөнийг хааж төвийн даргаас тайлангийн хурал, зөвлөгөөнтэй холбогдуулан цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг төвийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахад цаашид анхаарах асуудлын талаар хэлтсийн дарга нар болон алба хаагч нарт үүрэг, ажлын чиглэл өгсөн.

✅ Мөн Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/1111 дүгээр тушаалаар хугацааны цагдаагийн цолоор 4, офицерийн бүрэлдэхүүнд шинээр орсон 1, төвийн даргын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/53, Б/54 дүгээр тушаалаар хугацааны цагдаагийн цолоор 2, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 2, Албаны төлөө 2, 3 дугаар медалиар 3, нийт 12 алба хаагч тус тус шагнагдлаа.

Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн цагдаагийн цол, шагналаар шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.👏👏👏

05/07/2026

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅ “Төвийн бүс”-ийн аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх бүсчилсэн сургалт энэ оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж, сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан тушаал, хөтөлбөрийн хүрээнд төрөл мэргэжлийн албадаас томилогдсон сургагч багш нар зохион байгуулж сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 150 алба хаагч хамрагдлаа.

✅ Цагдаагийн ерөнхий газрын дарга , Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/195  тоот ту...
02/07/2026

✅ Цагдаагийн ерөнхий газрын дарга , Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/195 тоот тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын албаны нохойн албадын алба хаагчдыг оролцуулан албаны нохой ашиглаж “ Аюултай ачаа бараа, эд зүйл илрүүлэх, эрэн хайх” нэгдсэн дадлага сургуулилтыг 2026 оны 06 дугаар сарын 29- нөөс 07 дугаар сарын 01- ний хооронд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хээрийн сургалтын хэсгийн байршилд анх удаа хамтран зохион байгууллаа.

📌 Сургалт дадлагын үр дүнгээ бататгаж, тэмцээн зохион байгуулж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй, хамгаалалтын газрын алба хаагчид оролцлоо.

📌 Тухайн нэгдсэн дадлага сургуулилт нь байгууллага хоорондын харилцан ажиллагааг сайжруулах, болзошгүй нөхцлөөс урьдчилан сэргийлэх , тухайн чиглэлд ажиллуулах албаны нохойн нөөц бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын болон албаны нохойн ур чадвар мэргэшлийн түвшинг сайжруулах ач холбогдолтой юм.

📌 Нэгдсэн дадлага сургуулилт нь 2026 оны 08 дугаар сарын 17-28- ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурал , Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ойн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажил болж байна.

Address

Songinokhairkhan District 22th Khoroo
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв:

Shortcuts

Share