09/03/2026
🇲🇳 ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2026 оны 9 дүгээр сарын 26–27-ны өдрүүдэд Денвер хотод консулын үйлчилгээ үзүүлэх гэж байна.
📅 9-р сарын 26: 09:30–18:30
📅 9-р сарын 27: 09:30–16:30
📍 Хаяг: 2851 S Parker Rd, Aurora, CO 80014
📞 Утас: 415-858-9524
Үзүүлэх үйлчилгээ:
Иргэний шинэчилсэн бүртгэл /16, 25, 45 нас/,
итгэмжлэл нотариатын үйлчилгээ,
гэрлэлтийн бүртгэл,
төрсний бүртгэл,
гадаад паспорт болон буцах үнэмлэх захиалга,
АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт болон консулын бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө.
⚠️ Үйлчилгээ авахаар ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа авч ирнэ үү.
Мөн Ерөнхий консул Ж.Соёлмаа 2026 оны 9-р сарын 26-ны Бямба гарагт Колорадо мужид оршин суугаа иргэдтэй уулзалт хийх тул Та бүхнийг оролцохыг урьж байна