Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар

  • Home
  • Russia
  • Irkutsk
  • Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар Эрхүү муж, Бүгд Найрамдах Саха (Якут) Улс, Красноярскийн хязгаар, Кемерово мужууд хамаардаг

06/06/2026
БАЙГАЛИЙН УУР АМЬСГАЛЫН ФОРУМ ЭРХҮҮ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВЭрхүү хотноо 2026 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Ор...
03/06/2026

БАЙГАЛИЙН УУР АМЬСГАЛЫН ФОРУМ ЭРХҮҮ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Эрхүү хотноо 2026 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн Салбар дахь В.Б. Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнд “Байгалийн уур амьсгалын форум” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 13 дугаар чуулга уулзалт зохион байгуулагдав.

Тус форумд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор С.Дэмбэрэл, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн астропаркийн дарга, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор, доцент Б.Бат-Орших, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Б.Батмөнх нар оролцов.

Уг форумын хүрээнд “Экосистемд гаднын нөлөөлөл өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад тулгамдсан асуудлууд,”, “Байгалийн бүс нутагт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийг хэрэгжүүлэх туршлага” шинжлэх ухаан, арга зүйн семинар, “Байгалийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраахад тулгамдсан асуудлууд, ойн болон суурин газрыг байгалийн гал түймрээс хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд прокурорын хяналт тавих туршлага”, “Тусгай хамгаалалттай байгалийн нутаг дэвсгэрүүдэд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд прокурорын хяналтыг тавих, хэрэгжүүлэх практик”, “Амьтны аймгийн объектуудыг ашиглах, хамгаалах нь: онол, практикийн асуудлууд”, Бүх Оросын оюутны эрдэм шинжилгээний хурал “Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлууд” зэрэг сэдвүүдээр онол практикийн хурал болов.

“Байгалийн уур амьсгалын форум”-ын зорилго нь байгаль орчныг хамгаалах, уг асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох гэх мэт асуудлуудыг хэлэлцэхэд оршдог бөгөөд энэ удаагийн форумд прокурор, шүүхийн байгууллагууд, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг төрийн байгууллагууд зэрэг нийт 250 гаруй төлөөлөл оролцов.

АНГАРСК ХОТЫН 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот үүсэн байгуулагдсаны 75 жилий...
02/06/2026

АНГАРСК ХОТЫН 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдав.

Ангарск хотын 75 жилийн ойн арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Б.Батмөнх, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн Чойр хотын ажлын албаны дарга А.Алтаншагай нар оролцож, зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус ойн арга хэмжээний үеэр Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид Ангарск хотын тойргийн захиргааны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.В.Кобозоватай шинжлэх ухаан, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ангарск хот нь 1951 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын аж үйлдвэржилт хөгжсөн томоохон бүс нутгуудын нэг юм. Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр, Ангарскийн электролизийн химийн комбинат, Ангарскийн полимерын үйлдвэр, Ангарскийн азот-бордооны үйлдвэр, Ангарскийн цементийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдтэй. Эдгээрээс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр нь тус хотын хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд автомашины шатахуун, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, тос тосолгооны материал, битум, кокс зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Монгол Улс нийт шатахууныхаа 90 гаруй хувийг Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс хангадаг бөгөөд АИ-92, АИ-95, дизель түлш, агаарын хөлгийн түлш зэргийг импортолдог байна.

30/05/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6-д заасны дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу 2026 оны 06 сарын 01-ний Даваа гарагт Ерөнхий консулын газар ажиллахгүй тул яаралтай үед +79140005589 дугаараар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛС БОЛОН ОХУ: ТҮҮХ, ...
28/05/2026

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛС БОЛОН ОХУ: ТҮҮХ, ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол Улс болон ОХУ: түүх, дипломат харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрхүү хотын Байгалын Улсын Их сургуульд болов.

