Embassy of Mongolia in Tokyo

Embassy of Mongolia in Tokyo Embassy of Mongolia to Japan

Элчин сайд Б.Баярсайхан морин заслын төвийн санаачилгыг дэмжин ажиллалаа💎Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачла...
04/09/2026

Элчин сайд Б.Баярсайхан морин заслын төвийн санаачилгыг дэмжин ажиллалаа

💎Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Ядон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Кавашима Шү-гийн монгол мориор эмчилгээ хийх санаачилга бодит ажил хэрэг боллоо.

💎Элчин сайд Б.Баярсайхан тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан төслийн санаачлагч Профессор Шу Кавашима-тай хамтран өнгөрсөн жилээс эхлэн монгол морины онцлогийг судлах ажлыг удаа дараа хэрэгжүүлж ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

💎 Тус арга хэмжээнд Элчин сайд Б.Баярсайхан урилгаар оролцох үедээ Япон Улсын эрдэмтэн судлаачдын олон жилийн эрдэм шинжилгээ, онол, практикийн ажлын үр дүнд туршигдсан морин эмчилгээг монголын хөрсөнд буулгаж, монгол хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих шинэ төрлийн эмчилгээний аргатай болж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн "Гэгээлэг Ирээдүй" Морин заслын төвийн үйл ажиллагаа нь морь ихтэй манай улсын хувьд өргөжүүлэн тэлэх боломжтой төслийн нэг гэж үзэж байна. Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлогыгн хүрээнд "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн уялдааг хангаж, бүс, орон нутгийн түвшинд морин эмчилгээний төслийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд морин эмчилгээгээр дамжуулан хүүхдүүд эрүүлжих, гэрэл гэгээтэй болох боломж бүрдэж буй нь эрүүл мэндийн салбарын хувьд ч өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВМонгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Ба...
04/09/2026

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нар энэ сарын 3-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

ЗАРЛАЛЯпон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд, оюутан залуучуудад зориулан Хино-Хаши ТББ-аас санаачлан зохион бай...
02/09/2026

ЗАРЛАЛ

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд, оюутан залуучуудад зориулан Хино-Хаши ТББ-аас санаачлан зохион байгуулах ажлын байр, хөдөлмөрийн харилцааны хамтарсан семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Комэй” намын бодлогын зөвлөлийн дарга, Пар...
31/08/2026

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Комэй” намын бодлогын зөвлөлийн дарга, Парламент дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) бүлгэмийн орлогч дарга М.Таниаи-г 2026 оны 08 дугаар 27-ны өдөр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.
バヤルサイハン大使と谷合正明参議院議員・ユニセフ議員連盟(超党派)副会長との会談
8月27日(日本語は下にあります)

М.Таниаи гишүүн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) бүлгэмийн дарга С.Нода (Либерал Ардчилсан нам)-гаар ахлуулсан “Монгол дахь UNICEF-ын төслүүдтэй танилцах Парламентын гишүүдийн баг”-ийн бүрэлдэхүүнд багтан 2026 оны 09 дүгээр сарын 06-09-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Япон Улсын Засгийн газрын ХАЁТ-ийн хүрээний буцалтгүй тусламжаар бүтээн байгуулагдсан "Монгол-Японы эмнэлэг"-ийн үйл ажиллагаатай энэ үеэр мөн танилцах аж.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, цаашид хамтын ажиллагааг улам бүр нягтруулахын төлөө буйгаа илэрхийллээ.

バヤルサイハン大使は、8月27日、谷合正明参議院議員(公明党)・ユニセフ議員連盟副会長を大使館に迎え、会談しました。

谷合議員は、野田聖子衆議院議員(自由民主党)・ユニセフ議員連盟会長が団長を務める「モンゴル国におけるユニセフ事業視察議員団」の一員として、2026年9月6日から9日までモンゴルを訪問する予定です。訪問期間中には、日本政府の政府開発援助(ODA)による無償資金協力で建設された「モンゴル・日本病院」の活動についても視察する予定です。

会談では、バヤルサイハン大使から、モンゴル国の社会・経済情勢や両国の関係・協力について説明し、今後、両国の協力を一層緊密化していく考えを表明しました。
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийг дэмжин туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "FRESC"төвийн мэдээллий...
31/08/2026

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийг дэмжин туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "FRESC"төвийн мэдээллийг товчлон хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох линкээс авна уу.

https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Өргөмжит консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсон консулын зөвшөөрлийн албан бичгийг гардуулав 河...
31/08/2026

Өргөмжит консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсон консулын зөвшөөрлийн албан бичгийг гардуулав
河内志郎在徳島モンゴル国名誉領事を「名誉総領事」に任命
8月26日(日本語は下にあります)

💎Элчин сайд Б.Баярсайхан Токүшима дах Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсон тухай зөвшөөрлийн албан бичгийг 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЭСЯ-нд гардуулав.

💎Ш.Каваүчи нь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллах хугацаандаа Монгол Улсын соёл, боловсрол, спортын чиглэлээр олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэн, хоёр улсын харилцааг өндөр түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулж ирсэн.

