Embassy of Mongolia to the Czech Republic

Embassy of Mongolia to the Czech Republic Kontaktní informace, mapa a trasa, kontaktní formulář, otevírací doba, služby, hodnocení, fotky, videa a oznámení od Embassy of Mongolia to the Czech Republic, Vládní organizace, Na Marně 5, Prague.

[English below]МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 🇲🇳 🦖  🇨🇿 🔹Элчин сайд Б.Болормаа...
13/08/2026

[English below]

МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 🇲🇳 🦖 🇨🇿

🔹Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БНЧУ-ын Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукештэй уулзаж, 2027 онд Прага хотноо нээлтээ хийх Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болон хоёр улсын музей, соёлын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

🔹Элчин сайд Б.Болормаа Үндэсний музейн удирдлага, хамт олонд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, Монголын түүх, соёлын өвийг Чехийн болон гадаадын олон нийтэд өргөнөөр сурталчилсанд талархал илэрхийлж, тус үзэсгэлэнг 75 мянга орчим хүн үзсэн нь хоёр улсын соёлын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал болсныг тэмдэглэв.

🔹Уулзалтаар Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнд дэлгэх үзмэрүүдийн сонголт, бэлтгэл, тээвэрлэлт, үзэсгэлэнгийн орон зай, нээлтийн арга хэмжээ, хугацаа зэрэг зохион байгуулалтын асуудлыг ярилцав. Ерөнхий захирал Михал Лукеш үзэсгэлэнгийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлээд, уг үзэсгэлэн нь Монголын үлэг гүрвэлийн хосгүй олдворуудыг олон нийтэд толилуулах цар хүрээ, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлоороо Европ төдийгүй олон улсын хэмжээнд онцгой үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

🔹Талууд энэхүү үзэсгэлэн нь палеонтологи, байгалийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол, Чехийн Иж бүрэн түншлэл, уламжлалт найрсаг харилцаа, соёлын солилцоог улам бэхжүүлэх чухал төсөл болохыг онцлов.

🔹Элчин сайд Б.Болормаа уг үзэсгэлэн нь Монголын түүх, байгалийн хосгүй өвийг олон улсад сурталчлан таниулах, улмаар Монгол Улсыг зорих жуулчдын сонирхлыг нэмэгдүүлэх өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, үзэсгэлэнгийн бэлтгэл, зохион байгуулалтад ЭСЯ-наас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
__________________________________

AMBASSADOR MEETS WITH DIRECTOR GENERAL OF THE NATIONAL MUSEUM

🔹On 13 August 2026, H.E. Ms Bolormaa Batsaikhan, Ambassador of Mongolia to the Czech Republic, met with Dr Michal Lukeš, Director General of the National Museum of the Czech Republic, to discuss preparations for the Mongolian dinosaur exhibition scheduled to open in Prague in 2027, as well as future cooperation between the museums and cultural institutions of the two countries.

🔹Ambassador B.Bolormaa congratulated Dr Lukeš and the National Museum team on the successful organization of the international exhibition “Chinggis Khaan,” which introduced Mongolia’s rich history and cultural heritage to Czech and international audiences. She noted that the exhibition attracted approximately 75,000 visitors and became a landmark cultural event, making an important contribution to cooperation between Mongolia and the Czech Republic.

🔹During the meeting, the two sides discussed key organizational aspects of the forthcoming dinosaur exhibition, including the selection, preparation and transportation of exhibits, the exhibition space, the opening ceremony and the overall schedule.

🔹Dr Lukeš informed the Ambassador that preparations were proceeding according to plan. He expressed confidence that, given the unique Mongolian dinosaur fossils to be presented and the exhibition’s considerable scientific and educational value, it would become an exceptional event not only in Europe but also internationally.

🔹The two sides emphasized that the exhibition would provide an important platform for expanding cooperation in palaeontology and the natural sciences, while further strengthening the Comprehensive Partnership between Mongolia and the Czech Republic, their longstanding friendship and cultural ties.

