Mongolian Embassy to Vietnam

Mongolian Embassy to Vietnam Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ

Warmest Congratulations to Viet Nam 🇻🇳🏆Warmest and most sincere congratulations to        Viet Nam on its remarkable vic...
27/08/2026

Warmest Congratulations to Viet Nam 🇻🇳🏆

Warmest and most sincere congratulations to Viet Nam on its remarkable victory in the ASEAN Cup 2026!

This outstanding achievement is a source of great pride for the Vietnamese people and a testament to the team’s talent, determination, unity and indomitable spirit.

May this memorable triumph bring immense joy to Viet Nam and inspire even greater achievements in the future. Wishing the Vietnamese national team continued success and many more glorious victories ahead! ⚽🏆🇻🇳

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН-Д БАРААЛХАВ 🇲🇳🇻🇳 Монгол Улсаас Бүгд Найрамдах Социали...
26/08/2026

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН-Д БАРААЛХАВ

🇲🇳🇻🇳 Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав.

✅ Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д уламжилж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын Тамгын газар болон Монгол, Вьетнамын Парламент дахь Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын засаглалын чиглэлээр туршлага солилцох, харилцан айлчлалыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.

✅ Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх бодит боломж, нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

✅ Элчин сайд Г.Хулан удахгүй тохиох БНСВУ тунхагласны түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Ассамблейн дарга болон гишүүдээр уламжлан Вьетнамын найрсаг ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглэв.

🇻🇳 БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь Вьетнамын ард түмний төрийн эрх мэдлийн дээд төлөөллийн байгууллага бөгөөд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай парламент юм. Тус Ассамблей нь нийт 500 гишүүнтэй, үүнээс 30 хувийг эмэгтэй гишүүд эзэлж буй нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чухал үзүүлэлт болж байна.

✅ Чан Тань Ман нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргаар 2 дахь удаагаа улиран сонгогдсон төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН “ХО ГЫӨМ” ДУУРИЙН ТЕАТРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВМонгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эр...
21/08/2026

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН “ХО ГЫӨМ” ДУУРИЙН ТЕАТРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа "Хо Гыөм" дуурийн театрын захирал, Ардын жүжигчин, хошууч генерал Нгуен Гонг Бая-тай уулзаж, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Монголын сонгодог урлагийг сурталчлан таниулах, хоёр орны дуурийн театрууд хооронд холбоо тогтоох, улмаар хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, сонгодог урлагийн уран бүтээлчид, дуурийн дуучдыг оролцуулсан хамтарсан соёлын тоглолт зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

"Хо Гыөм" дуурийн театр нь 2023 онд World Travel Awards (WTA) байгууллагаас дэлхийн шилдэг 10 дуурийн театрын нэгээр шалгарч, олон улсын сонгодог урлаг, дуурийн тоглолтыг өөрийн тайзнаа толилуулдаг болно.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 ...
17/08/2026

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫНГАДААД ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА БНСВУ-ын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Нгу...
14/08/2026

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫН
ГАДААД ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА

БНСВУ-ын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хуланг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүнчлэн тээвэр логистикийн холболтыг сайжруулах чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний харилцан айлчлалын агуулга, бэлтгэл ажлын талаар санал солилцож, хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тогтов.

Гадаад хэргийн яамд хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, ахмад, дунд болон залуу үеийн дипломатчдын солилцоог дэмжих, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар үр дүнтэй ярилцав.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг@

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН РОКС ГРУППЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Ул...
28/07/2026

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН РОКС ГРУППЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Вьетнамын Рокс (ROX) группын Ерөнхий захирлын орлогч Нгуен Вьет Сөн-ийг хүлээн авч уулзаж, тус группын Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд буй эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төслийн талаар мэдээлэл авч, хоёр улсын бизнес, аж ахуйн нэгжүүдийн харилцааг дэмжих боломжийн талаар санал солилцов.

Уулзалтаар Рокс групп нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хэрэгжүүлж буй Эрчим хүч хуримтлуулах батерейн цахилгаан станц төслийн явцын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай үл хөдлөх хөрөнгө, банк, санхүү зэрэг бусад салбарт ч хамтран ажиллах боломжууд байгааг тэмдэглэв.

Рокс групп нь 1996 онд байгуулагдсан Вьетнамын тэргүүлэх хувийн хэвшлийн компаниудын нэг бөгөөд сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, банк, санхүү, зочид буудлын менежмент, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус групп нь Вьетнам төдийгүй олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУЖ БАЙСАН АХМАД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Монгол Улсаас Бүгд Найрам...
24/07/2026

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУЖ БАЙСАН АХМАД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр БНСВУ-аас Монгол Улсад сууж байсан ахмад Элчин сайд нарыг хүндэтгэн хүлээн авч, нөхөрсөг зоог барив.

Уулзалтаар Элчин сайд Г.Хулан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, өргөжүүлэн бэхжүүлэхэд Элчин сайд нарын оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, энэхүү нандин харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн арвин туршлагаа цаашид ч харамгүй хуваалцан, хамтын ажиллагааны гүүр болон дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайд нар Г.Хулан Элчин сайдад амжилт хүсээд Монгол Улсыг өөрсдийн хоёр дахь эх орон хэмээн үздэгээ онцлон тэмдэглэж, Монголын уудам тал нутаг, үзэсгэлэнт, онгон дагшин байгаль нь тэдний сэтгэл зүрхэнд үргэлж нандин дурсамж болон оршдгийг дурдан Монгол, Вьетнамын харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд цаашид ч бүхий л сэтгэл зүтгэлээ зориулан, өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад Элчин сайд Хоанг Дуан Тинь (2010-2014), Элчин сайд Фан Данг Дыөнг (2014–2017), Элчин сайд Доан Ти Хыөнг (2017–2020) нар оролцов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

14/07/2026
13/07/2026

Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ.

https://president.mn/38658/

🇲🇳🇻🇳 БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгө...
12/07/2026

🇲🇳🇻🇳 БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөрийн урилгаар Монгол Улсад айлчилж байна.

At the invitation of Mr. A. Uilstuguldur, Chief of Staff of the Office of the President of Mongolia, Mr. Le Khanh Hai, Chairman of the Office of the President of the Socialist Republic of Vietnam, is paying an official visit to Mongolia.

https://www.facebook.com/share/1DnbNhfHCw/

Chief of Staff of the Office of the President of Mongolia, Uilstuguldur Altankhuyag, received Chairman of the Office of the President of the Socialist Republic of Vietnam Le Khanh Hai, who is currently visiting Mongolia.

Address

44/6 Van Bao Street, Ngoc Ha Ward
Hanoi
[email protected]

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+842438453009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Embassy to Vietnam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Embassy to Vietnam:

Shortcuts

Share