💎Түүнчлэн Өргөмжит консул Ш.Каваүчи-г Монголын Үндэсний Олимпын Хорооноос “Аичи-Нагоя 2026 Азийн тэмцээн”-ийг дэмжиж ажиллах “Спортын атташе”-гаар өргөмжилсөн бөгөөд тэрээр тус наадмын үеэр Монголын баг тамирчдыг хүлээн авах, бэлтгэл сургуулилт хийлгэх зэрэг бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.

💎Монгол Улсын ГХЯ-наас Өргөмжит консул Ш.Каваүчи-гийн олон жилийн хөдөлмөр, хүчин зүтгэл, соёл, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, гадаад харилцаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Өргөмжит Ерөнхий консулд дэвшүүлээд буй.

💎Элчин сайд Б.Баярсайхан тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Ш.Каваүчи-д Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин томилогдсонд нь баяр хүргэж, "Талархлын бичиг" гардуулан, Өргөмжит Ерөнхий консул гэдэг нь тус улс дах Монгол Улсын Өргөмжит консулуудад үлгэр дууриалал үзүүлж, манлайлан ажиллах болж буйг тэмдэглэн хэлэв.

💎バヤルサイハン大使は、2026年8月26日、河内志郎在徳島モンゴル国名誉領事に対し、「名誉総領事」への昇格任命に係る文書を駐日モンゴル国大使館において手交しました。

💎河内名誉領事は、モンゴルの文化・教育・スポーツの分野において数多くの事業を自ら企画・実施し、両国関係のさらなる発展に重要な貢献を果たしてきました。また、第20回アジア競技大会(2026/愛知・名古屋)において、モンゴル国オリンピック委員会よりモンゴル国選手団を支援する「モンゴル・チーム・アタッシェ(Attache of Team Mongolia for the Aichi-Nagoya 2026 Asian Games)」に任命されており、大会期間中、モンゴル国選手団の受け入れや事前合宿の実施など、選手団に対する幅広い支援を行なう予定です。

💎モンゴル国外務省は、河内名誉領事の長年にわたる尽力、文化・教育分野への貢献、ならびに外交関係の発展に果たしてきた多大な功績を高く評価し、「名誉総領事」に昇格任命しました。

💎バヤルサイハン大使は、河内名誉総領事の昇格任命を祝福するとともに、「感謝状」を贈呈し、名誉総領事の役職は、在日モンゴル国名誉領事に模範を示し率先して活動していることの証左であると述べました。

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Элчин сайд Б.Баярсайхан “JDS” тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав.バヤルサイハン大使、JDS奨学金留学生と懇談 8月27日(日...
31/08/2026

Элчин сайд Б.Баярсайхан “JDS” тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав.
バヤルサイハン大使、JDS奨学金留学生と懇談 8月27日
(日本語は下にあります)

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан нь “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шугамаар Япон Улсын шилдэг их сургуулиудад суралцах 16 монгол оюутныг ЭСЯ-ны байранд 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзан, Япон Улсад суралцах онцлог, анхаарах зүйлс болон одоо байгаа нөхцөл байдлын тухай чөлөөт яриа өрнүүлэв. Тус уулзалтад Нагаокагийн их сургуулийг төгссөн 1 оюутан мөн оролцсон бөгөөд Монголдоо хариад өмнө нь ажиллаж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газартаа орж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү хөтөлбөр манай улсад 2001 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд 447 төрийн албан хаагч санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, эх орондоо төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллаж байна.

Энэ жилийн хувьд тэтгэлэгт хамрагдагчид Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Хирошимагийн их сургууль, Нагояагийн их сургуулиудад суралцах юм.

バヤルサイハン大使は、8月27日、「人材育成奨学計画(JDS)」により日本の大学で学ぶ16名のモンゴル国からの留学生を大使館に迎え、懇談しました。懇談では、日本で学ぶにあたっての留意事項や留学生活の特徴、現在の状況などについて、自由に対話が行なわれました。今回の懇談には、長岡大学を卒業した留学生1名も参加し、モンゴル帰国後は、以前勤務していたホブド県ボルガン郡の税関に復職する予定であることを紹介しました。

人材育成奨学計画(JDS)は、開発途上国の社会・経済発展を担い、将来重要な役割を果たすことが期待される若手行政官を対象に、日本の大学院の修士・博士課程で専門的な教育を受ける機会を提供するものです。帰国後、自国が抱える社会・経済発展上の課題の解決に貢献するとともに、将来にわたる両国のパートナーシップの強化につなげることを目的としています。

モンゴル国において同計画は2001年から実施されており、これまでの24年間に447名の公務職員が、金融・経済、農業、保健医療、教育、環境、法務などの分野で学び、帰国後もモンゴル国の政府機関等で活躍しています。

今年度の奨学生は、埼玉大学、国際大学、政策研究大学院大学、明治大学、立教大学、広島大学、名古屋大学等でそれぞれ学ぶ予定です。
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд тус улсад оршин суух виз болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах тох...
25/08/2026

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд тус улсад оршин суух виз болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах тохиолдолд Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух газрын 0570-013904 утсаар залгаж, монгол хэл дээр мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух газрын дараах линкээс авна уу.
https://www.moj.go.jp/isa/consultation/center/index.html?lang=ja

