Монголын Аялал Жуулчлалын Холбоо

Монголын Аялал Жуулчлалын Холбоо The Mongolian Tourism Association (MTA), founded in 1992, is a non-governmental umbrella organization promoting Mongolia internationally.

It leads Mongolia's tourism industry, coordinating between the private sector and government entities.

19/06/2026
19/06/2026

🌏 Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчид болон зочдод зориулсан бүфет меню болон үндэсний урлагийн тоглолтоор өдөр бүр 12:00–15:00 цагийн хооронд үйлчилж байна.

📍 Хаяг: Цонжин Болдог төв хаалгаар ороод Чингис хааны морьт цогцолборын хойд талд байрлаж байна

📞 Захиалга өгөх:9533-2255
Bayangol Hotel & Resort

Газар нутгаа хайрлахыг сануулах өдөр буюу “Өнөөдөр дэлхийн цөлжилт гантай тэмцэх өдөр” тохиож байна 🌍.Цөлжилтийг зогсоож...
17/06/2026

Газар нутгаа хайрлахыг сануулах өдөр буюу “Өнөөдөр дэлхийн цөлжилт гантай тэмцэх өдөр” тохиож байна 🌍.

Цөлжилтийг зогсоож, хөрсөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам бол мод тарих, усаа гамнах явдал юм.

Байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлээ үйлдэл болгоцгооё.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

COP17 Mongolia

16/06/2026

✅ 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болох "Өв Код" арга хэмжээ нь Өнгөрсөн, Өнөө, Ирээдүй гэсэн гурван түүхэн үе шатыг дүрслэн харуулсан Монгол өв соёл, хувцас дизайн болон соёл урлагийн цогц тоглолт юм.

🇲🇳Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын эртний язгуурын дээл, өнөө үеийн үндэсний брэндүүдийн дээл, орчин үеийн үндэсний дээлний загварын шоу болон язгуур урлагийн тоглолт зэрэг өвөрмөц хөтөлбөрүүд дэлгэгдэх юм.

✍️Арга хэмжээ нь Монгол Улсад зочилж ирсэн гадаадын жуулчид болон дипломат төлөөлөгчдөд зориулагдсан бөгөөд нийт 100 хүний багтаамжтай.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг 89105151 болон 88118871 дугааруудаар холбогдон авна уу.

Төлбөр: 200,000 төгрөг

Үндсэн хөтөлбөрийн цагийн хуваарь

⏰ Огноо: 2026 оны 6 дугаар сарын 25

📍Байршил: Чойжин ламын сүм, музей

Үргэлжлэх хугацаа: 17:00 -19:00 цаг (Нийт 120 минут)

🌍 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙГ ШИНЭ ҮЕ ТОДОРХОЙЛЖ БАЙНА✈️ Дэлхийн аялагчдын шинэ дүр зураг:📊 76% нь шинэ соёл, шинэ газар н...
16/06/2026

🌍 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙГ ШИНЭ ҮЕ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

✈️ Дэлхийн аялагчдын шинэ дүр зураг:

📊 76% нь шинэ соёл, шинэ газар нутгийг танин мэдэхийн тулд аялж байна

📱 92% нь аяллын шийдвэрээ сошиал медиагаас авсан мэдээлэлд тулгуурлан гаргадаг болсон

💰 Ахмад аялагчид залуу үеэс 3 дахин их зардал гаргадаг байна



🌟 Өнөөдрийн аялагч юу хүсэж байна вэ?

✓ Жинхэнэ туршлага
✓ Өвөрмөц соёл
✓ Байгальтай ойр байх боломж
✓ Тогтвортой, хариуцлагатай аялал
✓ Дурсамж бүтээх мөчүүд



🇲🇳 МОНГОЛЫН БОЛОМЖ

🐎 Нүүдлийн соёл
🏔 Онгон байгаль
🦅 Уламжлал ба өв соёл
🌱 Тогтвортой аялал жуулчлал
📸 Сошиал медиад түгээх онцгой туршлага



“Ирээдүйн аялал жуулчлал нь зорих газрын бус, туршлагын өрсөлдөөн болжээ.”

Эх сурвалж: McKinsey & Company, The State of Tourism and Travel 2025–2026 Global Traveler Survey

15/06/2026
Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар авах хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулл...
15/06/2026

Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар авах хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2026 оны 6 дугаар сарын 16–25-ны ажлын өдрүүдэд, 10:00–16:00 цагийн хооронд, Монголын аялал жуулчлалын холбооны байранд доорх шаардлагын дагуу, цаасан хэлбэрээр хүлээн авна.
Үүнд:
1. Тогтсон хугацаанд ирүүлэх 2. Батлагдсан хүснэгтийн дагуу мэдээллийг бүрэн бөглөх
3. Хүсэлтийг аль нэг холбоодуудад давхардуулан өгөхгүй байх
4. Материалын бүрдлийг бүрэн хангах

Аж ахуйн нэгжийн тогтсон хугацаанд ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн, ажлын хэсгээс нээлтийн тасалбарыг тогтсон шалгуурын дагуу хувиарлах болно.

📬 Мэдээлэл

09/06/2026

Ногоон хамтрал: Монголын Аялал Жуулчлалын Холбоо

Greenscore болон Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран ажиллах санамж бичиг зурлаа

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарт GreenScore (Ногоон Оноо) платформыг үе шаттайгаар нэвтрүүлж, байгальд ээлтэй үйл ажиллагаа, хариуцлагатай хэрэглээ, тогтвортой хөгжлийн зарчмыг дэмжихэд хамтран ажиллана.
🍀 Аялал жуулчлалын салбарт ногоон үйлдлийг үнэлж урамшуулах тогтолцоог хөгжүүлэх
🍀 Иргэдийн эко, нийгэмд эерэг нөлөөтэй дадал хэвшлийг дэмжих
🍀 Салбарын онцлогт нийцсэн GreenScore шийдлийг хөгжүүлэх
🍀 Ногоон бизнесийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв ойлголт түгээх

Байгальд ээлтэй үйлдэл бүрд GREENSCORE...

#НогоонОноо #ТогтвортойХөгжил

🍀"НОГООН ОНОО БАЙГАЛЬ" НҮТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛААМонголын аялал жуулчлалын холбоо нь "Ногоон оноо ...
09/06/2026

🍀"НОГООН ОНОО БАЙГАЛЬ" НҮТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА

Монголын аялал жуулчлалын холбоо нь "Ногоон оноо байгаль" ТББ-тай аялал жуулчлалын салбарын онцлогт нийцүүлэн салбарын үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд GreenScore (Ногоон оноо) платформыг нэвтрүүлэх хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд:

✅ Аялал жуулчлалын салбарт байгальд ээлтэй үйлдлийг үнэлэх GreenScore платформыг нэвтрүүлэх,

✅ Иргэд олон нийтийн эко, ногоон үйлдэлд GreenScore-г олгох урамшууллын механизмыг дэмжих

✅ Аялал жуулчлалын салбарт тусгайлан GreenScore платформыг хөгжүүлэх

✅ Бизнес эрхлэгчдэд GreenScore-г сурталчлан таниулах, ногоон бизнесийн талаар олон нийтэд эергээр таниулах, зөв ойлголт мэдлэг өгөх зэрэг боломжууд бүрдэх юм.

Green Score

Address

313, 3rd Floor, Tuushin LLC, Tuushin Building Prime Minister Amar's Str. 2, Ulaanbaatar, Ulaanbaatar
Ulan Bator
210620

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Аялал Жуулчлалын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Аялал Жуулчлалын Холбоо:

Share

Category