Embassy of Mongolia in Vienna

Embassy of Mongolia in Vienna Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам

Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэд, мөн тус улсад түр хугацаагаар зорчих иргэдэд аливаа хүндрэл, бэрхшээл тулгарсан тохиолдолд Консулын яаралтай асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авахаар Элчин сайдын яамны шуурхай дугаар +43 1535280715 утсаар ажлын бус цагаар холбогдох боломжтой.

🔹Вена дахь НҮБ-ын салбар болон бусад олон улсын байгууллагад ажиллах боломж🔹Венад төвтэй НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт...
29/09/2026

🔹Вена дахь НҮБ-ын салбар болон бусад олон улсын байгууллагад ажиллах боломж

🔹Венад төвтэй НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Бэлтгэл комисс болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн даргын газарт ажиллах боломжийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Засгийн газар хоорондын эдгээр олон улсын байгууллага хүний нөөцөө бүрдүүлэхдээ газар зүйн тэгш хуваарилалтын зарчмыг үндэс болгож, гишүүн орнуудын иргэдийг тэгш авч ажиллуулахыг зорьдог тул зохих шаардлагыг хангасан л Танд шалгарах боломж бүрэн бий.
Эдгээр байгууллага дахь нээлттэй ажлын байрны зарыг дараах холбоосоор орж авна уу. Үүнд:

✅ НҮБ-ын салбар байгууллагын хувьд:
https://careers.un.org/home?language=en

✅НҮБ-ын үйлдвэр, хөгжлийн байгууллагын хувьд:
https://careers.unido.org/search/

✅Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хувьд:
https://vacancies.osce.org/

✅Олон улсын атомын энергийн агентлаг:
https://iaea.taleo.net/careersection/ex/jobsearch.ftl

🔹Иргэн та өөртөө итгэлтэй байж, сонирхсон ажлын байрандаа өргөдлөө гаргаарай. Танд амжилт хүсье!

Олон улсын үндэсний хувцасны өдөрлөгт оролцовМонгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри д...
28/09/2026

Олон улсын үндэсний хувцасны өдөрлөгт оролцов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри дахь “Монгол төв”-тэй хамтран 9 дэх удаагаа зохион байгуулагдсан Үндэсний хувцасны өдөрлөгт анх удаа оролцлоо.

Олон улсын олон талт соёлын байгууллага Австри Улсын Вена хотноо улс үндэстнүүдийн хувцас, соёлын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэхүү өдөрлөгийн хүрээнд уран зургийн үзэсгэлэн, баримтат болон богино хэмжээний кино, үндэсний хувцасны үдэшлэг, хэлэлцүүлэг зэрэг урлаг соёлыг сурталчилсан арга хэмжээг 7 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн өдөрлөг “Хил дамнасан хэлхээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд 20 гаруй улсын төлөөлөл оролцож өөрсдийн үндэсний хувцас, өв уламжлал, соёлоо сурталчилсан бөгөөд Австри дахь “Монгол төв”-ийн санаачилгаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри Улсад ажиллаж амьдарч буй иргэд монгол үндэсний хувцас, ахуй соёлоо сурталчлан танилцууллаа.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх НҮБ-ын XV конгресс”-т Монгол Улсын төлөөлөгчид оролцо...
28/09/2026

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх НҮБ-ын XV конгресс”-т Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх НҮБ-ын XV конгресс” АНЭУ-ын Абу Даби хотноо 2026 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Цахим эрин дэх хүн төрөлхтөн, эх дэлхийн төлөөх шударга ёс” уриан дор зохион байгуулагдаж байна. Конгресст 110 гаруй орон, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн бус байгууллагын 5,100 орчим төлөөлөгч оролцож, чуулганы үеэр 210 гаруй дагалдах арга хэмжээ, 30 үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Өндөр түвшний уулзалтад 40 гаруй улсын хууль, эрх зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэл, түүнчлэн хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Өндөр түвшний хэлэлцүүлэгт үг хэллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх конгресс нь 1955 оноос 5 жил тутамд зохион байгуулагдаж, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжихэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого стратегийг хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, техникийн туслалцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

“МЭДЛЭ” цахим сургууль байгуулагдлааХилийн чанадад амьдарч, оршин сууж буй иргэдэд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий би...
24/09/2026

“МЭДЛЭ” цахим сургууль байгуулагдлаа

Хилийн чанадад амьдарч, оршин сууж буй иргэдэд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий бие даасан, төрийн өмчийн Ерөнхий боловсролын “МЭДЛЭ” цахим сургууль байгуулагдан 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Суралцах боломж:

Хүүхэд, залуус бага болон суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт үнэ төлбөргүй, цахим болон танхимаар хамрагдан суралцаж, боловсролын үнэмлэх, гэрчилгээ авах боломжтой.

Багшлах боломж:

Хилийн чанадад оршин сууж буй модуль сургалтад хамрагдаад тэнцсэн багш нар “Мэдлэ” цахим сургуульд “хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллах боломжтой.

