Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудас Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын албан ёсны хуудас.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж...
18/08/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

СОР17 хурлын “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг албан ёсоор танилцууллаа.

Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцод 1993 онд нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн үр өгөөжийг шударга, итгэлтэй хүртээх чиглэлээр олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн.

Энэ хугацаанд бид үндэсний бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар боловсронгуй болгож ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг, амлөлтаа бодит үр дүн болгон хэрэгжүүлэх шинэ шатанд ирээд байна" гэлээ.

Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээг Канад Улсын Монреаль хотноо 2022 онд болсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаар баталсан.

Энэ хүрээ нь ирэх 2030 он хүртэлх дэлхийн зорилтуудыг тодорхойлсон түүхэн баримт бичиг болсон юм.

Монгол Улс үндэсний бодлогын баримт бичгээ энэхүү хүрээтэй нийцүүлэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан билээ.
COP17 Mongolia

🇲🇳🌍COP17-ЫН НОГООН БҮСИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) -ын “Gr...
18/08/2026

🇲🇳🌍COP17-ЫН НОГООН БҮСИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) -ын “GreenZone” буюу “Ногоон бүс”- ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

✅Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Хотын дарга Б.Пүрэвдавга болон албаны бусад төлөөлөл оролцоно.

✅Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ болох бөгөөд иргэд олон нийтэд нээлттэй.

✅“GreenZone”-ийн үйл ажиллагаа нь COP17-д оролцож буй төлөөлөгчид, мэргэжилтнүүд төдийгүй олон нийтэд цөлжилттэй тэмцэх асуудлын ач холбогдлыг илүү ойлгуулах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бий болгоход чиглэж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир

06/08/2026

[English below]
🍀🌎Нагалхааны нөөц газарт төрж өсөж, 2013 оноос хойш байгаль хамгаалагчаар ажиллаж буй Б.Буджавын хувьд уур амьсгал, экосистемийн өөрчлөлт өдөр тутамд тод мэдрэгдэж байна. Өвс ургамлын гарц багасаж, ургамлын төрөл зүйл өөрчлөгдөхийн хэрээр мал, зэрлэг амьтдын амьдрах нөхцөл ч улам хүндрэх болжээ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЬЕ

-----------------------
🍀🌎For B. Budjav, who was born and raised in the Nagalkhaan Nature Reserve and has worked as a conservationist since 2013, changes in the climate and ecosystem are clearly visible in everyday life. As vegetation declines and plant species change, conditions for both livestock and wildlife are becoming increasingly difficult.
RESTORING LAND
RESTORING CLIMATE

24/07/2026

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ХОГИЙН ЦЭГ БАЙХ ЁСГҮЙ

✅Эх сайхан байгалиа унаган төрхөөр нь хадгалах, үр хойчдоо өвлүүлэх зорилгоор Монгол Улс нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг Улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Тусгай хамгаалалтай газар нутагт зорчих, аялж жуулчлахад зориулсан тусгай хууль эрхзүйн зохицуулалтай байдаг.

📌Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаанд нийт 296 мянга га газрыг хариуцан, Байгаль орчны улсын 7 байцаагч ажиллаж байна. Энэ хэмжээний талбайд ажиллаж байгаа албан хаагчдын тоо цөөн тул иргэд бүр үүргээ ухамсарлах байгальд ээлтэй аялаарай.

24/07/2026

ТУУЛ ГОЛ БОХИРДУУЛАГЧ ҮНДСЭН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГ НЬ АХУЙН ХОГ ХАЯГДАЛ

Улаанбаатар хотын унд, ахуйн болон үйлдвэрлэлийн усны гол эх үүсвэр Туул гол нь хотын хүн амыг усаар хангахад онцгой ач холбогдолтой.

✅Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Туул голын дагуух хог хаягдлыг цэвэрлэх “Цэнгэг Туул- Цэвэр орчин” аяныг БОУАӨЯ, ЗГХА Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран өрнүүлж буй.

📌Энэ хүрээнд Байгаль орчны улсын хяналтын газраас хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуй нэгжүүдэд зөвлөмж, шаардлага хүргүүлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байгаа. Аяны хүрээнд иргэд аж ахуй нэгжүүд ахуй хог хаягдлыг бууруулах ажилд идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

22/07/2026

ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРГАА 50.1 ТОНН ХОГ, ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ

Үндэсний их баяр наадам, амралт, аяллын улирлыг угтан БОУАӨЯ-наас “Цэнгэг Туул- Цэвэр орчин” аяныг Туул гол дагуух нутаг дэвсгэрт өрнүүлж байгаа.

✅Энэ хүрээнд 7 сарын 09-нөөс 19- ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын захиргаа 50.1 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэв.

📍Иргэд, аж ахуй нэгжүүд байгаль ээлтэй, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьс...
10/07/2026

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе.

🙏Аялагч наадамчид та бүхэн амарч зугаалахдаа зориулалтын бус газарт гал түлэхгүй, Ил задгай хог хаяхгүй, замгүй газарт мөр гаргахгүй эх орон, байгаль дэлхийдээ ээлтэй дэнж хотойтол сайхан наадаарай.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр

🌎 Тус хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар тэрэлж орчмын нутаг дэвсгэрт...
29/05/2026

🌎 Тус хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар тэрэлж орчмын нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээний ажил зохион байгуулан ажиллаж нийт 22 тонн ил задгай хог, малын сэг зэмийг нэгдсэн хогны цэгт төвлөрүүлэв.
🌎 Хамтран оролцсон Налайх дүүргийн 6-р хорооны албан хаагч нар, хэсгийн байцаагч, нутгийн иргэд болон дэмжлэг үзүүлсэн Гялалзах оргил ХХК, Түмэн үндэс ХХК, Түү мандал ХХК, Тэрэлж март худалдааны төв, Бумлхам дэлгүүрийн хамт олонд талархал илэрхийлье.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир

Address

Nalaikh District, 1 Khoroo
Ulan Bator
976-1-70232288

Alerts

Be the first to know and let us send you an email when Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар:

Shortcuts

Share

Category