Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulan Bator
  • Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-3, СТӨ-Б корпус
Улаанбаатар хот, Монгол Улс
(2)

Монголын дүрслэх урлагийн өв соёлыг олон нийтэд таниулах, сурталчилан түгээх, МУЗГалерейд дэглэгдэж буй гадаад, дотоодын үзэсгэлэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг танилцуулах зорилготой.

Үзэгч та бүхнийг уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө 2” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах уран бүтээлчий...
02/08/2026

Үзэгч та бүхнийг уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө 2” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах уран бүтээлчийн чөлөөт уулзалт, ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна.

🕐 2026.08.03 Даваа гараг, 15:00-17:00
📍Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхим

_
We invite you to explore “The colors of Soul II" a solo exhibition by artist Ts.Mydagmaa, through a guided tour and an engaging meeting with the artist.

🕐 2026.08.03 Mon, 15:00-17:00| Free entry
📍Main hall, The National Art Gallery of Mongolia

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн ...
02/08/2026

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

_
The National Art Gallery of Mongolia is pleased to present "Colors of the Soul II," a solo exhibition by artist Tserenpiliin Myadagmaa.

Venue:
Main hall, The National Art Gallery of Mongolia

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн ...
02/08/2026

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

_
The National Art Gallery of Mongolia is pleased to present "Colors of the Soul II," a solo exhibition by artist Tserenpiliin Myadagmaa.

Venue:
Main hall, The National Art Gallery of Mongolia

Монголын уран зургийн галерейд Монгол–Японы олон улсын соёлын солилцооны “STARS IN MONGOLIA AND JAPAN” дүрслэх урлагийн ...
27/07/2026

Монголын уран зургийн галерейд Монгол–Японы олон улсын соёлын солилцооны “STARS IN MONGOLIA AND JAPAN” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн нь хүн төрөлхтний нийтлэг хэл болох соёл урлагаар дамжуулан Монгол, Япон хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс, Япон, Тайванийн нийт 29 уран бүтээлч оролцож, уран зураг, монгол зураг, уран баримал, эсгий урлал, инсталляц зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн 2026 оны 07 сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

_

The "STARS IN MONGOLIA AND JAPAN" international cultural exchange visual arts exhibition has opened at the Mongolian National Art Gallery.

This exhibition serves as an important step toward strengthening the friendship, mutual understanding, and cultural cooperation between Mongolia and Japan through the universal language of art and culture, elevating their partnership to a new level.

A total of 29 artists from Mongolia, Japan, and Taiwan are participating in this international exhibition, showcasing best works across diverse fine art mediums, including painting, Mongol zurag (traditional Mongolian painting), sculpture, felt art, and installation art.

The exhibition will run until July 29, 2026.

Монголын уран зургийн галерейд Монгол, Япон улсын уран бүтээлчдийн хамтарсан "STARS in Mongolia and Japan" олон улсын үз...
23/07/2026

Монголын уран зургийн галерейд Монгол, Япон улсын уран бүтээлчдийн хамтарсан "STARS in Mongolia and Japan" олон улсын үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 24–29-ний өдрүүдэд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16:00 цагт болох бөгөөд үзэсгэлэнд Монгол улсаас 18, Япон улсаас 16 уран бүтээлч оролцож, өөр өөрийн уран бүтээлийн хэл, үзэл санааг нэгэн орон зайд толилуулж буй юм.

Үзэсгэлэн: 2026.07.24–07.29
Нээлт: 2026.07.24 (Баасан) 16:00 цагт
Байршил: Монголын уран зургийн галерей хоёрдугаар давхар

_
"STARS in Mongolia and Japan" International Exhibition

The "STARS in Mongolia and Japan" international exhibition, featuring artists from Mongolia and Japan, will be held at the National Art Gallery of Mongolia from 24–29 July 2026.

The opening ceremony will take place at 4:00 PM on Friday, 24 July 2026. The exhibition brings together 18 Mongolian and 16 Japanese artists, showcasing their unique artistic expressions and creative visions in a shared exhibition space.

Exhibition Dates: 24–29 July 2026
Opening Ceremony: Friday, 24 July 2026, 4:00 PM
Venue: 2nd Floor, The National Art Gallery of Mongolia

Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙНӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн нээлтээ хийл...
21/07/2026

Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН
ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.

"Сэтгэлийн өнгө-2" үзэсгэлэнгээр дамжуулан Цэрэнпилийн Мядагмаа өөрийн дотоод
ертөнц, амьдралын мэдрэмж, байгаль, хүн, цаг хугацаа, мөрөөдөл, хайр, итгэл зэрэг хүний
оршихуйн олон өнгийг харуулсан нийт 60 гаруй бүтээлээ дэлгэн толилуулж байна.

Үзэсгэлэн 2026 оны 07-р сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул үзэгч та бүхнийг
хүрэлцэн ирж, өнгө дүрсний цаана орших сэтгэлийн ертөнцийг хамтдаа мэдэрч,
урлагийн гайхамшгийг өөрийн мэдрэмжээр нээхийг урьж байна.

_
The solo exhibition "The Colors of the Soul II" by artist Tserenpiliin Myadagmaa has officially opened at the National Art Gallery of Mongolia.
Through The Colors of the Soul II, Tserenpiliin Myadagmaa presents more than 60 artworks that reflect the richness of the artist's inner world and explore the many dimensions of human existence—nature, people, the passage of time, dreams, love, faith, and the emotions that shape our lives.
The exhibition will remain open until 23 July 2026. We warmly invite you to visit the exhibition, experience the emotional world that lies beyond colors and forms, and discover the beauty of art through your own perspective and interpretation.

Монголын Уран Зургийн Галерейд БНХАУ-ын орчин үеийн I зэрэглэлийн долоон уран бүтээлчийн "БЭХЭЭР ОРОН ЗАЙ БҮТЭЭХҮЙ" олон...
21/07/2026

Монголын Уран Зургийн Галерейд БНХАУ-ын орчин үеийн I зэрэглэлийн долоон уран бүтээлчийн "БЭХЭЭР ОРОН ЗАЙ БҮТЭЭХҮЙ" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Анх 2023 онд зохион байгуулагдсан энэхүү нүүдлийн үзэсгэлэн нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын 12 муж, хотын улсын мэргэжлийн урлагийн музейгээр аялан дэлгэгдэж, Хятадын орчин үеийн урлагийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий үзэсгэлэнгүүдийн нэг болоод байна.
Үзэсгэлэнд Хятадын орчин үеийн I зэрэглэлийн долоон уран бүтээлчийн бэхэн зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн уран сайхны сэтгэлгээтэй хослуулсан 80 гаруй шилдэг бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд эдгээр нь бэхэн урлагийн хувьсал, шинэчлэл, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тод томруун илэрхийлж байна.
Үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх тул эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж, дорнын бэхэн урлагийн уламжлал, орчин үеийн уран бүтээлийн өвөрмөц огтлолцлыг мэдрээрэй.

-
The international exhibition "Creating Space Through Ink", featuring seven National First-Class Artists from the People's Republic of China, has officially opened at the National Art Gallery of Mongolia.
First launched in 2023, this traveling exhibition has toured state professional art museums across 12 provinces and cities in China over the past three years, establishing itself as one of the country's most prestigious and influential exhibitions of contemporary art.
The exhibition presents more than 80 outstanding ink paintings by seven National First-Class Chinese artists. Blending the rich traditions of Chinese ink painting with contemporary artistic expression, these works vividly demonstrate the evolution, innovation, and current directions of ink art.
The exhibition will be on view until 26 July 2026. We warmly invite you to visit the exhibition and experience the unique dialogue between the timeless tradition of Eastern ink painting and the creativity of contemporary art.

Монголын уранзургийнгалерейд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн толилуулагдан...
20/07/2026

Монголын уранзургийнгалерейд уран бүтээлч Цэрэнпилийн Мядагмаагийн "СЭТГЭЛИЙН ӨНГӨ-2" бие даасан үзэсгэлэн толилуулагдана.