Иймд, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөр болон Монгол хэл, соёлын нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшаар ажиллах хүсэлтэй иргэд тус Элчин сайдын яаманд [email protected] мэйл хаягаар хүсэлт, холбогдох мэдээллээ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Та бүхэн дараах холбоосоос авна уу.

www.medle.mn

https://tinyurl.com/Modul-surgalt

https://sms.eduportal.mn/intake

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР...
22/09/2026

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААРХ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулж энэхүү хэлэлцээр нь 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч байсан болон одоо хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим уулзалтыг зохион байгууллаа.

Цахим уулзалтын үеэр Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хоёр улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн агуулга, зорилго, хамрах хүрээ, ач холбогдол, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг иргэдэд танилцуулж, иргэдээс ирүүлсэн асуултад тодорхой ойлголт, хариулт өгсөн.

Бүгд Найрамдах Австри Улсад 2700 орчим Монгол Улсын иргэд оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад Австри Улсын 100 орчим иргэд ажиллаж амьдарч байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа энэ цаг үед хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан уг хэлэлцээр нь иргэдийн нийгмийн хамгаалал болон тэтгэвэрийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улс, Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах тухай" хэлэлцээри...
20/09/2026

Монгол Улс, Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах тухай" хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалт өнөөдөр 10:00 цагаас эхлэх гэж байна. Та бүхэн дараах холбоосоор нэвтэрнэ үү:

https://zoom.us/j/7703996795?pwd=vEOfq6TG3krRA4Q0yZzXyxKrqpzxin.1

ID: 770 399 6795
Password: 112233

Zoom is the leader in modern enterprise cloud communications.

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Монгол Улсын төлөөлөгчид Ол...
17/09/2026

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд оролцох хүрээнд ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газар, Цөмийн эрчим хүчний газар болон Баталгааны газартай хоёр талын уулзалт хийж, хэд хэдэн дагалдах арга хэмжээнд илтгэгчээр оролцов.

ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай хийсэн уулзалтаар талууд Монгол Улс болон ОУАЭА хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэж, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн, Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр ОУАЭА-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн (RCA) асуудлаарх дагалдах арга хэмжээнд оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй техникийн төслийн үр өгөөж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Туяа эмчилгээг өргөжүүлэхэд санхүүжилт татах амжилттай туршлагууд” арга хэмжээнд оролцож, Монгол Улсын хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх хүрээнд байгуулахаар зорьж буй “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хөрөнгө оруулалтыг татах баримт бичгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА (English below)Бүгд Найрамдах Ав...
16/09/2026

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА (English below)

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганд Монгол Улсын Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв. Тэрбээр дэлхий дахинаа олон сорилт тулгарч буй энэ цаг үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн ач холбогдлыг онцолж, Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг тэмдэглэв.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган 2026 оны 9 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилж буй бөгөөд чуулганаар дэлхий дахинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хангах, зэвсэгт мөргөлдөөний үед цөмийн объект, байгууламжийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдалтай холбоотой багц асуудлыг хэлэлцэж байна.

MONGOLIAN DELEGATION PARTICIPATES IN THE 70TH SESSION OF THE IAEA GENERAL CONFERENCE

A delegation of Mongolia, led by the Permanent Representative of Mongolia to the International Organizations in Vienna, H.E. Mr. Munkhtur Dorjraa, is participating in the 70th regular session of the General Conference of the International Atomic Energy Agency (IAEA), being held in Vienna, Austria, from 14 to 18 September 2026.

On 16 September 2026, H.E. Mr. Munkhtur Dorjraa delivered Mongolia’s national statement during the General Debate of the Conference. He highlighted the indispensable role of the IAEA in advancing the peaceful uses of nuclear energy and nuclear technology in support of peace, human health, and sustainable development, particularly amid the complex global challenges facing the international community.

He reaffirmed Mongolia’s steadfast commitment to nuclear non-proliferation and reiterated the country’s longstanding commitment to a world free of nuclear weapons.

The 70th session of the IAEA General Conference addresses a wide range of issues relevant to international peace and security, including strengthening the IAEA safeguards system and enhancing the safety and security of nuclear and radioactive materials and facilities, particularly in situations of armed conflict.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг 2026.09.20-ны өдөр зохион байгуулах тул иргэ...
15/09/2026

Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг 2026.09.20-ны өдөр зохион байгуулах тул иргэд Та бүхэн асуултуудаа урьдчилан тус ЭСЯ-ны цахим шуудангаар ирүүлнэ үү.
[email protected]
[email protected]

15/09/2026

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.

Гурав. Яаралтай үед холбоо барих:

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам: +86(10)65321203, +8617600787323, [email protected],

Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],

Шанхай хотод суугаа ЕКГ:
https://www.facebook.com/profile.php?id=61552353615506
+8613122656261, [email protected],

Манжуурт хотод суугаа КГ Consulate of Mongolia in Manzhouli : +86(470)6236716, 15547073598, [email protected],

Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын Газар: +86 15647964334, [email protected]

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Batmunkh Battsetseg

Adresse

Fasangartengasse 45
Wien
1130

Öffnungszeiten

Montag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Dienstag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Mittwoch 09:00 - 12:00
14:00 - 17:00
Donnerstag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Freitag 09:00 - 12:00
14:00 - 17:00

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Embassy of Mongolia in Vienna erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an Embassy of Mongolia in Vienna senden:

Verknüpfungen

Teilen