01/03/2026
ЭМГЭНЭЛ
Хар хул овогт Монтгорын Жутаа нь 1956 оны 02 сарын 29-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд ажилчин ард Монтгорын 2 дахь охин болон мэндэлсэн.8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1964 онд Увс аймгийн Өмнөговь сумын 8-н жилийн сургуульд суралцаж төгссөн.1972-1974 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж шаварчин, будагчин мэргэжил эзэмшсэн.1974 онд Увс аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байгаад ар гэр нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжин суурьшсан.1976 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын Эмнэлэгт асрагчаар ажилд орсон.1976, 1977 оны хошой аварга асрагчаар шалгарч байсан.1978 онд Замын-Үүд сумын Төмөр замын "Алтанхаргана" цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлсэн.1983 онд Замын-Үүд сумын төмөр замын эмнэлэгт Хүнс,аж ахуйн няраваар ажилд орсон.2002онд тус эмнэлэгийнхээ Мөнгөн касс аж ахуйн няраваар ажиллаж эхэлсэн.2012онд улсад тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан. Монтгорын Жутаа нь ажиллаж байх хугацаандаа 6-р 5 жилийн гавшгайч болон Тэргүүний ажилтнаар шалгарч, 1988 онд Алдарт эхийн 2-р одон авч байсан.Мөн 2006 онд Тэргүүний төмөр замчин, 2008онд Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын хүндэт медаль, 2011 онд Монгол Улсын Хүндэт төмөр замчин цол тэмдэг, Монгол Ардын Намын Ахмад зүтгэлтэн тэмдэг, Монгол Ардын Намын 90 жилийн ойн медаль, 2014 онд Замын-Үүд сумын 20 жилийн ойн медаль, Хүндэт медаль, 2021 онд Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдэг, 2022 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2024 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.Монтгорын Жутаа нь хамт ажиллаж байсан хамт олондоо нэр хүндтэй, өөрийн ажилдаа хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар сайтай,хань, ижил,үр хүүхэд, найз нөхөд, журмын нөхөддөө түшигтэй хүмүүний хайлан байлаа.
Гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Замын-Үүд сумын Монгол Ардын Намын Хороо