“Орос Монголын харилцаа цаг хугацааны шалгуураар шалгагдсан, аугаа их Эх орны дайны үед Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсад тусламж үзүүлсэн анхны орнуудын нэг байсан. Өнөөдөр бидний нийтлэг зорилго бол шинэ чиглэл тодорхойлох явдал бөгөөд бидний зорилго бол харилцаа холбооны тавцан бий болгох, шинжлэх ухаан, соёлын төслүүдийн солилцоог бий болгох явдал юм. Ингэснээр Монголын залуучууд орос хэл сурахад таатай боломж бүрдэнэ” гэж Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П.Грибунов онцлон тэмдэглэв.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Олон улсын харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Байгалын Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга Е.В.Тихоновад Монгол Улсын “Найрамдлын Алтан од” медалийг, Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П.Грибунов оюутан Б.Билгүүнд Ю.Цэдэнбалын нэрэмжит тэтгэлгийн дипломыг тус тус гардуулж өгөв.

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дурсгалд зориулсан “Дурсгалын самбар”-ыг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Байгалын Улсын Их сургуулийн ректор О.П. Грибунов нар нээснээр нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Ж.Хажидсүрэн, Эрхүү хотын Эдийн засаг хөгжлийн сайд В.Ю.Цишковский, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Эрхүү хотын анх нөхдийн нийгэмлэгийн тэргүүн В.В.Барышников, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, гавьяат хуульч Г.Арсланбаяр, Жуковын музейн захирал дэд хурандаа Д.Амарсайхан, Этүгэн их сургуулийн Эдийн засаг менежментийн тэнхимийн эрхлэгч О.Цэрэнбазар, тус сургуулийн доктор Н.Отгонбаяр, доктор Г.Өлзийбаяр, дэд профессор Н.Мөнхбаатар, Дархан хотын Политехникийн сургуулийн дэргэдэх судалгааны төвийн тэргүүн С.Хаш-Эрдэнэ болон Эрхүүгийн их, дээд сургуулийн тэргүүлэх эрдэмтэд, 37 доктор, 43 дэд доктор, оюутнууд зэрэг 27 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцов.

АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү мужийн Улсын а...
28/05/2026

АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү мужийн Улсын архивтай хамтран "Монголия: далёкая и близкая. Страницы истории в документах ГАИО" архивын баримтын үзэсгэлэнг 2026 оны 05 сарын 27-нд Эрхүү мужийн Улсын архивын төв байранд гаргав.

Үзэсгэлэнгийн үеэр Эрхүү мужийн Улсын архивын захирал Жабинский Семён Михайлович тус ЕКГ-ын хамт олонд архивын үйл ажиллагаа, цахим сан үүсгэх болон баримтын сан хөмрөгөө танилцуулав.

1941 оны 3-р сарын 29-ний өдрийн "ЗХУ-ын Улсын архивын цуглуулга болон ЗХУ-ын Улсын архивын сүлжээний тухай журам"-ын дагуу Эрхүү мужийн Улсын архив нь байгуулагдсан бөгөөд 1650 оноос хойших 1.2 сая гаруй хадгаламжийн нэгж бүхий 2700 орчим архивын цуглуулга хадгалагдаж байна.

2026 оны 01-р сарын 01-ний байдлаар тус архив болон түүний салбаруудад 46,467 хадгалах нэгжийн 2,523,185 хуудсыг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

2025 оноос баримтуудын хадгалалтын шинж чанарыг сайжруулах, нөхөн сэргээх ажлыг эхэлсэн бөгөөд одоогоор 1,176 файл, 101,446 хуудасны физик байдлыг сайжруулаад байна.

“НАЙРАМДЛЫН СИМФОНИ” ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ ЭРХҮҮ ХОТЫН ФИЛАРМОНИД БОЛОВ.Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат ...
20/05/2026

“НАЙРАМДЛЫН СИМФОНИ” ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ ЭРХҮҮ ХОТЫН ФИЛАРМОНИД БОЛОВ.
Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Консерватор болон ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн Коллежийн оюутан сурагчдын хамтарсан “Найрамдлын симфони” тоглолт Эрхүү хотын филармонид 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болов.

Монгол Улсын Консерваторын 12 сурагч Эрхүү хотноо хүрэлцэн ирж, Эрхүү хотын Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн Коллежийн залуустай нэгэн оркестр болж тоглосон бөгөөд уг тоглолтыг Монголын УДБЭТ-ын удирдаач Түвшинтөгсийн Юндэн удирдаж, Ф.Шуберт, Ж.Бизе, П.И.Чайковскийн бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолч Б.Шаравын симфони-увертюрыг эгшиглүүлэв.