🔹Ambassador B.Bolormaa expressed confidence that the exhibition would offer an excellent opportunity to showcase Mongolia’s unique natural and historical heritage internationally and stimulate greater interest in Mongolia as a travel destination. She reaffirmed the Embassy’s commitment to supporting the preparation and successful organization of the exhibition in every possible way.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

[English below]ЧЕХИЙН МОНГОЛЧ ЭРДЭМТЭН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА 🇲🇳 🇨🇿🔹Монгол Улсын Ерөнхийлөгчийн ...
10/08/2026

[English below]

ЧЕХИЙН МОНГОЛЧ ЭРДЭМТЭН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА 🇲🇳 🇨🇿

🔹Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурал 2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

🔹Энэ удаагийн Их хуралд дэлхийн 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл, түүх, соёл, өв уламжлалын судалгааны шинэ үр дүнг хэлэлцэн, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байна. Дэлхийн олон орны монголч эрдэмтэн, судлаачдыг нэг дор цуглуулсан Монголч эрдэмтний XIII их хурал нь Монгол судлалын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хэл, түүх, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах чухал арга хэмжээ юм. “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдвийн хүрээнд Монголын уламжлалт өв, хэл, соёл, түүхийн судалгааг орчин үеийн шинжлэх ухааны арга зүй, судалгааны шинэ чиг хандлагатай уялдуулан хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн Их хурал онцлог болж байна.

🔹Их хуралд Чех Улсын Карлын их сургуулийн Монгол хэлний төвийн багш, монгол судлаач Вероника Капишовска оролцож байна. Тэрээр Карлын их сургуульд монгол хэл, Монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлж, Чех Улсад Монголын хэл, түүх, соёлын талаарх мэдлэг, судалгааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эрдэмтдийн нэг юм. Чехийн монголч эрдэмтэн тус хуралд оролцож байгаа нь Монгол, Чехийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын Монгол судлалын байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

https://x.com/Newsroommongol/status/2086690430167437783?s=54&t=TADwk-F2zhwrUzO0we9PUw
__________________________________
CZECH MONGOLIST PARTICIPATES IN THE 13TH INTERNATIONAL CONGRESS OF MONGOLISTS

🔹The 13th International Congress of Mongolists, entitled “Mongolian Studies: Tradition and Modernity,” is taking place in Ulaanbaatar from 10 to 13 August 2026 under the auspices of the President of Mongolia.

🔹More than 570 scholars and researchers from 30 countries are participating in the Congress to present new research on Mongolian language, history, culture and heritage, and to strengthen international academic cooperation in Mongolian Studies.

🔹Among the participants is Veronika Kapišovská, Ph.D., a lecturer and scholar in the Mongolian Studies Section at the Institute of Asian Studies, Faculty of Arts, Charles University. Her participation contributes to strengthening educational, academic and cultural ties between Mongolia and the Czech Republic, while fostering closer cooperation between researchers and institutions in the two countries.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

[English below]БНЧУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ 🇲🇳🇨🇿🔹 Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бү...
06/08/2026

[English below]

БНЧУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ 🇲🇳🇨🇿

🔹 Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны дэд сайд Иво Марцинтай уулзаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

🔹Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол, Чехийн байгаль орчны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар мэдээлэл өгч, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төсөл, ойн салбарын түншлэл, хог хаягдлын дахин боловсруулалт, геологийн судалгаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Талууд эдгээр салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

🔹Түүнчлэн талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Чехийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох Дэд сайд Иво Марцины айлчлалын бэлтгэл ажил, хөтөлбөрийн талаар санал солилцож, тус бага хурлын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах боломжийн талаар ярилцав.

🔹 Дэд сайд Иво Марцин өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Чехийн Байгаль орчны улсын сан болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг хариуцдаг болохыг танилцуулж, эдгээр чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд Чехийн тал бэлэн байгаагаа илэрхийлэв.
__________________________________
HER EXCELLENCY MS BOLORMAA BATSAIKHAN, AMBASSADOR OF MONGOLIA TO THE CZECH REPUBLIC, MET WITH MR IVO MARCIN, DEPUTY MINISTER OF THE ENVIRONMENT OF THE CZECH REPUBLIC, ON 6 AUGUST 2026.

🔹The meeting focused on environmental protection, climate change, mining and preparations for the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).

🔹Ambassador B. Bolormaa outlined the current state of environmental cooperation between Mongolia and the Czech Republic and discussed opportunities to expand it. She highlighted several promising areas, including the reintroduction of the Przewalski’s horse (takhi) to its native habitat, forestry partnerships, waste recycling and geological research. Both sides expressed their commitment to further developing cooperation in these fields.

