09/03/2021
Яагаад стандарт хэрэгтэй вэ
Нийгмийн бүх л салбарт тухайн салбарын хэм хэмжээг тогтоосон хууль, дүрэм, журам, стандартууд хэрэгжиж байдаг. Тэр дундаас өнөөдөр Монгол улсын автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа MNS4598: 2020 стандартыг тойрсон элдэв хэрүүл маргаан талцал бий болгож цөөн хэдэн хүний ашиг сонирхол, илт турхиралтаар олон нийтийн мэдээлийн хэрэгсэл, сошиал сүлжээг ашиглан ард иргэдэд буруу ташаа мэдээлэл их түгээх боллоо. Энэ талаар тайлбарлаж хэлэхийн өмнө яагаад стандарт хэрэгтэй байдаг вэ, яагаад түүнийг бүх нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар товч тайлбарыг хүргэе
Монгол улс нь 1968 онд батлагдсан Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн нийтлэг шаардлагуудыг даган биелүүлэх үүрэг хүлээсэн улс дэлхийн 100 шахам улсын нэг билээ. Энэхүү конвенци болон түүний шинэчилсэн хэлэлцээрүүд, дагалдан гарсан зохицуулалтуудын дагуу эдгээр улс орнууд замын хөдөлгөөний дүрэм болон тухайн улс орны авто зам дээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж зохицуулж байдаг. Манай улс ч энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол улсад зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй техникүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж MNS4598 стандартыг боловсруулан мөрддөг. Уг стандарт нь анх 2003 батлагдан, 2011, 2020 онуудад нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөж байгаа билээ.
Автозамын стандарт бус ашиглалт буюу даац хэтрүүлэн ачсанаас үүдэн зам, замын байгууламж маш ихээр эвдэрч зөвхөн замын засвар арчлалтанд жил бүр 40-50 орчим тэрбум төгрөг зарцуулж, замтээврийн ослын улмаас жил бүр 500 шахам Монгол хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсаар байна.
Хүн бүр автозамын хөдөлгөөнд жолооч эсвэл зорчигч байдлаар оролцдог бөгөөд энэхүү стандарт хэм хэмжээ нь та бидний аюулгүй байдал, амьд явах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндсэн суурь зохицуулалт болж байдаг билээ.
Гэтэл сүүлийн үед стандарт бус 17м урттай чиргүүл бүхий (Semi trailer) хэсэг бүлэг нөхдүүд нийлж сошиал сүлжээг ашиглан 2003 оноос өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн хагас чиргүүл нь 12м, хагас чиргүүл бүхий автоугсрааны зөвшөөрөгдөх уртын хэмжээг 16.6м -с ихгүй байна гэсэн заалтыг эсэргүүцэж стандарт бус тээврийн хэрэгслийн автозам болон нийгэм, олон нийтийн аюулгүй байдалд учруулах хор хохирлыг үл тоон өөрсдийн бизнесийн эрх ашгийг тэргүүнд тавьж олон нийтэд илт буруу ташаа мэдээлэл түгээж иргэдийг турхирч байгаа нь хариуцлагагүй бас харамсалтай.
Эсэргүүцэж буй цөөн бүлэг хүмүүсийн нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зураг бичлэг нь гэсэн Монгол улсын иргэн таны, бидний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрхэд ноцтой халдсан нийтийн өмчийг эвдэн сүйтгэх тодорхой утга агуулыг илэрхийлсэн байгааг эрхэм уншигч та тунгаан болгоох буй заа.
Хагас чиргүүлийн уртыг хэмжихдээ чирэгчтэй холбогдох механизмаас хойш хэмждэг гэх мэт энгийн ойлголтуулыг ч судлаж мэдэхгүйгээр олон нийтийг хууль бус шаардлагадаа хамаатуулах нь олон нийтийн техникийн мэдлэггүй байдлыг нь ашиглах хуулийн хариуцлагатай гэдгийг та бүхэн тунгаах бизээ. (Зураг 1)
Даацыг хэрхэн хэтрүүлж ачиж замыг эвдэлдэг талаарх олон баримтыг үл нуршин стандартыг эсэргүүцэж буй цөөн тооны бүлэг хүмүүсийн стандарт бус чиргүүлээр ачсан, өөрсдөө нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зургуудаас хуулбарлан оруулсан болно.
Стандартаа мөрдөж замаа хайрлацгаая