Embassy of Mongolia in Seoul

Embassy of Mongolia in Seoul Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
(1)

ЭСЯ-ны утас: 02-798-1950
____________________________

Шуурхай утас 010-9595-3464
_____________________________

Визийн тасгийн утас: 02-792-5986
_____________________________

www.seoul.embassy.mn

[email protected]
ЭСЯ-ны хаяг: 서울특별시 용산구 대사관로 34길 41

[Korean Below]🇲🇳МОНГОЛ СУРГУУЛИЙНХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол сургуулийн...
09/01/2026

[Korean Below]

🇲🇳МОНГОЛ СУРГУУЛИЙН
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

🔸️Тэрээр эх хэл бол монгол үндэстний оршин тогтнох үндэс, оюун санааны үнэт өв, үндэсний дархлаа болохыг тэмдэглээд, хүүхдүүд хаана төрж, өссөнөөс үл хамааран монгол хэлээрээ ярьж, эх орныхоо түүх, соёлоор бахархаж явах нь Монгол Улстайгаа сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байх гүүр болохыг тэмдэглэв.

🔸️Түүнчлэн, Элчин сайдын яам хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний өв соёлоо судлах, чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд цаашид ч анхаарч, сургууль, багш, эцэг эхчүүдтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

🇲🇳몽골학교 신학기 개학식 참석

주대한민국 몽골 대사 수흐벌드는 재한 몽골학교의 2026-2027학년도 신학기 개학식에 참석하여 교직원과 학생, 학부모들에게 새 학년을 맞아 축하의 인사를 전했습니다.

수흐볼드 대사는 모국어는 몽골 민족의 존립 기반이자 소중한 정신적 유산이며, 민족의 정체성을 지켜주는 힘이라고 강조했습니다. 또한 아이들이 어디에서 태어나고 성장하든 몽골어를 사용하고 조국의 역사와 문화를 자랑스럽게 여기는 것은 몽골과 마음으로 늘 이어져 있게 하는 소중한 가교라고 밝혔습니다.

아울러 주대한민국 몽골대사관은 해외에 거주하는 몽골 어린이들이 모국어와 민족 고유의 문화유산을 배우고 양질의 교육을 받을 수 있는 기회를 확대하는 데 지속적인 관심을 기울이는 한편, 학교와 교직원, 학부모들과 적극적으로 협력해 나갈 것이라고 밝혔습니다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

[Korea Below] 🇰🇷ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИ, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ🇲🇳Элчин сайд С.Сүхболд 2026 оны 08 дугаар сарын ...
09/01/2026

[Korea Below]

🇰🇷ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИ, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

🇲🇳Элчин сайд С.Сүхболд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр суугаа улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Нам Жин-ийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы энэ оны 7 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

남진 외교부 동북아-중앙아시아국 국장과 면담

수흐볼드 대사는 2026년 08월 31일(월) 남진 동북아-중앙아시아국 국장과 대사관에서 면담을 갖고, 양국 교류 협력, 특히 올해 이재명 대한민국 대통령의 몽골 국빈 방문 후속조치 사업 진행 상황과 향후 협력에 의견을 교환하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД⚠Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн...
08/28/2026

БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

⚠Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна. БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарна уу.

👮БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

🛂Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү.

💻Оршин суух хугацаагаа дараах байдлаар шалгаж болно.

🌐БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс өөрийн оршин суух хугацааг шалгах боломжтой.

БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

[Korean Below]🇲🇳ЭСЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ 🔸️Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд з...
08/27/2026

[Korean Below]
🇲🇳ЭСЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

🔸️Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд зориулсан “Нээлттэй өдөр”арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, Элчин сайдын яамны сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын зорилтын талаар мэдээлэл хүргэлээ.

🔸️Арга хэмжээний Элчин сайд С.Сүхболд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд, олон нийтэд нээлттэй, иргэн бүрт хүрч ажиллах, консулын үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх, сайжруулахад чиглэсэн, дээд түвшний айлчлалын үр дүнгээр иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх “Immigration Dialogue” болон “Замын зураглал”, мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” байгуулах, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солих, монгол хэлээр жолооны дүрмийн шалгалт өгөх зэрэг чиглэлээр хийгдсэн ажлыг мэдээлэв.

🔸️Монгол, Солонгосын хооронд консулын салбарын эрх зүйн орчныг бэхжүүлэх, хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ ЭСЯ-наас санаачилсан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг солонгос хэлээр авах боломж бүрдсэн нь суугаа оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хувьд чухал болохыг онцлов. Мөн ЭСЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, цаашдын арга хэмжээ, оролцож буй байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

🔸️Арга хэмжээнд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Оюутны холбоо, Оюун ухааны академийн салбар, Сөүл, Дэгү, Ансан, Чөнан хотод үйл ажиллагаа явуулдаг монгол хэл, соёлын сургалтын төвүүдийн багш, төлөөлөл оролцож, сонирхсон асуудлаар мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийллээ.