🔹The two sides also discussed Deputy Minister Marcin’s upcoming visit to Mongolia, where he will lead the Czech delegation to UNCCD COP17. They reviewed the preparations and programme for the visit and explored ways to use the Conference as an opportunity to launch new bilateral initiatives.

🔹Deputy Minister Ivo Marcin explained that his responsibilities include overseeing projects and programmes supported by the Czech State Environmental Fund and European Union funding mechanisms. He expressed the Czech side’s readiness to share its expertise and experience with Mongolia and to explore opportunities for implementing joint projects.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Czech Embassy Mongolia

Монголч эрдэмтэн, доктор Йиржи Шима Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаанд холбогдох өөрийн цуглуулж, хадгалж буй т...
05/08/2026

Монголч эрдэмтэн, доктор Йиржи Шима Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаанд холбогдох өөрийн цуглуулж, хадгалж буй түүхэн гэрэл зураг, ховор материалаар мэдээллийн самбар хийж, “Чех–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн байранд байрлуулжээ. Тэрээр 1991-1992 онд Чех, Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Монголын Анд нөхдийн нийгэмлэг болон Ледце дэх Азийн бяцхан музейг үүсгэн байгуулсан юм.

Энэхүү Монгол, Чехийн харилцааны түүхтэй холбоотой ховор нандин гэрэл зураг, үйл явдлын талаар тайлбарласан видео танилцуулгыг “cc” дарж, монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авна уу.

https://www.youtube.com/watch?t=29&v=LKbQBDVG2gI&feature=youtu.be

Podívejte se na komentovanou prohlídku vývoje česko-mongolských vzt...

“ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН НЭЭЛТТЭЙ НААДАМ”-ЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ🇲🇳🟢Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд ...
03/08/2026

“ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН НЭЭЛТТЭЙ НААДАМ”-ЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ🇲🇳

🟢Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Чех Улсын Мост хотод аж төрж буй Монгол Улсын иргэдээс санаачлан “Европ дахь Монголчуудын соёлын нээлттэй наадам”-ыг 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Мост хотод зохион байгуулав.

🟢Элчин сайд Б.Болормаа наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Үндэсний их баяр наадам нь хилийн чанадад аж төрж буй эх орон, элгэн саднаа санасан монголчуудыг нэгтгэх, хүүхэд, залуу үедээ монгол хэл, түүх, соёл, зан заншлаа таниулах, мөн Монголын өв соёлыг Чех Улсад сурталчлахад чухал ач холбогдолтойг онцлов.

🟢Наадмын хүрээнд Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай, хүүхэд, залуучуудын дундах уралдаан, сагс, волейболын тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулагдав. Эдгээр арга хэмжээ нь наадамчин олны талархлыг хүлээж, Монгол үндэсний өв соёл, ёс заншлыг хүүхэд, багачууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.

🟢Хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр түрүүлж, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, залуу бөх Э.Хосбаяр нар шалгарлаа. Хүүхдийн бөхийн барилдааны 13-15 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Ц.Өлзий үзүүрлэсэн бол 16-18 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Р.Тэнүүн үзүүрлэв.

🟢Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, залуу харваач Г.Оргилон тэргүүн байр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, залуу харваач Г.Алтангэрэл дэд байр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, залуу харваач Э.Оргилболд гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Хэрлэн тэргүүн байр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын мэргэн Ц.Жавхланбаяр дэд байр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын мэргэн М.Долгормаа гутгаар байрт тус тус шалгарлаа.

🟢Шагайн харваанд “ММТранс” клубын “Андгай” баг тэргүүн байр, “Аравт” баг дэд байр, “Уухай” клубын “Арга билэг” баг гутгаар байр эзлэв.

🟢Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн 12 хүртэлх насны ангилалд Нөхөрлөл, Цогт, Цогт-Ивээл багууд, 13-15 насны ангилалд UB., Номадс, Цогт багууд, 16-18 насны ангилалд Блакс, МБ Болжморууд, Цогт багууд, насанд хүрэгчдийн ангилалд Emust, МБ Болжморууд, Цогт багууд, эмэгтэйчүүдийн ангилалд Цогт, Млада Болеслав, Мост багууд эхний байруудад тус тус шалгарлаа.