Энэхүү “Найрамдлын симфони” олон улсын хөгжмийн урлагийн төсөл, томоохон тоглолтууд нь 2012 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа амжилттай зохион байгуулагдаж ирсэн билээ.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга А.В.Южаков, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын депутатын ёс зүй, мэдээллийн бодлогын хорооны дарга Г.Ф.Кудрявцева, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Эрхүү мужийн Соёлын сайд О.Н.Полунина нар мэндчилгээ дэвшүүлэв. Филармонийн заал дүүрэн үзэгчид үргэлжилсэн алга ташилтаар тоглолтыг өндөрлүүлэв.

“МОНГОЛ УЛС: АНД НӨХДИЙН ӨГҮҮЛСЭН ТҮҮХ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ КРАСНОЯРСК ХОТОД БОЛОВ.Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат х...
19/05/2026

“МОНГОЛ УЛС: АНД НӨХДИЙН ӨГҮҮЛСЭН ТҮҮХ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ КРАСНОЯРСК ХОТОД БОЛОВ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд “Монгол Улс: анд нөхдийн өгүүлсэн түүх” үзэсгэлэнгийн нээлт Красноярск хотын Урлагийн Академийн Урал, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн салбарын уран зургийн галерейд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болов.

“Монгол Улс: анд нөхдийн өгүүлсэн түүх” үзэсгэлэн нь Монгол Улс болон ОХУ-ын олон жилийн соёлын найрсаг харилцааны бодит илэрхийлэл бөгөөд хоёр орны түүх, уламжлал, оюуны өвийг онцлон харуулсан ба Монгол орны хосгүй байгаль-уудам тал нутаг, сүрлэг уулс, Монголын ард түмний өвөрмөц чанар, халуун дулаан сэтгэлийг харуулахаас гадна 1939 оны Халх голын тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн мөр зэрэгцэн тулалдсан тухай харуулсан бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэнд уран зураг, фото зураг, баримлын 60 гаруй бүтээл дэлгэгдсэн.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын ГХЯ-ны Красноярск хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Д.С.Макин, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Ж.Хажидсүрэн, Красноярскийн хязгаарын Хууль тогтоох хурлын Боловсрол, соёлын хорооны орлогч дарга И.Н.Субочева, Красноярскийн хязгаарын Захирагчийн албаны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.А.Царёва, Красноярск хотын Урлагийн академийн Урал, Сибирь, Алс дорнодын бүс нутгийн салбарын захирал М.Ю.Шишин, Красноярск хотын захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга И.Б. Дозорцева, ОХУ-ын Красноярск хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Е.А.Кузьмин болон МУИС-ийн Дорнодын салбарын Нийгмийн хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Цэнгэлмаа, мөн сургуулийн Күнзийн тэнхимийн 4-р курсийн оюутан Б.Ариунзаяа, МУИС-ын Дорнодын салбарын гадаад харилцаа, эрдэм шинжилгээний ажил хариуцсан Р.Сүглэгмаа нар оролцов.

“ХАВРЫН БАЯР” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суралцаж буй оюутан залуусын “Хаврын баяр” арга хэмжээг...
18/05/2026

“ХАВРЫН БАЯР” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суралцаж буй оюутан залуусын “Хаврын баяр” арга хэмжээг 2026 оны 05 сарын 16-ны өдөр Эрхүүгийн Зам харилцааны их сургууль дээр зохион байгуулав.

Арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулийн Гадаад оюутнуудтай харилцах сургалтын хэлтсийн эрхлэгч Оксана Викторовна Ловчагина, Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Богатов Максим Юрьевич, ОХУ-ын Прокурорын Их Сургуулийн Эрхүү хот дахь салбар сургуулийн Эрүүгийн хуулийн хүрээлэнгийн Боловсрол, арга зүйн хэлтсийн мэргэжилтэн Вероника Георгиевна Степанова нар уригдан оролцов.