🔸️Мөн арга хэмжээний үеэр иргэдэд итгэмжлэл, нотариат, иргэний бүртгэл зэрэг консулын үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө, мэдээлэл хүргэв.

🇰🇷주한몽골대사관, 「오픈 데이」 개최

주한몽골대사관은 2026년 8월 26일 「오픈 데이(Open Day)」 행사를 개최하고, 지난 2년간 대사관이 추진해 온 주요 업무와 한·몽 양국 관계 및 협력 성과, 향후 추진 방향 등에 대해 설명하였다.

행사에서 수흐벌드 주한몽골대사는 지난 2년간 국민과의 소통을 확대하고 국민에게 보다 가까이 다가가는 열린 대사관을 구현하는 한편, 신속하고 편리한 환경에서 영사 서비스를 제공하기 위해 지속적으로 노력해 왔다고 밝혔다. 또한 고위급 교류의 성과를 바탕으로 양국 국민의 상호 방문 및 체류 여건을 개선하기 위한 「Immigration Dialogue」와 「로드맵(Roadmap)」 추진을 비롯하여, 몽골에서 「제2국립암센터」 설립, 운전면허 상호인정 및 교환, 몽골어로 운전면허 학과시험에 응시할 수 있도록 하는 방안 등 주요 추진 사항을 소개하였다.

아울러 한·몽 양국 간 영사 분야의 법적·제도적 기반을 강화하고 관련 협정을 체결하기 위한 협의를 추진하고 있다고 설명하였다. 특히 대사관의 제안으로 몽골 정부의 통합 전자민원 서비스인 「E-Mongolia」를 통해 12종의 증명서 및 확인서를 한국어로 발급받을 수 있게 된 것은 한국에서 거주하고 생활하는 몽골 국민의 편의 증진에 중요한 의미가 있다고 강조하였다.

또한 대사관이 추진하고 있는 “책임 있는 삶을 실천합시다” 캠페인의 주요 활동과 향후 계획을 공유하고, 참여 기관들과의 협력 확대 방안에 대해서도 의견을 교환하였다.

이날 행사에는 재외몽골인협의회, 몽골유학생회, 몽골지능아카데미 지부를 비롯하여 서울·대구·안산·천안 등에서 활동하는 몽골어 및 몽골문화 교육기관의 교사와 관계자들이 참석하였다. 참석자들은 관심 사안에 대한 설명을 듣고 다양한 의견과 건의사항을 전달하였다.

또한, 대사관은 행사 현장에서 위임장, 공증, 가족관계·민원등록 등 각종 영사 서비스를 제공하는 한편, 재한 몽골 국민을 대상으로 필요한 상담과 관련 정보를 안내하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

🇲🇳“ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНДХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА🇲🇳📅Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны “НЭЭЛ...
08/24/2026

🇲🇳“ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД
ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА🇲🇳

📅Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны “НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Лхагва гарагт 17.00-20.00 цагийн хооронд зохион байгуулна.

📢Энэхүү арга хэмжээний үеэр Та бүхэнд дээд түвшний айлчлалын үр дүн, цаашид төлөвлөж буй ЭСЯ-ны үйл ажиллагааг танилцуулна.

📝Мөн консулын үйлчилгээг ЭСЯ-нд өргөтгөсөн цагаар үзүүлнэ. Консулын үйлчилгээний тухай мэдээлэл, зааврыг www.seoul.embassy.mn цахим хуудаснаас урьдчилан авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

📱Лавлах, тодруулах зүйл байвал ЭСЯ-ны цахим шуудан [email protected] болон шуурхай 010-9595-3464 дугаарт хандана уу.

🏥Иймд суугаа улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, холбоод, оюутан, иргэд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

[Korean Below]“Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо.🔸️Элчин сайд С....
08/20/2026

[Korean Below]
“Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо.

🔸️Элчин сайд С.Сүхболд Сөүл хотноо энэ 8 дугаар сарын 20-ны өдөр “Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

🔸️Энэхүү хуралд БНСУ-д суугаа Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн, Хойд Гёнсан муж, Гуанжу, Сэжүн хотын төлөөлөгч нар, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид оролцож, “Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөжүүлэх арга замыг хэлэлцэж, санал солилцлоо.

“동북아시아지역자치단체연합” 창립 30주년 기념행사 개최.🇰🇷

주한몽골대사 수흐볼드가 8월 20일 서울에서 개최된 “동북아시아지역자치단체연합” 창립 30주년 기념행사에 참석했다.

이번 행사에는 주한 몽골, 러시아, 중국, 미얀마, 베트남, 라오스, 캄보디아 등 각국 대사 경상북도, 광주광역시 및 세종특별자치시 관계자, 한국·중국·일본·러시아 언론사 관계자 70여 명이 참석해서 “동북아시아지역자치단체연합” 창립 30년간의 주요 활동과 성과를 되돌아보고, 향후 협력을 중앙아시아 및 동남아시아 국가로 확대해 나가기 위한 방안을 논의하고 의견을 교환하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026

📢БНСУ-Д ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН СУРГУУЛЬ БОЛНО📢

2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Пүрэв гарагт 14:00-14:20 цагийн хооронд улс даяр иргэний хамгаалалтын сургууль явагдана.

