05/08/2026
✅СУТАЙ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН БЭСРЭГ НААДАМД АЙМГИЙН ЗААН М.ӨГӨӨДЭЙ ТҮРҮҮЛЛЭЭ
Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд зориулсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн заан М.Өгөөдэй уран барилдаан, хүч бяраа гайхуулан түрүүллээ.
Харин тус барилдааны үзүүрт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Монгол Улсын харцага Т.Сайханжаргал шалгарч, наадамчин олноо баясгав.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар