Embassy of Mongolia to the Kingdom of Sweden

Embassy of Mongolia to the Kingdom of Sweden Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам
(38)

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Шведийн Хаант Улсад өнөөдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдварын 7 тохиолдол бүртгэгдээд байна. Цаа...
28/02/2020
citizen.gov.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шведийн Хаант Улсад өнөөдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдварын 7 тохиолдол бүртгэгдээд байна. Цаашид вирусын тархалт нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн хувийн ариун цэврийг чанд сахиж, дараахь зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.

• Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийт цугласан газар зорчих хөдөлгөөнөө хязгаарлах
• Гараа савангаар 30 секундаас дээш угаах
• Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
• Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
• Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
• Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
• Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Танд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан амны хаалт зүүж, Шведийн эрүүл мэндийн үйлчилгээний 1177 дугаарт, эсхүл тус Элчин сайдын яамны +46 733995557 шуурхай утсанд яаралтай хандана уу.
Түүнчлэн Та бүхэн https://citizen.gov.mn цахим хуудсаар бүртгүүлэх, боломжгүй тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын д....

28/02/2020
26/02/2020
zasag.mn

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ төрлийн коронавирусын (COVID 19) тархалт хурдацтай нэмэгдэж, дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80591 тохиолдол бүртгэгдээд байна.

Шведийн нийтийн эрүүл мэндийн агентлагаас уг өвчний тархах эрсдлийг “Маш бага”-аас “Бага”-руу шилжүүлснээ зарлалаа. Эрсдлийн үнэлгээ нь “Маш бага”, “Бага”, “Дундаж”, “Өндөр”, “Маш өндөр” гэсэн шатлалтай юм байна.

Өвчний тархалт олон улсад нэмэгдэж байгаатай холбогдуулан Шведийн нийтийн эрүүл мэндийн байгууллагаас ойрын хугацаанд дараахь улс руу зорчсон иргэд ханиах, амьсгалахад бэрхшээлтэй байх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл бусдаас өөрийгөө тусгаарлаж, 1177 дугаарт залгаж мэдэгдэхийг анхааруулж байна.
Үүнд:
- БНХАУ
- Италийн Ломбарди, Пиемонте, Эмилия Романя,
Венето мужууд,
- Иран
- Өмнөд Солонгос

Иймд иргэд Та бүхэн шведийн холбогдох байгууллагуудаас өгч буй зааварчилгааг чанд мөрдөж, онц шаардлагагүй тохиолдолд БНХАУ, Өмнөд Солонгос, Иран, Итали Улсууд руу зорчихгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Уг өвчний тархалт болон Швед Улсаас авч буй арга хэмжээний талаарх албан ёсны мэдээллийг www.krisinformation.se цахим хуудаснаас, Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг www.zasag.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой.

Коронавирусын (COVID 19) тархалтын мэдээ:

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 80591 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 28001, нас барсан 2709 байна. Улсаар авч үзвэл, Солонгос 1146 (+253), Япон 170 (+11) (Diamond Princess cruise 691), Сингапур 90 (+1), Тайланд 37 (+2), Иран 95 (+34), Малайз 23 (+1), Эмират 13, Вьетнам 16, Филиппин 3, Энэтхэг 3, Балба 1, Камбож 1, Шри Ланка 1, Израйл 2, ОМАН 2, Ливан 1, Ирак 1, Кувейт 8 (+7), Бахрейн 23 (+22), АФГАНИСТАН 1, Герман 16, Франц 12, ИБУИНХУ 13, Итали 323 (+94), ОХУ 2, Испани 7 (+5), Швед 1, Швейцарь 1, Австри 2, Финланд 1, Бельги 1, АНУ 53, Канад 11 (+1), Австрали 22 (+1), Египет 1, Алжир 1 (Хятадаас гадна 37 улс) байна.

Швед Улсад ажиллаж амьдарч буй Б.Хатанбаатар, З.Пүрэвсүрэн нарын гэр бүлд шинээр мэндэлсэн ихрүүд болох Х.Сондор, Х.Сэнд...
21/02/2020

Швед Улсад ажиллаж амьдарч буй Б.Хатанбаатар, З.Пүрэвсүрэн нарын гэр бүлд шинээр мэндэлсэн ихрүүд болох Х.Сондор, Х.Сэндэр нарын Төрсний гэрчилгээг Элчин сайд Т.Жанабазар гардуулан, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Монголын үрс маш олон болтугай!

https://president.mn/13263/?fbclid=IwAR2zQodqnF1ucV3In7LSAu_V27N9BnS6XDcdALNCAD0wvHhzRE3WnBI0XX8
21/02/2020
Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна - Монгол Улсын Ерө

https://president.mn/13263/?fbclid=IwAR2zQodqnF1ucV3In7LSAu_V27N9BnS6XDcdALNCAD0wvHhzRE3WnBI0XX8

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газ...

21/02/2020

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтыг үндэслэн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

NOTICE!

The Embassy will be closed during February 24-26 due to Mongolian Lunar New Year.

Embassy of Mongolia in Stockholm

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...
20/02/2020

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт цаашид идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэн хэлэв.

http://consul.mn/index.php?moduls=19&id=250
10/02/2020
Consul.mn

http://consul.mn/index.php?moduls=19&id=250

Шенгений визийн журам буюу визийн кодекст оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг ...

http://consul.mn/index.php?moduls=19&id=253
10/02/2020
Consul.mn

http://consul.mn/index.php?moduls=19&id=253

БНХАУ-д гарсан шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор олон улсын зарим агаарын тээврийн компаниуд Хятад улс руу хийх нислэг...

citizen.gov.mn
31/01/2020
citizen.gov.mn

citizen.gov.mn

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын д....

“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛДМонгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөт...
24/01/2020
irgediin burtgel mayagt.docx

“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Алдарт эх”-ийн одонг Хилийн чанадад суугаа болзол хангасан эхчүүдэд суугаа оронд нь олгож байхаар болсны дагуу дараах материалыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус ЭСЯ-нд бүрдүүлж өгнө үү. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет зэрэг болно.

Анкет татах линк
https://drive.google.com/file/d/1PT34hDMCDPtVINuGaKhPQV_OEfGiPVo_/view

Иргэдийн анхааралд!Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулий...
09/01/2020

Иргэдийн анхааралд!

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын дагуу хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 онд улсын хэмжээнд болон хилийн чанадад зохион байгуулж буй тул Та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

31/12/2019

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.4. дэх заалтыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

NOTICE!

The Embassy will be closed during January 01, 2020 due to National Holiday of Mongolia.

Embassy of Mongolia in Stockholm

22/11/2019

Иргэдийн анхааралд

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам

25/10/2019

Иргэдийн анхааралд!

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг хүний эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцаж мэдээлэл солилцоно. Энэхүү уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цагт Cенсус /Sensus studieförbund Stockholm/ төвд болно.

Хаяг: Torkel Knutssonsgatan 39, 11849 Stockholm

Хамтран ажиллагч: Шведийн Хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам,
Швед дэх Монголчуудын Холбоо,
Sensus Stockholm

14/10/2019

Иргэдийн анхааралд!

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг хүний эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцаж мэдээлэл солилцоно. Энэхүү уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цагт Cенсус /Sensus studieförbund Stockholm/ төвд болно.

Хаяг: Torkel Knutssonsgatan 39, 11849 Stockholm

Хамтран ажиллагч: Шведийн Хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам,
Швед дэх Монголчуудын Холбоо,
Sensus Stockholm

Гадаад харилцааны яам
11/10/2019

Гадаад харилцааны яам

Консулын үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн итгэмжлэлийг ирсэн эсэхийг цахимаар шалгадаг боломжийг нэвтрүүлэв.

Цаашид утсаар эсвэл өөрийн биеэр ГХЯ-нд ирж итгэмжлэл ирсэн эсэхийг асуух шаардлагагүй боллоо.

05/07/2019

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1. дэх заалтыг үндэслэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд болох 2019 оны 7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

NOTICE!

The Embassy will be closed during July 11-15, 2019 due to National Holiday of Mongolia.

Embassy of Mongolia in Stockholm

23/04/2019

https://ikon.mn/n/1jt8

Капитал банкны эрх хүлээн авагч харилцагчдын нэхэмжлэлийг 4-р сарын 22-ноос 6-р сарын 20-ныг хүртэл хүлээж авахаар болсон байна. Хилийн чанадад буй тус банкны харилцагчид итгэмжлэл үйлдэн өөрийн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргах боломжтой.

Гадаад харилцааны яам
12/03/2019
Гадаад харилцааны яам

Гадаад харилцааны яам

ГЕРМАНЫ ВИЗ МЭДҮҮЛГИЙН ТӨВ НЭЭГДЭНЭ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудаснаас авах боломжтой.

Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР

Adress

Svärdvägen 25B
Stockholm
182 33

Tunnelbana, Mörby Centrum station (Danderyd)

Allmän information

The Embassy of Mongolia has been functioning in Stockholm since early October 2009, to promote the development of relations and cooperation between the two countries. On Tuesday, 2 December 2009, Mongolia’s national flag was formally raised in Svärdvägen 25B, Danderyd, to mark the opening of the Embassy of Mongolia in the Kingdom of Sweden. The event was witnessed by Embassy officials, including H. E. Mr. Baldan Enkhmandakh, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Kingdom of Sweden and representatives of the Mongolian community living and studying in Stockholm.

Öppettider

Måndag 08:00 - 17:00
Tisdag 08:00 - 17:00
Onsdag 08:00 - 17:00
Torsdag 08:00 - 17:00
Fredag 08:00 - 17:00

Aviseringar

Var den första att veta och låt oss skicka ett mail när Embassy of Mongolia to the Kingdom of Sweden postar nyheter och kampanjer. Din e-postadress kommer inte att användas för något annat ändamål, och du kan när som helst avbryta prenumerationen.

Kontakta Affären

Skicka ett meddelande till Embassy of Mongolia to the Kingdom of Sweden:

Närliggande statliga tjänster


Kommentarer

"Аав хүү хоёр"
Монгол чулуун шатрыг гадаад зах зээлд борлуулах боломж суваг санал болгох хүмүүс байвал линкээр орж холбогдоод, өнгө загвар, сав баглаа боодлын саналаа хэлж захиалж болно.