Энэ хугацаанд Таны оршин суугаа газрын аваарын дохио дугарах, зарим газарт хөдөлгөөний хязгаарлалт хийгдэх бөгөөд тухайн хэсэгт зорчиж байсан тохиолдолд дохио дуугарсны дараа хөдөлгөөнд оролцохгүй байх, өөрт ойрхон газар доор байрлах хоргодох байр /метро, газар доорх байгууламж/-т орох зэргээр иргэний хамгаалалтын сургуульд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

[Korean Below]“Хиймэл оюуны эрэн үе дэх ганцаардал” сэдэвт олон улсын хуралд оролцов.🔸️Элчин сайд С.Сүхболд тэргүүтэй тө...
08/19/2026

[Korean Below]

“Хиймэл оюуны эрэн үе дэх ганцаардал” сэдэвт олон улсын хуралд оролцов.

🔸️Элчин сайд С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид Тэжон хотноо 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институтээс зохион байгуулсан “Хиймэл оюуны эрэн үе дэх ганцаардал” сэдэвт олон улсын хуралд оролцов.

🔸️Энэхүү хуралд БНСУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нийгэмд үүсээд буй сэтгэл зүй, ганцаардал, тэдгээрийг даван туулах арга замын талаар хэлэлцэв.

🔸️Мөн хурлын үеэр Солонгосын ахисан түвшний шинжлэх ухаан, технологийн их сургуулиас хүний сэтгэл зүй, нийгмээс тусгаарлагдсан байдлын түвшинг тогтооход чиглэсэн цогц хэмжүүр болох “AI-LOVI”-ийн талаар танилцуулав.

“AI 시대의 외로움” 국제회의 참석

주한몽골대사 수흐벌드가 단장으로 하는 대표단은 8월 18일 대전에서 한국과학기술원(KAIST)이 개최한 “AI 시대의 외로움” 국제회의에 참석했다.

이번 국제회의에는 주한 외교단을 비롯해 국제기구, 정부·공공기관, 비정부기구(NGO) 및 연구기관 관계자들이 참석했다. 참가자들은 인공지능(AI)과 과학기술의 급속한 발전에 따라 현대사회에서 증가하고 있는 심리적 문제와 사회적 고립 및 외로움의 원인을 살펴보고, 이를 극복하기 위한 다양한 방안에 대해 의견을 교환했다.

특히 회의에서는 한국과학기술원이 인간의 심리 상태와 사회적 고립 수준을 종합적으로 측정하기 위해 개발한 **“AI-LOVI”**가 소개됐다. 참가자들은 AI 기술의 발전이 인간의 심리와 사회적 관계에 미치는 영향에 대해 논의하고, 기술 발전과 인간의 정신적·사회적 건강이 조화를 이룰 수 있는 방안에 대해서도 의견을 나눴다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

[Korean Below]🇰🇷БНСУ-ын Ардчилсан намын Гуравдугаар их хуралд урилгаар оролцов.  🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Засгийн ...
08/17/2026

[Korean Below]
🇰🇷БНСУ-ын Ардчилсан намын Гуравдугаар их хуралд урилгаар оролцов.

🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Засгийн газрын эрх баригч Ардчилсан намын дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох намын их хуралд оролцлоо. Энэ удаагийн сонгууль 2026 оны 7 дугаар сарын 21 ~ 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдав.

🔸️Намын их хуралд Ардчилсан намын бүлгийн дарга бөгөөд Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хан Бён Ду болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хүн Шиг тэргүүтэй 10,000 орчим намын гишүүд оролцов.

🔸️Тус их хуралд Дипломат төлөөлөгчийн газрын 40 орчим төлөөлөгч оролцов.

더불어민주당 제3차 전당대회 참석

Sukhee SUKHBOLD 주한몽골대사는 대한민국 집권여당인 더불어민주당 제3차 전당대회에 초청받아 참석하였습니다.

이번 전당대회는 당대표 및 최고위원 선출을 위해 2026년 7월 21일부터 8월 17일까지 진행되었습니다.

전당대회에는 한병도 더불어민주당 원내대표 겸 당대표 직무대행, 강훈식 대통령비서실장을 비롯하여 약 1만 명의 당원이 참석하였습니다.

또한 주한 외교사절단을 대표하여 40여 명의 외교사절단 관계자들도 초청되어 전당대회에 함께 참석하였습니다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Address

대사관로 34길41
Castine, ME
04420

Opening Hours

Monday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Tuesday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Wednesday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Thursday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Friday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm

Telephone

+821095953464

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia in Seoul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia in Seoul:

Shortcuts

Share