Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

  • Home
  • Mongolia
  • Ulaangom
  • Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын албан ёсны пэйж хуудас СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР

👉Танилц: "Дэлхийн адууны өдөр"-ийн нэгдсэн хөтөлбөр
13/07/2026

👉Танилц: "Дэлхийн адууны өдөр"-ийн нэгдсэн хөтөлбөр

09/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТАСАЛБАР

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн "МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ" Үндэсний их баяр наадмын оройн 21:00 цагийн тоглолтод Та бүхнийг урьж байна.

🗓️Хэзээ: 2026.07.11 - 21:00
📍Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

🎫Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/3172

🎫Биет тасалбарыг:
🔹Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
🔹Shangri la mall B1 давхар М trip
🔹Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
🔹Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/

09/07/2026

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН ОНЦЛОХ ХӨТӨЛБӨР “ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ”

🏇Уудам тал нутгийг дөрвөн туурайн төвөргөөн доргиож, монголчуудын олон зуун жилийн нүүдэлчин соёл нэгэн агшинд амилан сэргэх түүхэн мөч айсуй.

"Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд 07 дугаар сарын 13-ны өдөр “Түмэн морьтны их жагсаал” зохион байгуулагдана.

✅Монгол орны өнцөг булан бүрээс адуучид, морьтон залуус, адуу сонирхогчид шилмэл хүлгүүдтэйгээ хүрэлцэн ирж, Монгол адууны сүр хүч, монгол хүний хийморь, нүүдэлчдийн өв соёлыг түгээнэ.

✅Морьтон бүрийн ард нэгэн нутаг ус, нэгэн удмын адуу, нэгэн гэр бүлийн уламжлал, үеэс үед өвлөгдөн ирсэн өв соёл оршдог. Тиймээс энэхүү их жагсаал нь зөвхөн морьдын цуваа бус, Монголын төрт ёс, ахуй соёл, үндэсний дархлаа, эв нэгдлийн бэлгэдлийг дэлхий дахинд харуулах сүрт жагсаал юм.

✅Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах энэхүү түүхэн жагсаал нь Монгол Улсыг дэлхийд төлөөлөх онцлох дүр зураг болж, адуу бол монголчуудын ахуй амьдрал төдийгүй хүн төрөлхтний үнэт өв гэдгийг олон улсад дахин сануулах ач холбогдолтой юм.

📍 Хүй долоон худаг
📅 2026 оны 07 дугаар сарын 13

Монгол улсын өнцөг булан бүрээс ирэх 10,000 морьтнуудын сүрт цуваа, түмэн адууны төвөргөөн, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг өөрийн биеэр мэдэрч, Дэлхийн адууны өдрийн хамгийн сүр жавхлант мөчийн гэрч болохыг урьж байна.

🔗https://shorturl.at/rUW5p

09/07/2026

“Дэлхийн адууны өдөр–2026”-ын хүрээнд 7 дугаар сарын 10,11,12,13-нд Хүй долоон худагт Монгол адууны өв соёлыг нэгэн дор мэдрүүлэх гай...

09/07/2026

"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Үндэсний дээл, хувцсаа өмсөн Монголын баялаг соёлын өвийг хамтдаа тэмдэглэх энэхүү өргөн дэлгэр баярт дотоод, гадаадын иргэд, жуулчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🗺Хаана: Д.Сүхбаатарын талбай
📍Хэзээ: 2026 оны 07 сарын 09 өдөр
⏳Цаг: 12:00–17:00 хооронд

09/07/2026

“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” баяр наадмын үзэсгэлэнгийн нээлтэд урьж байна!

Дэлхийд ганцхан Монгол наадмын энэ өдрүүдэд эх орныхоо түүх, ахуй заншил, уран байгалийн үзэсгэлэнг уран бүтээлчдийн торгон мэдрэмж, ур чадварын гайхамшгаар тольдон харж, морилон саатахыг урьж байна.
📌 Нээлт: Өнөөдөр 13:00 цагт
📍 Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхим

ЭРХЭМ ХҮНДЭТ УВС НУТГИЙН ИРГЭД, НААДАМЧИД ЗОЧИД, АЯЛАГЧИД АА.Тулгар төрийн 2235 жил, Их монгол Улсын 820 жил, Үндэсний э...
09/07/2026

ЭРХЭМ ХҮНДЭТ УВС НУТГИЙН ИРГЭД, НААДАМЧИД ЗОЧИД, АЯЛАГЧИД АА.

Тулгар төрийн 2235 жил, Их монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Увс аймаг байгуулагдсаны 101 жил Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Үндэсний их баяр наадам нь Монгол түмний төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний өв соёл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг, өвөг дээдсийн уламжлал, бахархалт түүхийг үеэс үед өвлүүлэн үлдэээдэг эрхэм баяр билээ.
Энэ сайхан өдрүүдэд айл өрх бүр инээд хөөрөөр бялхан, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Та бүхнийг Увс нутгийнхаа дахин давтагдагшй байгаль, өв соёл, зан заншлыг эрхэмлэн дээдэлж, соёлтой, хариуцлагатай, наадаж, сайхан дурсамж бүтээхийг уриалж байна.
Элэг бүтэн, төр түвшин, түмэн олон амгалан байж, хийморь лундаа өөдөө, аз жаргал дүүрэн сайхан наадаарай.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ МАНДАН БАДРАГ!
УВС АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхи...
09/07/2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг 2026 оны 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн.

“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцох морин холбоод, морин заслын төвүүд, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор
1. Адууны өв соёлыг сурталчлах олон талт арга хэмжээ
2. Дэлхийн морьтонгуудын баярын морьт парад
3. Дэлхийн адууны бодлогын форум зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

08/07/2026

Address

Увс
Ulaangom

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share