🟢Волейболын тэмцээнд WarriorZ Emust, МБ Болжморууд, Apex 2 багууд эхний байруудад шалгарлаа.

🟢Энэхүү соёлын нээлттэй наадамд 2 мянга орчим иргэд хүрэлцэн ирж, оролцлоо. Наадмыг санаачлан зохион байгуулсан Б.Төртулга, Мост хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ивээн тэтгэж, дэмжин оролцсон нийт бизнес эрхлэгчид, зохион байгуулалтын ажилд сэтгэл, хүчээ зориулсан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

МОНГОЛ ОХИН “ДЭЛХИЙН МИСС”-ЭЭР ШАЛГАРЛАА🇲🇳🔹Элчин сайд Б.Болормаа Прага хотноо зохион байгуулагдсан “Miss & Mister Deaf W...
29/07/2026

МОНГОЛ ОХИН “ДЭЛХИЙН МИСС”-ЭЭР ШАЛГАРЛАА🇲🇳

🔹Элчин сайд Б.Болормаа Прага хотноо зохион байгуулагдсан “Miss & Mister Deaf World, Europe & Global 2026” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Монголын багийн төлөөлөгчдийг 7 дугаар сарын 29-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

🔹Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил 22 дахь удаагаа болж, эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Д.Оюунболор тэргүүн байр эзэлж, “Miss Deaf World 2026” буюу “Дэлхийн мисс”-ээр шалгарсан бахдам амжилт үзүүлэв. МУБИС-ийн хувцас дизайны төгсөх ангийн оюутан тэрээр олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн тэргүүн байр эзэлсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

🔹Эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсаас анх удаа оролцсон Э.Хаш-Эрдэнэ дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт гаргав. Тэрээр энэ жил Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, МУБИС-ийн график дизайны ангид элсэн оржээ.

🔹Д.Оюунболор, Э.Хаш-Эрдэнэ нарыг олон улсын энэхүү тэмцээнд оролцоход “MMD Mongolia” ТББ-ын тэргүүн У.Амгалан, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш Н.Аюурзана нар дэмжлэг үзүүлж, багийн хамт Чех Улсад хүрэлцэн ирсэн байна.

🔹Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусын боловсрол, нийгмийн оролцоо, тэдэнд тулгардаг асуудлын талаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсов. Тэрээр хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлж, сурч боловсрох, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, холбоо болон төрийн бус байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Miss & Mister Deaf Mongolia

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ🇲🇳ЭСЯ-наас Бүгд Найрамдах Чех Улс дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллага, хэлмэ...
27/07/2026

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ🇲🇳

ЭСЯ-наас Бүгд Найрамдах Чех Улс дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллага, хэлмэрч, орчуулагч, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарынхан, иргэдийн төлөөлөлтэй хийдэг уламжлалт уулзалтыг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Б.Болормаа 2026 онд ГХЯ болон ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа болон бусад асуудлаар мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн иргэдийн хүсэлтийг сонсож, санал солилцов. Мөн ЭСЯ-тай байнгын харилцаа, холбоотой ажиллаж, ЭСЯ-ны цахим болон фэйсбүүк хуудаснаас мэдээлэл, зөвлөмж тогтмол авч, иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалав.

Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагууд болон иргэд өөрсдийн үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.🤝
Тухайлбал,
▪️“Монголын үндэсний сурын холбооны Чех Улс дахь салбар зөвлөл”-ийн тэргүүн Ц.Октябрь энэ намар Чех Улсад зохион байгуулах Европ дахь Монголчуудын сур харвааны анхдугаар тэмцээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
▪️Пардубице хотын “Mon School” сургуулийн төлөөлөл сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулав.
▪️Волейболын “WarriorZ Emust” багийг үүсгэн байгуулагч О.Даваадаш Прага хотноо зохион байгуулах Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэв.
▪️“U Mart” компанийг үүсгэн байгуулагч А.Уранчимэг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэг цонхны бодлогоор нэвтрүүлэх зорилготой “One Day Mongolia” төслийн талаар танилцууллаа.
▪️“Мөнх–Монгол өв Наранхүрээ” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Нямдэлгэр байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, өөрсдийн орчуулан хэвлүүлсэн “Эгэл хөвүүн Тэмүжин” номын дээжээс ЭСЯ-нд бэлэглэв.
▪️Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Гэрэлмаа гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн академик үгийн нөөцийг тогтоож, түвшин үнэлэх чиглэлээр хийж буй судалгааны ажлаа танилцуулан, оролцогчидтой санал солилцов.

