Завхан аймгийн цагдаагийн газар

  • Home
  • Завхан аймгийн цагдаагийн газар

Завхан аймгийн цагдаагийн газар Завхан аймгийн цагдаагийн газар

Цагдаагийн албаны эрхэм зорилго: Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг байна./Завхан аймгийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудас/

20/07/2026

Жүжигчин Д.Түвшинтөр: Орон нутгийн замд мал, амьтан гэнэт зам руу орж ирэх эрсдэлтэй тул хурдаа замын нөхцөлд тохируулан, сонор сэрэмжтэй зорчино уу.
#АмраадАюулгүйАялъя 🚗

20/07/2026

🚗Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хамгаалах бүсээ тогтмол зүүж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцъё✅
#АмраадАюулгүйАялъя 🚗🏕️

20/07/2026

✅Болзошгүй үер болон усны аюулаас урьдчилан сэргийлэх нь эрсдэлтэй байдлыг бууруулж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирол амсахаас тань хамгаална.

20/07/2026

✅МАНУУЛЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ
1. Мануул нь гэрийн тэжээвэр муурын хэмжээтэй, Монгол оронд амьдардаг зэрлэг муур юм.
2. Мануул нь төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.
3. Мануул нь муурын төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө
4.Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг
5.Мануул Дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө.
6. Мануул нь дархлалын систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж бусад үед ганц ганцаараа амьдарна.
7. Мануул нь дэлхийн улаан номын жагсаалтад устаж болзошгүй амьтдын тоонд ордог.

Хариуцлага алдсан хором бүрийн ард харуусал үлддэг… #АмраадАюулгүйАялъя🏕️
20/07/2026

Хариуцлага алдсан хором бүрийн ард харуусал үлддэг…
#АмраадАюулгүйАялъя🏕️

Хариуцлага алдсан хором бүрийн ард харуусал үлддэг…

#АмраадАюулгүйАялъя🏕️🚗

Хүүхэд бол таны амьдралын тусгал
20/07/2026

Хүүхэд бол таны амьдралын тусгал

Виз олгох эсэхийг зөвхөн тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар шийдвэрлэдэг‼️
20/07/2026

Виз олгох эсэхийг зөвхөн тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар шийдвэрлэдэг‼️

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Хууль зүй, дотоод хэргийн сайд С...
19/07/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.07.19\ Олон Улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” зусланд ажиллаж, амрагч хүүхдүүдтэй уулзан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хорт зуршил гэх мэт аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярилцлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн тав дугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан АЖЛЫН ХЭСЭГ байгуулагдсан. Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авчээ. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй зуслангуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг зөрчил жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шижтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг бүртгэгджээ.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан аливаа гэмт хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, цахим болон хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох ажлыг эхлүүлснээ онцоллоо. Цаашид Ерөнхий боловсролын сургуулиудад энэ төрлийн мэдлэг мэдээлэл, эрх зүйн боловсролыг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдрийн уулзалтын үеэр хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч, дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх бус, зөв хүнд нь мэдээлж, найзаа хамгаалж сурах нь чухал гэдгийг хүүхдүүдэд уриаллаа.

Цаашид Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах, томчууд болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцолсон юм.

⏱️Хэдхэн секунд хожихын төлөө аюулгүй байдлаа бүү эрсдэлд оруул. #АмраадАюулгүйАялъя🏕️🚗
19/07/2026

⏱️Хэдхэн секунд хожихын төлөө аюулгүй байдлаа бүү эрсдэлд оруул.

#АмраадАюулгүйАялъя🏕️🚗

⏱️Хэдхэн секунд хожихын төлөө аюулгүй байдлаа бүү хойш тавь.

#АмраадАюулгүйАялъя🏕️🚗

19/07/2026

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүү жолоо барь‼️

#АмраадАюулгүйАялъя 🏕️🚗

Address

Цагдаагийн газар

81090

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймгийн цагдаагийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your organization to be the top-listed Government Service?

Share