Үзэсгэлэнгийн нээлт: 2026.07.20-ны 17 цагт
Монголын уран зургийн галерейн 2-р давхрын үзэсгэлэнгийн танхимд

_
"Colors of the Heart II"
A Solo Exhibition by Artist Tserenpiliin Myadagmaa

The Mongolian National Art Gallery is pleased to present "Colors of the Heart II," a solo exhibition by artist Tserenpiliin Myadagmaa.

Opening Ceremony:
20 July 2026 | 5:00 PM

Venue:
Second Floor Exhibition Hall,
The National Art Gallery of Mongolia

Монголын уранзургийнгалерейд "БЭХЭЭР ОРОН ЗАЙ БҮТЭЭХҮЙ" БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн ...
20/07/2026

Монголын уранзургийнгалерейд "БЭХЭЭР ОРОН ЗАЙ БҮТЭЭХҮЙ" БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн толилуулагдана.

Үзэсгэлэнгийн нээлт: 2026.07.20-ны 16 цагт

📍 Хамтран зохион байгуулагч:
Монголын Урчуудын Эвлэл

_
"Creating Space With Ink"
A Joint Exhibition by Seven Distinguished First-Class Artists from China

The Mongolian National Art Gallery is pleased to present "Creating Space Through Brushstrokes," a joint exhibition featuring seven distinguished First-Class artists from the People's Republic of China.

Opening Ceremony:
20 July 2026 | 4:00 PM

Co-organizer:
Mongolian Artists' Union

16/07/2026

Уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “ХАРЬЦАНГУЙН ТОХИОЛ” 9 дэх бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд үргэлжлэн гарч байна.

Энэ үзэсгэлэнд тэрээр органик (мод, эсгий) болон синтетик (эпокси) биет материалуудаас гадна тохиол, зөн совин, цаг хугацаа зэрэг биет бус материалуудын хоорондын таталцлыг ашиглаж, бүтээл туурвилаа бий болгожээ. Уран бүтээлч материал, эд зүйлсийн зүй тогтлын харьцангуй чанарыг нарийн мэдэрч ажилсан цоо шинэ ажлууд болон олон жилийн турш боловсруулж, хувьсаж өөрчлөгдөж буй “дуусаагүй” бүтээлүүдээ хамтад толилуулж буй юм.
Бүтээгч, бий болгогч, төлөвлөгч байхаас гадна уран бүтээлч хүний хувьд бүтээлийг бүрдүүлэг зүй тохиол өөрөө уран бүтээлчтэй зэрэгцэн жолоог атгах хүчин зүйл, хамтран бүтээгч гэдгийг анхны бие даасан үзэсгэлэнгээ 2007 онд толилуулахдаа мэдэрч ажиллаж байжээ. Хорин жилийн дараа ч Дорждэрэм ямарваа тохиолыг соргогоор мэдэрч, тохиол ямар өгөгдөл толилуулж байгааг ажиглаж, түүнтэй хамт туршсаар байгааг “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнгээс харж болно. Эргээгээд энэ бүх өгөгдлөөс шалтгаалан тохиол гэдгийг үзэгч юу гэж харах, ойлгох нь мөн харьцангуй юм.

Үзэсгэлэн 2026 оны 07-р сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул үзэгч та бүхнийг баяр наадмын амралтын өдрүүдээр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бичвэрийн эх: artpress.mn

_

Artist Dorjderem Davaa’s 9th solo exhibition continues at the National Art Gallery of Mongolia.

In this exhibition, he created his works by drawing upon the gravitational pull between tangible materials—both organic (wood, felt) and synthetic (epoxy)—and intangible elements such as chance, intuition, and time. The artist showcases brand-new works created through his deep sensitivity to the relative nature of materials and objects, alongside "unfinished" pieces that have been developing and evolving over many years.

As early as his first solo exhibition in 2007, Dorjderem recognized that beyond being a creator, maker, and planner, the natural alignment of chance (synchronicity) is a co-creator that takes the wheel alongside the artist.

Address

Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөө Б корпус
Ulan Bator
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97611327177

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia:

Shortcuts

Share