Эрхүү дэх Монгол Оюутны холбооноос нийт оюутан залуусын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, гар барилдаан, АХА тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд шагналыг “Хаврын баяр” арга хэмжээний үеэр гардуулав. 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан спортын арга хэмжээнүүдэд үзүүлсэн амжилтаараа энэ жилийн шилжин явах шилдгийн шилдэг цомыг Эрхүүгийн Үндэсний Судалгаа Техникийн их сургууль (ИрНИТУ) хүртэв.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод 2025-2026 оны хичээлийн жилд нийт 9 бакалавр, 1 ординатор, 6 аспирант суралцан төгсөж байгаа бөгөөд сурлагын амжилт, спорт, урлаг, олон нийтийн ажилд оролцож буй идэвх санаачилгыг нь харгалзан дараах оюутнуудыг шагнав. Үүнд:
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны өргөмжлөлөөр Эрхүүгийн Их Сургуулийн аспирант Баттулгын ХОС-ЭРДЭНЭ;
- Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас "ШИЛДЭГ ОЮУТАН" өргөмжлөлөөр Эрхүүгийн Анагаах Ухааны Их сургуулийн оюутан Бэхбатын СОНДОР;
- Монголын Оюутны Холбооны “МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” цол тэмдгээр Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн оюутан Уянгасайханы ЭНХЗАЯА;
- Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал “АЛТАН ОД” медалиар Эрхүүгийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутан Өнөрбатын ТҮВШИН;
- Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны “МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ” медалиар Байгалийн Улсын Их Сургуулийн аспирант Зандансүрэнгийн ОЮУН-УНДРАХ нарыг шагнав.

Төгсөж буй болон “Хаврын баяр”-т хүрэлцэн ирсэн оюутан залуусдаа Эрхүү хотын оюутны хамтлаг урлагийн тоглолтоо толилуулж, цаашдын сурлага, ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөв.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ”Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монго...
18/05/2026

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ”
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар санаачлан Эрхүүгийн Монгол оюутны холбоо, Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” монгол бичгийн студи хамтран 2026 оны 05 сарын 15-ны өдөр Байгалын Улсын их сургуулийн “Художественный театр”-т “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж, бийрийн бичлэгийн мастер класс зохион байгуулав. Үндэсний бичиг үсгийн баярыг зохион байгуулахад Монгол Улсын Үндэсний номын сан, Монцамэ агентлаг, Монгол бичгийн нийгэмлэг дэмжиж хамтран ажиллав.

Баярын арга хэмжээг Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Байгалын Улсын их сургуулийн Судалгаа, олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал, проректор Санина Людмила Валерьевна, “Хараацай” монгол бичгийн студийн ахмад багш Загдаева Любовь Барасавна нар нээж үг хэлэв.

Энэ үеэр “Хараацай” монгол бичгийн студийн суралцагсад уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэж, нийт 60 орчим хүн оролцсоноос мастер класст 30 хүн хамрагдав. Уран бичлэгийн үзэсгэлэн “Художественный театр”-т 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

“Хараацай” монгол бичгийн студийн багш Лубсанова РинчинХанда Банзаракшаевна бийрийн бичлэгийн анхан шатны мэдэгдэхүүнийг зааж, “Мөнх тэнгэрийн босоо бичиг үеийн үед мөнхрөх болтугай” хэмээн бийрээр бичиж, мастер класс үзүүлэв.

Ерөнхий консул Б.Ичинхорлоо, “Хараацай” дугуйлангийн ахмад багш Загдаева Любовь Барасовна, Эрхүүгийн Монгол оюутны холбооны тэргүүн В.Тэмүүжин нар мастер класст суралцагсдад “Талархал”, гарын бэлгийг гардуулсан бөгөөд энэ үеэр “Хараацай” монгол бичгийн студийн багш Лубсанова Ринчинхандад Монгол Улсын Боловсролын яам, Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчлэн хийд, Монгол бичгийн нийгэмлэгээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол туургатны миний монгол бичиг” олон улсын Х уралдааны тусгай байрын шагналыг гардуулав.

Address

Улица Лапина 11
Irkutsk
664003

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share