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

⚠️ БАЙГАЛИЙН ГАМШГААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ АНХААРУУЛГА⚠️Сүүлийн үед Япон Улсад газар хөдлөлт, хүчтэй аадар бороо, үер, тайфү зэр...
24/08/2026

⚠️ БАЙГАЛИЙН ГАМШГААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ АНХААРУУЛГА⚠️

Сүүлийн үед Япон Улсад газар хөдлөлт, хүчтэй аадар бороо, үер, тайфү зэрэг байгалийн гамшиг дараалан тохиолдож байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, 8 дугаар сарын 23-ны өдөр Ибараки мужийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд үүнээс өмнө Чиба муж болон бусад бүс нутагт хүчтэй аадар бороо орж, үер болон хөрсний нуралтын эрсдэл үүссэн.

Японы Цаг уурын агентлагаас хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн бүс нутагт ойролцоогоор нэг долоо хоногийн дотор хүчтэй чичирхийлэл үүсэхүйц газар хөдлөлт болох эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.

Иймд иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цүнами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфү болон бусад гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч хэвшинэ үү.

Газар хөдлөлт болсон тохиолдолд давтан чичирхийлэл, барилга байгууламжийн эвдрэл, эд зүйлсийн уналт, гал түймэр болон бусад хоёрдогч эрсдэлээс сэрэмжилж, шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүсэд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Хүчтэй аадар бороо орж байгаа үед гол, мөрөн, далайн эрэг, уулын бэл, налуу болон хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй газарт ойртохгүй байх, үер усанд автсан зам, гүүрээр зорчихгүй байх, орон нутгийн захиргаанаас гаргасан нүүлгэн шилжүүлэх зааврыг тухай бүр дагаж мөрдөнө үү.

Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.

Ялангуяа “警戒レベル4(避難指示)” буюу нүүлгэн шилжүүлэх заавар зарлагдсан тохиолдолд аюултай бүсэд байгаа бүх хүн нэн даруй аюулгүй газар нүүлгэн шилжих шаардлагатайг анхаарна уу. Японы Засгийн газрын 2026 оны шинэчилсэн удирдамжид энэ зарчмыг тодорхой тусгасан бөгөөд уг мэдээллийг монгол хэлээр мөн бэлтгэн гаргасан байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

📌 АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ
Япон Улсын Цаг уурын агентлаг:
https://www.jma.go.jp/jma/indexe.html

Япон Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах мэдээлэл:
https://www.bousai.go.jp/index-e.html

Гал түймэр, гамшгаас хамгаалах агентлаг:
https://www.fdma.go.jp/en/index.html

NHK WORLD-JAPAN:
https://www3.nhk.or.jp/nhkworld/

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Элчин сайд Б.Баярсайхан “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцлоо💎Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчи...
24/08/2026

Элчин сайд Б.Баярсайхан “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцлоо

💎Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан Өвөрхангай аймгийн Хархорин музейд 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор уригдан оролцлоо.

💎Элчин сайд Б.Баярсайхан нээлтийн арга хэмжээний үеэр мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын түүхийн олон зуун жилийн гэрч болох гэрэл зураг, олдвор бүхий үзэсгэлэнг тус хотод зохион байгуулж буй Японы Мацү-Үра хотын удирдлага, баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Монгол-Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь түүх, соёлын үнэт өвөөр дамжин ард иргэд хоорондын үерхэл нөхөрлөлийг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэв.

💎Энэ удаагийн үзэсгэлэнг цаашид Чингис хааны төрсөн нутаг Зүүн бүсийн Хэнтий аймгаас эхлэн бүс тус бүрээр өртөөлөн хийх тал дээр Японы болон Монголын талын холбодох байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд идэвх санаачилга гарган ажиллахыг хүслээ. Ялангуяа, тэцүхаү буюу тэсрэх бөмбөгийн хуулбарыг Монголын тал хуулбарлан авах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа.

💎Өвөрхангай аймгийн Хархорин музей, Мацү-Үра хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 06 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ үргэлжлэх ба өнгөрсөн хугацаанд тус үзэсгэлэнг 10,000 гаруй гадаад, дотоодын үзэгчид үзэж сонирхсон байна.

💎Өвөрхангай аймгийн Хужирт сум, Нагасаки мужийн Мацү-Үра хотууд анх 1991 оны 5 дугаар сард хамтын ажиллагаа тогтоож байсан эртний харилцаатай хотууд бөгөөд тус Такашима арлаас Хубилай хааны довтолгооны үеийн олдворууд ихээр олддог нь түүх, соёл, архелогийн судалгааны өндөр ач холбогдолтой юм.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

住所

Kamiyama Cho 21-4
Shibuya-ku, Tokyo
1500047

営業時間

月曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
火曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
水曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
木曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
金曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00

電話番号

+81334692088

ウェブサイト

アラート

Embassy of Mongolia in Tokyoがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

その団体に問い合わせをする

Embassy of Mongolia in Tokyoにメッセージを送信:

ショートカット

共有する

カテゴリー