Замын-Үүд чөлөөт бүс / Zamiin-Uud free zone

Замын-Үүд чөлөөт бүс / Zamiin-Uud free zone Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Замын-Үүд чөлөөт бүс / Zamiin-Uud free zone, Government Organization, Zamun Ude.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ОНЦГОЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ШАДАР САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Бүсчилсэ...
06/08/2026

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ОНЦГОЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ШАДАР САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Бүсчилсэн хөгжил, Онцгой байдал хариуцсан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг /2026.08.06/ зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр:
✅Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн санал, төсвийн төслийн үндсэн чиглэл, зорилтыг танилцуулав.

✅2027 оны төсвийн төсөлд:
Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна./Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone/
Шадар сайд Н.Номтойбаяр

“СИН ГУАН НҮҮРСНИЙ ГРУПП” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА“Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө о...
27/07/2026

“СИН ГУАН НҮҮРСНИЙ ГРУПП” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
“Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын Өвөр Монголын “Син Гуан нүүрсний групп” ХХК-ийн удирдлагууд /2026.07.23/ чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-ын Өвөр Монголын “Син Гуан нүүрсний групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Гао Вэнжы, тус группийн харьяа Юньчантун нүүрс тээвэр, борлуулалтын компанийн ерөнхий захирал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр:
✅“Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, газар ашиглалт, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт бүсэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай инженерийн дэд бүтцийн нөхцөл, төсөл хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, бүртгүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалж, хамтран ажиллах боломжийг судлан үзэхийг хүсэв.
✅“Син Гуан нүүрсний групп” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэх 60 аж үйлдвэрийн нэг ба орон нутгийн бодлогын дэмжлэгтэйгээр нүүрс олборлолт, эрчим хүч, цементийн үйлдвэрлэл, архи үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 40 тэрбум юанийн хөрөнгөтэй томоохон аж ахуйн нэгж юм./Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone-"Син Гуан нүүрсний групп" ХХК/
Мэдээний линк: https://zfz.gov.mn/archives/83972

ЗАХИРАГЧ Т.ЕСӨНТӨМӨР БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭНТЭЙ  ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ “Замын-Үүд” чөлөөт...
27/07/2026

ЗАХИРАГЧ Т.ЕСӨНТӨМӨР БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭНТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Кэ Юушэнтэй /2026.07.23/ танилцах уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр:
✅“Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал тэр дундаа Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хил холболтын цэгийг тохирох асуудлаарх нөхцөл байдлын талаар хоёр тал дипломат шугамаар шийдвэрлэхээр хэлэлцэж буйг танилцуулав.
Мөн тус хамтын ажиллагааны бүсийг түр гарцаар нээх асуудлыг хоёр улсын хамтын ажиллагааны бүсийн Менежментийн зөвлөлийн түвшинд харилцан зөвшилцөн тус тусын холбогдох яамд, газруудын саналыг авч ажилласан ч манай талаас түр гарц нээх асуудал нь хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгагдаагүй учир цаашид талууд хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх боломжтой гэдгийг албан ёсоор мэдээлж, мөн хил орчмын аялал жуулчлалыг идэвхитэй хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий консул Кэ Юушэн:
✅ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжих нь бидний хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” -ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс бүх шатанд онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд цаашид “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжих болно” гэдгийг онцоллоо.
Уулзалтад манай талаас “Замын-Үүд” чөлөөт бүсийн мэргэжилтэн Ш.Ихбаяр, Б.Номин-Эрдэнэ нар байлцлаа. /Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone-БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар/
Мэдээний линк:https://zfz.gov.mn/archives/83958

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!Сайхан наадаарай!
10/07/2026

🇲🇳Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!
Сайхан наадаарай!

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО✅Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчилж, "Эдийн засгийн тус...
08/07/2026

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО
✅Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчилж, "Эдийн засгийн тусгай бүс"-ийн тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГИЙН ХҮРЭЭНД:✅ШИНЭ ТӨМӨР ЗАМ, ШИНЭ ГАРЦ, ШИНЭ БОЛОМЖ📌 Нийслэлийн хойд бүсийн гэр хор...
07/07/2026

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГИЙН ХҮРЭЭНД:

✅ШИНЭ ТӨМӨР ЗАМ, ШИНЭ ГАРЦ, ШИНЭ БОЛОМЖ

📌 Нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг эдийн засгийн бүс болгон хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг газар, татвар, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

📌 Төмөр замын шинэ бодлогыг тодорхойлж байна. Гадаад худалдааны ачаа тээвэр Алтанбулаг–Замын-Үүд чиглэлийн нэг босоо тэнхлэг дээр төвлөрч байна. Иймд экспортын төмөр замын шинэ чиглэл, гарцуудыг нэмэгдүүлж, эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах шаардлагатай.

📌 Монгол Улс Ази, Европыг холбосон газарзүйн давуу байршилдаа тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлж, хөрш орнууд болон Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилт дэвшүүллээ.

📌 Хилийн боомт, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн паркуудыг уялдаа холбоотой хөгжүүлж, хамтарсан үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр

МЭДЭГДЭЛ✅ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙhttps://zfz.gov.mn/archives/83953Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Дорноговь Айм...
29/06/2026

МЭДЭГДЭЛ
✅ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ
https://zfz.gov.mn/archives/83953
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Дорноговь Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар Замын-Үүд хотын зар, мэдээ мэдээлэл Замын-Үүд сумын ИТХ-ын ажлын алба

ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛААХилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга ...
25/06/2026

ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга тэргүүтэй албаны төлөөллүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хилийн боомт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулах чиглэлээр /2026.06.24/ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр:
✅“Замын-Үүд” чөлөөт бүс дээр хийгдсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хооронд нь холбох хил дамнасан гол гарцын бүтээн байгуулалт хаана хийгдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцов. /Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone/
Хилийн Боомтын Захиргаа

ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБАНААС ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ ХУРАЛДААН ХИЙЛЭЭМонгол Улсын Шадар сайдын Ажлы...
22/06/2026

ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБАНААС ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ ХУРАЛДААН ХИЙЛЭЭ
Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас өнөөдөр /2026.06.22/ харьяа байгууллагуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар болон салбарын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар:
✅Харьяа байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилт, салбарын бодлого, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.
Энэ үеэр:
✅Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүдийн удирдлагууд хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүн, цаашдын зорилтоо танилцуулав.
Шуурхай хуралдааны төсгөлд:
✅Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил харьяа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө./Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone/
https://zfz.gov.mn/archives/83879
Шадар сайд Н.Номтойбаяр

19/06/2026

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д 06 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж:
✅хил дамнасан тээвэр,логистик,
✅онцгой байдал,
✅стандарт,
✅эдийн засгийн тусгай бүс болон эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжуудыг хэлэлцлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр

Address

Zamun Ude

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97651 264310

Alerts

Be the first to know and let us send you an email when Замын-Үүд чөлөөт бүс / Zamiin-Uud free zone posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Замын-Үүд чөлөөт бүс / Zamiin-Uud free zone:

Shortcuts

Share