Энэ удаагийн уулзалтад 60 гаруй иргэд оролцсон бөгөөд ЭСЯ-наас хүрэлцэн ирсэн зочдод үдийн зоог барив.

Цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирж, санал, хүсэлтээ илэрхийлсэн Та бүхэнд талархал илэрхийлье.👍

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

БНЧУ-ЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ🇲🇳🇨🇿🔵Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормааг Бүгд Найрамдах ...
21/07/2026

БНЧУ-ЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ🇲🇳🇨🇿

🔵Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормааг Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

🔵Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, байгаль орчин, батлан хамгаалах зэрэг салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Элчин сайд Б.Болормаа 2027 онд хоёр улсын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, хамтарсан арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны тодорхой санаачилгуудыг танилцуулав.

🔵Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка Элчин сайд Б.Болормаад үүрэгт ажилд нь амжилт хүсэж, Монгол, Чехийн Иж бүрэн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж буйг онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд Чехийн Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

🔵Элчин сайд Б.Болормаа Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, Иж бүрэн түншлэлийн хүрээний хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж, хоёр улсын төр, засгийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд тулгуурласан хамтын ажиллагаа цаашид улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наад...
15/07/2026

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд анх удаа уулзсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 3 дугаар сарын 9–12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийсэн юм.

Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

https://president.mn/38713/

ПРАГА ХОТОД "ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ🇲🇳🏇Үндэсний их баяр наадам болон “Дэлхийн адууны өдөр”-ийг то...
13/07/2026

ПРАГА ХОТОД "ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ🇲🇳

🏇Үндэсний их баяр наадам болон “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан “Монголын соёлын өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Прага хотын Амьтны хүрээлэнд зохион байгуулав.

🐎Прага хотын Амьтны хүрээлэнгийн “Говь” үзвэрийн хэсэгт дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийн тухай танилцуулга хийж, тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн түүх, холбогдох үзмэрүүдийг олон нийтэд сонирхуулан, тахь хооллох арга хэмжээг зохион байгуулав.

📷Түүнчлэн тахийн үзвэрийн дэргэд барьсан монгол гэрт Чехийн гэрэл зурагчин Вацлав Шилхагийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, уран бүтээлчтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

🎤Чех–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс монгол үндэсний дээл, хувцасны үзүүлбэр, үндэсний хоол, идээ ундааны амталгаа, монгол бичгийн уран бичлэгийн үзүүлбэр, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт хөтөлбөрийг зохион байгуулав. Мөн аялагч Яна Мушинска Монгол орноор аялсан сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцаж, монголч эрдэмтэн, доктор Йиржи Шима Монгол орны түүх, соёлын талаар танилцуулга хийв.

🐴“Монголын соёлын өдөр” арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа оролцов. Элчин сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2025 онд баталсныг онцолж, энэхүү өдрийг 2026 оноос дэлхий нийтээр өргөн хүрээнд тэмдэглэж эхэлж буйг онцлов.

🤝Мөн арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монголын үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

💯Прага хотын Амьтны хүрээлэн нь 1959 оноос тахийн олон улсын удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж ирсэн бөгөөд устаж үгүй болох аюулд нүүрлээд байсан тахийг хамгаалах, тоо толгойг нь өсгөн үржүүлэх, эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн тэргүүлэх амьтны хүрээлэнгүүдийн нэг юм.

Khurelsukh Ukhnaa
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Adresa

Na Marně 5
Prague
16000

Otevírací doba

Pondělí 09:00 - 13:00
14:00 - 16:00
Úterý 09:00 - 13:00
14:00 - 16:00
Středa 09:00 - 13:00
14:00 - 16:00
Čtvrtek 09:00 - 13:00
14:00 - 16:00
Pátek 09:00 - 13:00
14:00 - 16:00

Telefon

+420224311198

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když Embassy of Mongolia to the Czech Republic zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Kontaktujte Ta Organizace

Pošlete zprávu Embassy of Mongolia to the Czech Republic:

Odkazy

Sdílet