Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар

  • Home
  • Mongolia
  • Uliastay
  • Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар

Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар Завхан БТСГ

Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны тэнгэрийн тахих ёслолд зориулсан Үндэсний шагайн харвааны тэмцээн 2026.06.16-ны өдөр ...
22/06/2026

Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны тэнгэрийн тахих ёслолд зориулсан Үндэсний шагайн харвааны тэмцээн 2026.06.16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 20 багийн 160 гаран харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
🥇 Тэргүүн байр – Эрдэнэхайрхан сумын уугуул, Улиастай сумын харьяат, аймгийн Гоц мэргэн Дамдинсүрэнгийн Рэнчиндорж ахлагчтай ХХҮГ-ын “Хаш Шагай” баг
🥈 Дэд байр: Яруу сумын уугуул Улиастай сумын харьяат, аймгийн гоц мэргэн Санжсүрэнгийн Базаррагчаа ахлагчтай, Зэвсэгт хүчний 325-р ангийн “Хүйс хайрхан” баг;
🥉 Гутгаар байр – Алдархаан сумын уугуул, Улиастай сумын харьяат залуу харваач Жаргалсайханы Нямдорж ахлагчтай “Очирваань” баг
🏅Тусгай байр - Дөрвөлжин сумын харьяат, аймгийн Гоц мэргэн Цэдбалжирын Доржсүрэн ахлагчтай “Цэцэн Сартуул” баг
Тэмцээнд оролцсон нийт баг, харваачдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та бүхний уухай цээл, хараа хурц, оноо мэргэн байх болтугай.
🤝 Хамтран зохион байгуулсан: Завхан аймгийн засаг даргын тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбооны хамт олон талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

🏔️ Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих ёслолд зориулсан Үндэсний их сурын харваа 2026.06.16-ны өдөр амжил...
22/06/2026

🏔️ Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих ёслолд зориулсан Үндэсний их сурын харваа 2026.06.16-ны өдөр амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Тус тэмцээн үндэсний их сурын цуваа харвааны дүрмийн дагуу явагдлаа. Уг тэмцээнд 9 аймгийн 88 харваач цэц мэргэнээ сорин өсөлдөв.
Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат, Монгол хан ХХК, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач, Аймгийн мэргэн спортын мастер Буянжаргалын Даваадамдин,
Дэд байр: Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хангарди клубийн харваач Аймгийн мэргэн, спортын мастер Надмидцэрэнгийн Гүнчин-Иш,
Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ганзэв клуб Аймгийн мэргэн, спортын мастер Балжиннямын Ганбат,
Дөрөвдүгээр байр: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Шадар ван клубийн харваач Аймгийн мэргэн, спортын мастер Самданжавын Эрдэнэзуу
Тавдугаар байр Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Баянхонгор аймгийн үндэсний сурын холбоо Цэц номгон ХХК-ны харваач Монгол улсын гарамгай харваач Баярдаваагийн Баянмөнх,
Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Өмнөговь аймгийн Номгон Сумын Уугуул Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин Спорт хорооны Есүхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын онч харваач Батхуягийн Сүрэнжаргал,
Дэд байр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Дөрвөлжин сумын харьяат “Жавхлант мэргэдийн Өлгий” клубийн харваач Аймгийн гарамгай харваач, Спортын мастер Хүрэлбаатарын Алтансувд,
Гутгаар байр: Баянхонгор аймгийн харьяат Алдар спорт хороо Алдар Жем интернэйшнил, Зэвсэгт хүчний 339 -р анги Бат хөндий цамхаг ХХК-ны харваач Аймгийн мэргэн, спортын мастер Сүхбатын Тогоохүү,
Дөтгөөр байр: Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат “Жавхлант мэргэдийн өлгий” клуб, Хаан даатгал компанийн харваач Аймгийн мэргэн, спортын мастер Очирбатын Баасанхорол,
Тавдугаар байр: Дархан-Уул аймгийн уугуул Өвөрхангай аймгийн харьяат Үндэсний сурын холбоо, Дуутын нуруу ХХК-ийн харваач Аймгийн мэргэн, спортын мастер Жадамбаагийн Мөнхзаяа нар тус тус байр эзэллээ. Нийт харваач нартаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
🤝 Хамтран зохион байгуулсан: Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, Завхан аймгийн харваачдын холбооны хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “3X3 САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 0...
31/05/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “3X3 САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 05 САРЫН 30 ӨДӨР 13-14, 15-16 ГЭСЭН ХОЁР НАСНЫ АНГИЛЛААР 47 БАГИЙН 188 ХҮҮХЭД ОРОЛЦОЖ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ТУС ТЭМЦЭЭНИЙ 13-14 НАСНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
1-р байр ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ СУРГУУЛЬ,
2-р байр ДЭВШИЛ СУРГУУЛЬ,
3-р байр САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД
1-р байр ЖАВХЛАНТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
2-р байр ДЭВШИЛ СУРГУУЛЬ 1
3-р байр ДЭВШИЛ СУРГУУЛЬ 2
15-16 НАСНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД
1-р байр ЖАВХЛАНТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛ 1
2-р байр ДЭВШИЛ СУРГУУЛЬ
3-р байр ЖАВХЛАНТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 2
ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД
1-р байр САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
2-р байр МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ
3-р байр ДЭВШИЛ СУРГУУЛИЙН БАГ ТУС ТУС ШАЛГАРЛАА

29/05/2026
Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөр
27/05/2026

Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөр

"Завхан Даян” бөхийн дэвжээний сэргэлтийн бэлтгэлийн сорилго барилдаанд Монгол Улсын Заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын х...
27/05/2026

"Завхан Даян” бөхийн дэвжээний сэргэлтийн бэлтгэлийн сорилго барилдаанд Монгол Улсын Заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэж, Улсын начин Б.Чимэдвандан, Аймгийн арслан А.Нармандах нар шөвгөрлөө.

Хүүхэд, багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
26/05/2026

Хүүхэд, багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
25/05/2026

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Address

Zavkhan
Uliastay
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share